Б.Болортуяа хүрэл медалийн төлөө барилдана

Б.Болортуяа хүрэл медалийн төлөө барилдана
Өнөөдөр буюу наймдугаар сарын 5-ны өдөр Монголын хоёр тамирчин чөлөөт бөхийн дэвжээнд зодоглоно.
 
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -53 кг жинд Б.Болортуяа зодоглолоо. Түүнийг хагас шигшээд япон бөх, дэлхийн хошой аварга хүлээж байсан бөгөөд Мая Мукаиадад 6:3-аар ялагдсанаар маргааш хүрэл медалийн төлөө барилдахаар болов.
 
Барилдааны эхэнд Мукаида манай хүний хөлд орж, түрж гарган нэг оноо, дараа нь идэвхийн нэг оноо авснаар 2:0-ээр тэргүүлж эхлэв. Үүнээс хойш Болортуяа хоёр ч удаа хөлд сууж, шилбээр нь тун нарийн авсан ч оноо болгож чадсангүй. Сүүлд япон бөх дахин хөлд орон хоёр оноо, залгуулан крест эргүүлж хоёр оноо авснаар 6:0-ээр тэргүүлэх болсон юм. Төгсгөлд Болортуяа гурван оноо авсан ч хэтэрхий оройтсон байлаа.
 
Маргааш манай бөх Камеруны Ж.Эссомбе, Польшийн бөх, Европ тивийн аварга, ДАШТ-ий хүрэл медальт Р.Засина нарын ялсантай хүрэл медалийн төлөө барилдана.
Хагас шигшээ болон медалийн төлөөх барилдаанууд маргааш 17.15 цагаас эхэлнэ.
 
 24 настай тэрбээр эхний шатанд Номхон далайн орнуудын хошой аварга Гуамын Ркаела Мари Рамос Акинотой барилдаж цэвэр яллаа.
 
Улмаар шөвгийн наймд Пан Америкийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт Эквадорын Луиза Элизабет Валверде Мелендрес барилдлаа. Дэлхийн медальт Б.Болортуяа олимпын медальтан болоход ганц ялалт л хэрэгтэй болоод байна. Тэрбээр Эквадорын бөхийг оноогоор цэвэр (15:5) ялснаар хагас шигшээд шалгаран үлдэв.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.