NBA-ын талбайд хоёр тоглолт боллоо. Лос Анжелес Клипперс болон Дэнвер Наггетс багуудын плэйоффын хоёрдугаар шатны цувралын хоёр дахь тоглолт боллоо. Наггетс эхний тоглолтод тааруухан тоглож хожигдоод байсан бөгөөд энэ удаа тэд эхний үеэс тэргүүлэлийг авч явсаар тоглолтын төгсгөл хүргэж 110-101 харьцаагаар хожлоо. Улмара цуврал 1-1 болж тэнцлээ. Тэдний цувралын гурав дахь тоглолт нөгөөдөр буюу энэ 8-ны өглөө болно.
Тус тоглолтод Жамал Муррэй 27 оноо, 6 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Никола Ёокич 26 оноо, 18 самбар, Пол Миллсап, Гарри Харрис нар 13 оноог авчээ. Харин эсрэг багаас Пол Жорж 22 оноо, 8 самбар, Кавай Леонард 13 оноо, 10 самбар, 8 дамжуулалтыг үзүүлжээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.