Байерн Мюнхен аваргуудын лигийн аваргын төлөө шалгарч үлдлээ

Байерн Мюнхен аваргуудын лигийн аваргын төлөө шалгарч үлдлээ

Европын хөлбөмбөгийн клубуудын дунд хамгийн нэр хүндтэй, хамгийн том тэмцээн болох Аваргуудын лигийн 2019-2020 улирлын тоглолтууд коронавирусийн улмаас Лиссабон хотын хоёр цэнгэлдэхэд зохион байгуулагдаж байгаа бөгөөд хагас шигшээ тоглолтууд ганц, ганц тоглолтоор шийдэгдэж байгаа юм. Францийн "Лион" клуб Германы "Байерн Мюнхэн" өнгөрсөн шөнө тоглож 3-0 харьцаагаар "Байерн" хожлоо

Тоглолтод Гнабри 18 болон 33 дахь минутад гоолдсон бөгөөд эцсийн цэгийг Левандовски 88 минутад тавьжээ. Левандовски энэ улирлын аваргуудын лигт 15 дахь гоолоо хийсэн бөгөөд Роналдогийн /17 гоол/ дараа бичигдэж байна. Тэдний өрсөлдөгч нь Францийн "Парис Сент Жермен" бөгөөд аваргын төлөөх тоглолт энэ сарын 24-ны 03:00 цагт болно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.