С.Батцэцэг: Цай сүүнийхээ дээжийг өргөж ард минь байсан та бүхэндээ баярлалаа

С.Батцэцэг: Цай сүүнийхээ дээжийг өргөж ард минь байсан та бүхэндээ баярлалаа

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -68 кг жинд зодоглосон С.Батцэцэг хүрэл медалийн төлөө Азийн наадмын мөнгөн медальт Киргизийн Мээрим Жуманазарт 10:1 харьцаатайгаар ялагдан тэмцээнээ дуусгасан.

Тэрбээр барилдааны дараа "Олимпын өмнө ганцхан тэмцээнд орсон учраас мэдрэмж муу байна. Нигерийн бөх хамаагүй бяртай байсан. Дөхөж очиж чадалгүй барилдааныг дуусгасан. Харин Киргизийн бөх дээр санаа байвч хийж чадахгүй байлаа. Яг л миний барилдаанд таарах хүн байна гэж дасгалжуулагч хэлсэн. Дасгалжуулагч нар бүх сэтгэлээсээ тамирчдынхаа төлөө ажиллаж байна. Өөртөө их итгэлтэй байсан. Монголчуудынхаа итгэлийг алдсандаа харамсаж байна. Цай сүүнийхээ дээжийг өргөж ард минь байсан та бүхэндээ баярлалаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.