“Катар 2022”: Герман эрхээ авсан анхны баг боллоо

“Катар 2022”: Герман эрхээ авсан анхны баг боллоо

Словен-ОХУ 1-2 тоглолтын зураг.

“Катар 2022” хөлбөмбөгийн ДАШТ-ий сорилго тэмцээний Европын бүсийн ээлжит тойргийн  тоглолтууд өнгөрсөн шөнө явагдлаа. Хэсгийн наймдугаар тойргийн тоглолтоо Лихтенштейнтэй хийж 2:0-ээр буулгаж авсан Герман бүсээсээ ДАШТ-ий эрх авсан анхны баг боллоо. “Герман машин”-ууд шинэ дасгалжуулагч Ханс Дитер Фликийн удирдлага дор эхний таван тоглолтдоо хожиж байна. Х.Д.Флик ингэснээр шигшээ багийн жолоог атгасан эхний таван тоглолтдоо хожсон хоёр дахь дасгалжуулагч болов. Өмнө нь Йоахим Лёв ийм амжилт гаргаж байжээ.   

Хойд Хөрш ОХУ-ын шигшээ Словенийг хожиж, гол өрсөлдөгч Хорват нь Словактай оноо хувааснаар хэсгээ тэргүүлэх болов. Оросууд одоо дорх хаяж хэсгээсээ хоёрдугаар байраар шалгарах боломжтой байна. Оросууд Словенийг нутагт нь анх удаа буулгаж авсан. Өмнө нь хоёр удаа хожигдож байжээ. 

Луи ван Гаал Недерландын шигшээ багт эргэж ирсэн эхний таван тоглолтынхоо дөрөвт хожиж, нэгт нь тэнцсэн байна.   

 “Катар 2022” сорилго

H хэсэг

8 дугаар тойрог

Кипр – Мальт 2:2 (1:0, 1:2)

«АЕК-Арена» цэнгэлдэх

Гоол: 1:0 – 6 Папулис, 1:1 – 53 Мускат, 2:1 – 80 Сотириу, 2:2 – 90 Дегабриэле.

Кипр – Михаил, Кирьяку (Гогич, 79), Сотириу, Антониадис, Иоанну, Лоизу (Какулис, 61), Кастанос, Папулис (Панайоту, 86), Андреу (Питтас, 79), Сотириу, Деметриу (Псалтис, 86).

Мальт – Бонелло (Галеа, 83), Пепе, Борг (Шоу, 57), Мускат, Аттард, Каруана (Пизани, 46), Теума, Камензули, Греч (Дегабриэле, 71), Монтебелло, Мбонг (Димек, 71).

Шар хуудас:

Деметриу (58), Теума (80), Сотириу (90), Иоанну (90), Мускат (90).

 

Словен – ОХУ 1:2 (1:2, 0:0)

«Людски врт» цэнгэлдэх

Гоол: 0:1 – 28 Дивеев, 0:2 – 32 Джикия, 1:2 – 40 Иличич.

Словен – Облак, Мевля, Карничник (Рогель, 87), Балковец, Бийол, Вербич (Шешко, 53), Гнезда-Черин (Захович, 86), Иличич, Куртич, Ловрич, Шпорар (Чрнигой, 72).

ОХУ – Сафонов, Джикия, Кудряшов, Дивеев (Осипенко, 36), Сутормин, Кузяев, Фомин (Ерохин, 86), Бакаев (Чистяков, 86), Баринов, Миранчук (Заболотный, 78), Смолов (Захарян, 78).

Шар хуудас:

Шпорар (1), Гнезда-Черин (27), Сутормин (42), Куртич (51), Бийол (77), Ловрич (90), Рогель (90).

 

Хорват – Словак 2:2 (1:2, 1:0)

«Градски врт» цэнгэлдэх

Гоол: 0:1 – 20 Шранц, 1:1 – 25 Крамарич, 1:2 – 45 Гараслин, 2:2 – 71 Модрич.

Хорват – Ливакович, Баришич, Гвардиол, Вида, Станишич (Ливая, 67), Иванушец (Влашич, 46), Перишич, Пашалич (Брекало, 60), Брозович, Модрич, Крамарич (Сучич, 85). Словак – Родак, Шкриньяр, Шатка, Пекарик, Ганцко, Куцка (Йирка, 85), Гамшик (Беро, 41), Гараслин (Косцелник, 72), Грошовски, Альмаши, Шранц.

Шар хуудас:

Куцка (69), Родак (70), Шранц (80), Ганцко (89), Баришич (90).

Европ бүсийн сорилгын явц. 

“Катар 2022”: Герман эрхээ авсан анхны баг боллоо

“Катар 2022”: Герман эрхээ авсан анхны баг боллоо

“Катар 2022”: Герман эрхээ авсан анхны баг боллоо

“Катар 2022”: Герман эрхээ авсан анхны баг боллоо

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.