Д.Сэлэнгэ Дэлхийн аваргад ялагдав

Д.Сэлэнгэ Дэлхийн аваргад ялагдав
Пара байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд онч сорьсон ОУХМ Д.Сэлэнгэ 1/16 шатанд дэлхийн аварга, олимпын хошой хүрэл медальт Польшийн Олжевскатай халж харвалаа. Медалийн тааварт яваа мундаг тамирчинтай манай хүн тун сайн өрсөлдөж, 6:4-өөр ялагдав. 
 
Д.Сэлэнгэ эхний сетэд 8:24-өөр илт дутуу хожигдсон ч дараа нь 23:21-ээр илүүрхэн хоорондын харьцааг тэнцүүлсэн. Удаах сет өрсөлдөөнтэй болж, польш тамирчин 29:24-өөр хожсон бол дөрөв дэх ээлжинд Д.Сэлэнгэ 29:23-аар илүүрхэн ерөнхий харьцааг 4:4 болгов. Гэвч шийдвэрлэх сетэд 26:20-иор ялагдан олимпын наадмаа өндөрлүүллээ. 
Өнөөдөр өрсөлдсөн манай тамирчдаас тэквондоч Х.Энхтуяа, Г.Болор-Эрдэнэ нар эхний даваандаа гоц мөргөж, удаах тулаанд ялагдсанаар дагах тулаан руу шилсэн. Энэ шатанд
 
Х.Энхтуяа Мароккогийн С.Эс-Саббартай, Г.Болор-Эрдэнэ Испанийн А.Видал Алварестай тулахаар болоод байна. Хэрэв манай тамирчид ялалт байгуулбал хүрэл медалийн төлөө өрсөлдөх эрхтэй болох юм. 
 
Түүнчлэн буудлагын З.Ганбаатар спорт гар бууны 25 метрийн дасгалд өрсөлдөж байгаа бөгөөд тогтоол буудлага 14.00 цагаас эхэлнэ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.