Милоуки Багс хожиж, цувралыг 2-3 болгож цувралыг тэргүүлж эхэллээ

Милоуки Багс хожиж, цувралыг 2-3 болгож цувралыг тэргүүлж эхэллээ

NBA-ын плэйоффын дорнод бүсийн аваргын төлөөх цувралын тав дахь тоглолт Милоуки Багс талбайдаа Атланта Хокс багтай тоглолоо. Тоглолтын эхлэлээс талбайн эзэд тэргүүлж эхэлсэн бөгөөд эхний хагас дуусахад 9 оноогоор тэргүүлж дуусгажээ. Сүүлийн хагаст Багс оноог ойртуулахгүй байж чадсанаар 112-123 харьцаагаар хожлоо. Улмаар цуврал 2-3 болж Багс тэргүүлж эхэлсэн бөгөөд цувралын зургаа дахь тоглолт долдугаар сарын 4-ний өглөө болно.

Тус тоглолтод Брүүк Лопез 33 оноо, 7 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Крис Миддлетон 3+ оноо, 13 самбар, 8 дамжуулалт, Жүри Холидэй 25 оноо, 6 самбар, 13 дамжуулалт, Боби Портис 22 оноог авчээ. Эсрэг багаас Богдон Богданович 28 оноо, Коллинс 19 оноог авчээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.