Б.Гончигсүрэн тэмцээнээ өндөрлүүллээ

Б.Гончигсүрэн тэмцээнээ өндөрлүүллээ
Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос зохион байгуулж буй “Токио-2020“ олимпын эрхийн оноо олгох сүүлийн тэмцээн зургадугаар сарын 07-ны өдөр Унгар улсын нийслэл Будапешт хотноо эхэлсэн билээ.
 
"Будапешт-2021" насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий тав дахь өдөр эрэгтэй -100 кг, эмэгтэй -78 кг жингийн барилдаанаар эхэлж шилдгүүдээ шалгаруулна.
 
Эрэгтэйчүүдийн -100 кг жинд ОУХМ Б.Гончигсүрэн А хэсэгт багтсан бөгөөд эхний шатанд Грекийн Жеоржиос Маллиарополостой барилдаж цэвэр яллаа. Улмаар дараагийн тойрогт Сербийн бөх Александар Куколжтой барилдаж хоёр удаа базари үнэлгээ алдаж тэмцээнээ өндөрлүүллээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.