Нидерланд С хэсгийг тэргүүллээ /тоглолтын тойм бичлэгтэй/

Нидерланд С хэсгийг тэргүүллээ /тоглолтын тойм бичлэгтэй/

Европын аварга шалгаруулах тэмцээний В болон С хэсгийг сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө болж дараагийн шатанд өрсөлдөх багууд тодорлоо.

Өнгөрсөн шөнө болсон С хэсгийн эхний тоглолт Украин болон Австрийн багуудын хооронд болж тоглолт 0-1 харьцаагаар Австрийн баг хожлоо. Тус тоглолтын цорын ганц гоолыг 21 минутад Бомгартнер оруулжээ. 
 
Энэ хэсгийн нөгөө тоглолт Умард Македон болон Нидерландын багуудын хооронд болж 0-3 харьцаагаар Нидерланд бутниргэжээ. Тус тоглолтын салхийг хагалж 24 минутад Депай нээсэн бол Виналдум 51 болон 58 минутад гоолдож эцсийн цэгийг нь тавьжээ.
 
C хэсгийн тэргүүн баг Нидерланд гурав дахь тоглолтдоо хожсоноор итгэл төгс дараагийн шатанд 9 оноотой шалгарлаа. Харин Австри Украиныг хожсоноор 6 оноотой болж хэсгийн хоёрдугаар байраар гарлаа.
 
Тун сайн байсан Украинчууд 3 оноотой -1 гоолтойгоор гуравдугаар байранд бичигдэж буй ба бусад хэсгийн багуудаас шалтгаалан дараагийн шатанд шалгарах үгүй нь шийдэгдэнэ. Тэмцээний шинэ цэрэг Умард Македончууд нэг ч оноо авалгүй тэмцээнээ дуусгалаа

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.