М.Лхагвагэрэл алдарт Петриашвилид оноогоор цэвэр ялагдав

М.Лхагвагэрэл алдарт Петриашвилид оноогоор цэвэр ялагдав

Норвеги улсын нийслэл Осло хотод зохион байгуулах “Осло-2021” дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ. Өнөөдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 61, 74, 86, 125 кг-ын жингийн барилдаанууд болно.

“Токио-2020” олимпийн наадмын тавдугаар байрын шагналт ОУХМ Мөнхтөрийн Лхагвагэрэл 1/8 шигшээд олимпийн мөнгөн медальт, дэлхийн гурван удаагийн аварга, Гүржийн алдарт бөх Гено Петриашвилитэй хүч үзэж 1:11-ээр ялагдав. Түүний өрсөлдөгч нь шигшээд асуудалгүй шалгарах биз ээ. Тиймээс манай бөх маргааш дагах барилдаан хийх боломжтой.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.