Хакүхо М.Даваажаргал хоёр өдөр дараалж өвдөг шороодлоо

Хакүхо М.Даваажаргал хоёр өдөр дараалж өвдөг шороодлоо

Японы мэргэжлийн сүмо бөхийн долдугаар сарын буюу Нагоя башёгийн 12 дахь өдрийн барилдаан өчигдөр болж өндөрлөлөө. Башёг унаагүй тэргүүлж байсан их аварга Хакүхо М.Даваажаргал секиваки Митакүмитэй барилдаж өвдөг шорооджээ. Тэрбээр өмнөх өдөр мөн өвдөг шороодоод байсан бөгөөд хоёр дараалж өвдөг шороодож 10 даваа хоёр унаатай боллоо. Харин нэг унаатайгаар башёг тэргүүлж байгаа  Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр маегаширагийн 3-аас барилдаж байгаа Тамаваши Б.Мөнх-Оргилтой барилдаж давжээ. Улмаар 11 даваа нэг унаатай боллоо. Одоогоор башёг Озэки Асанояма, М-17 Тэрүнофүжи нар 10:1-тэй башёг тэргүүлж байна. Өнөөдөр их аварга Хакүхо М.Даваажаргал секиваки Шодайтай барилдах бол М-11 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ  Озэки Асанояма барилдахаар болжээ.

Бусад барилдаанууд

Макүүчи зиндаа

З-Ё Хакүхо М.Даваажаргал /Миягино/ 10:2

Б-Ё Какүрюү М.Ананд /Мичинокү/ /өнжсөн/

М-Б-3 Кирибаяама Б.Лхагвасүрэн /Мичинокү/ 4:8

М-З-9 Тамаваши Б.Мөнх-Оргил /Катаонами/ 8:4

М-З-17 Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ /Исэгэхама/ 11:1

Жүрёо зиндаа

Б-1 Чиёошома Г.Мөнхсайхан /Коконоё/ 4:8

З-3 Азүмарюү С.Тодбилэг /Таманои/ 4:8

Б-3 Кёкүшүхо Т.Эрдэнэбаатар /Томозүна/ 6:6

Б-5 Ичиножо А.Ичинноров /Минато/ 7:5

З-6 Хошорюү С.Бямбасүрэн /Тацүнами/ 8:4

З-10 Дайшохо Ч.Шижирбаяр /Оитэказэ/ 4:8

Б-14 Миторюү Б.Төрболд /Нишикидо/ 9:3

Макүшита зиндаа

З-4 Сакигакэ Я.Баттүшиг /Шибатаяма/ 3:3

Б-6 Кёкүсотэн Э.Энхманлай /Накагава/ 1:5

Б-25 Кагамио Б.Нанжид /Кагамияма/ 1:4 /өнжсөн/

Санданмэ зиндаа

Б-5 Ёүшояама Б.Анхбаяр /Токицүказэ/ 4:2

Б-21 Саданохикари Д.Наранцогт /Сакайгава/ 4:2

З-23 Гочозан Д.Ууганбаатар /Минэзаки/ /өнжсөн/

Б-24 Дайтэнма Н.Чинзориг /Азүмазэки/ 2:4

Б-46 Хокүтэнкай Г.Сүхбат /Оноэ/ 4:2

З-49 Дэванорюү Т.Тэмүүлэн /Дэваноүми/ 5:1

Жонокүчи зиндаа
З-18 Хокүсэйхо А.Даваанинж /Миягино/ 6:0

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.