Файзер вакцины 3 дахь ээлжийн 85,410 тун вакцин Монгол Улсад буулаа

Файзер вакцины 3 дахь ээлжийн 85,410 тун вакцин Монгол Улсад  буулаа

Файзер - Comirnaty вакцины 3 дахь ээлжийн 85,410 тун вакцин өчигдөр Монгол Улсад буугаад байна. Эхний ээлжийн 84,240 тун вакциныг 6-р сарын 16-нд, 2 дахь ээлжийн 85,410 тунг 6 сарын 23-нд хуваарийн дагуу тус бүр хүлээн авсан бөгөөд үлдсэн хэсэг нь 2021 оны хоёрдугаар хагаст ирэх юм. Монгол Улсын Засгийн газар ба Pfizer Inc (Pfizer/Biontech) компанийн хооронд байгуулсан гэрээний хүрээнд нийлүүлэх 2,5 сая Файзер - Comirnaty вакцины эхний 255,060 тунг ийнхүү хүлээн аваад байна. НҮБ-ын Хүүхдийн Сан болон Япон Улсын ЭСЯ хооронд гарын үсэг зурсан “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх” төслийн гэрээний дагуу Японы засгийн газрын буцалтгүй тусламжаар санхүүжүүлж, НҮБ-ын Хүүхдийн Сан хэрэгжүүлж байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.