NBA-ын талбайд хоёр тоглолт боллоо. Хьюстон Рокетс болон Оклахома Сити Тандер багуудын эхний шатны цувралын 7 дахь тоглолт боллоо. Тоглолт эхнээс Рокетс тэргүүлж байсан эцсийн мөчид Тандер оноог ойртуулж чадсан ч Харден сүүлийн мөчид хамгаалалт сайн хийснээр тоглолтыг 102-104 харьцаагаар Рокетс хожлоо. Улмаар цуврал 4-3 харьцаатай болж Рокетс дараагийн шатанд шалгарлаа. Тэдний хагас шигшээ нь өрсөлдөгч нь Лос Анжелес Лейкэрс бөгөөд тоглолт энэ сарын 5-ны өглөө болно.
Тус тоглолтод Эрик Гордон 21 оноо, Роберт Ковингтон 21 оноо, 10самбар, Харден 17 оноо, 9 дамжуулалт, Рассел Уэстбрүк 20 оноо, 9 дамжуулалтыг гүйцэтгэжээ. Харин эсрэг багаас Дорт 30 оноог авч багаа тэргүүлсэн бол Крис Пол 19 оноо, 11 самбар, 12 дамжуулалтаар трипл дабл хийжээ. Тэрбээр 35 насандаа плэйоффын цувралын 7 дахь тоглолтод трипл дабл хийсэн ахмад тоглогч болжээ. Түүний өмнө Леброн Жеймс 31 насандаа хийж байжээ.
АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.