Марафонч Б.Мөнхзаяа 88 тамирчнаас 45-р байр орлоо

Марафонч Б.Мөнхзаяа 88 тамирчнаас 45-р байр орлоо

Олимпын наадмын хамгийн их тэсвэр тэвчээр, сэтгэлийн хат шаарддаг төрлүүдийн нэг марафон гүйлтийн тэмцээн өнөөдөр болж өндөрлөлөө.

Эмэгтэйчүүдийн марафонд нийт 88 тамирчин оролцсоноос Б.Мөнхзаяа 45-р байр эзэллээ. Тэрээр нийт 42 км замыг 2 цаг 37 минут 08 секундэд туулан бариандаа оржээ.

Энэхүү хугацаа нь түүний энэ улирлын хамгийн шилдэг үзүүлэлт бөгөөд нэгдүгээр байранд орсон тамирчнаас 9 минут 48 секундээр хоцорсон байна.

Эмэгтэйчүүдийн марафоны алтан медалийг Кенийн тамирчин Перес Жепчирчир 2 цаг 27 минут 20 секундэд барианд орж хүртсэн бол нутаг нэгт Брижид Косгей 16 секунд хоцорч мөнгөн медаль хүртжээ.

Харин АНУ-ын тамирчин Молли Сейдел 26 секундийн дараа барийнд орж хүрэл медалийн эзэн боллоо.

Нийт 88 тамирчнаас 73 нь бариандаа орсон бол үлдсэн 15 тамирчин нь харамсалтайгаар барианд орж чадалгүй замын дундаас тэмцээнээ дуусгасан.

Б.Мөнхзаяа Хятад, Их Британи, Өмнөд Солонгос, Португал, Швейцар, Израил, Бельги, Нидерландын шилдэг тамирчдыг ардаа орхин барианд орсон юм.

Марафоны төрөлд оролцсон тамирчид бариандаа орох нь л маш том амжилт юм. Хэдий бие нь сульдаж шантарч байсан ч замаасаа гарч үзээгүй Б.Мөнхзаяагийн ярилцлагыг энд дарж үзээрэй.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.