Стефэн Көрри трибл дабл хийж, Лейкэрсийг талбайд нь буулгаж авлаа

Стефэн Көрри трибл дабл хийж, Лейкэрсийг талбайд нь буулгаж авлаа

NBA-ын 2021-2022 улирлын нээлт өнөөдөр боллоо. Лос Анжелес Лейкэрс талбайдаа Голдэн Стэйт Уорриорс багтай тоглож 121-114 харьцаагаар Уорриорс хожлоо. Уорриорсоос Клэй Томпсон гэмтлийн улмаас тоглоогүй бөгөөд Стефэн Көрри 21 оноо, 10 самбар, 10 оновчтой дамжуулалт өгч трибл дабл хийжээ. Түүнд Жордан Пүүл 20 оноо, Бжелика 15 оноог сэлгээнээс авчээ.

Эсрэг багаас Антони Дэвис 33 оноо, 11 самбар, 2 хаалт, Леброн Жеймс 34 оноо, 11 самбар, 1 хаалтыг гүйцэтгэсэн бол бусад тоглогчид нь 10-аас доош оноог авчээ. Энэ дундаас Рассел Уэстбрүүк 8 оноо, 5 самбар, 4 дамжуулалтыг гүйцэтгэжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.