Лос Анжелес Лейкэрс улирлын анхны хожлоо байгууллаа

Лос Анжелес Лейкэрс улирлын анхны хожлоо байгууллаа

NBA-ын талбайд зургаан тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт хожил авч чадаагүй байгаа Лос Анжелес Лейкэрс талбайдаа өчигдөр Лос Анжелес Клипперс багийг талбайд нь буулгаж авсан Мемфис Гриззлис багтай тоглож 118-121 харьцаагаар Лейкэрс хожиж улирлын анхны хожлоо байгууллаа.

Тус тоглолтод Кармело Энтони 28 оноог сэлгээнээс авч багаа тэргүүлжээ. Мөн NBA-ын бүх цаг үеийн оноо авалтын жагсаалтад 9-т орж ирэн Moses Malone-г гүйцлээ. Харин тус багаас Энтони Дэвис 22 оноо, 8 самбар, 4 хаалт, Леброн Жеймс 19 оноо, 6 самбар, 6 дамжуулалт, 2 хаалт, Рассал Уэстбрүүк 13 оноо, 7 самбар, 13 дамжуулалт, 4 бөмбөг таслалтыг гүйцэтгэсэн бол эсрэг багаас Жа Морант 40 оноо, 10 дамжуулалт, Стевэн Адамс 14 оноо, 16 самбараас бөмбөг авчээ.

Өнөөдөр болсон бусад тоглолтын үр дүн

Брүүклин Нетс 95 : 111 Шарлотт Хорнетс
Нью-Йорк Никс 104 : 110 Орландо Межик
Хьюстон Рокетс 97 : 107 Бостон Селтикс
Оклахома-Сити Тандер 103 : 115 Филадельфи 76
Сакраменто Кингс 107 : 119 Голден Стэйт Уорриорс
Лос Анжелес Лейкерс 121 : 118 Мемфис Гриззлис

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.