Торонто Репторс баг цувралыг 2-2 болгож тэнцүүллээ

Торонто Репторс баг цувралыг 2-2 болгож тэнцүүллээ

NBA-ын талбайд хоёр тоглолт боллоо. Торонто Репторс болон Бостон Селтикс багуудын цувралын 4 дэх тоглолт боллоо. Өмнөх тоглолт Репторс үндсэн цаг дуусах мөчид Ануноби шидэлтээ амжилт болгож цувралыг 2-1 болгож ойртуулаад байсан билээ. Тэгвэл өнөөдрийн тоглолтод Репторс Тоглолтын эхнээс тэргүүлж эхэлсэн бөгөөд тэргүүлэлээ алдалгүй явсаар 100-93 харьцаагаар хожиж цувралыг 2-2 болгож тэнцүүллээ.

Тус тоглолтод Паскал Сиакам 23 оноо, 11 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Кайл Ловри 22 оноо, 11 самбар, 7 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Эсрэг багаас Жейсон Тэйтум 24 оноо, 10 самбараас бөмбөг авчээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.