Бельги хэсгээ тэргүүлж, Орос мултарлаа /тоглолтын тойм бичлэгтэй/

Бельги хэсгээ тэргүүлж, Орос мултарлаа /тоглолтын тойм бичлэгтэй/

Европын аварга шалгаруулах тэмцээний В болон С хэсгийг сүүлийн тоглолтууд өнгөрсөн шөнө болж дараагийн шатанд өрсөлдөх багууд тодорлоо.

Гуравдугаар тойргийн тоглолт Финланд болон Бельги шигшээ багууд тоглож 0-2 харьцаагаар Бельги хожлоо. Тус тоглолтын 74 минутад Храдецки өөрийн халгандаа гоол оруулсан бол Лукаку 81 минутад тоглолтын эцсийн цэгийг тавьсан юм. Энэ хэсгийн нөгөө тоглолт Орос 1-4 Дани багууд тоглолоо. Тус тоглолтын салхийг 38 минутад Дамсгаард нээсэн бол 59 минутад Поулсен, 79 минутад Кристенсен, 82 минутад Маехлэ нар гоолджээ. Оросоос нэр төрийн ганц гоолыг Жюба 70 минутад оруулсан байна.

Улмаар B хэсгийн тэргүүлж Бельги 9 оноотой хэсгээ тэргүүлсэн бол. Харин тэнцэхэд л хэсгээсээ гарах байсан Оросын шигшээ баг Данид гурван гоолын зөрүүгээр хожигдсоноор 3 оноотой ч -5 гоолтой болж хэсгийн дөрөвдүгээр байраар тэмцээнээ өндөрлүүллээ. Харин Дани 3 оноотой, +1 гоолтойгоор хэсгийн хоёрдугаар байраар шалгарсан бол 3 оноотой -2 гоолтой Финланд бусад хэсгийн багуудаас шалтгаалан хэсгээсээ гарах үгүй нь шийдэгдэнэ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.