Э.Сумъяа Варшавт финалдав

Э.Сумъяа Варшавт финалдав
Бөхийн төрлүүдийн дэлхийн чансааны оноо олгох "Poland Open" тэмцээн уржигдар чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн ангиллаар Польшийн нийслэл Варшавт эхэлсэн билээ. Өнөөдөр эмэгтэйчүүдийн 50, 55, 62, 65, 76 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болов. "Будапешт-2013" ДАШТ-ий мөнгөн медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа 55 кг-ын жинд шигшээд шалгарав. Тэрбээр хэсэгтээ Румыний Ана Беатрисийг ялсан ч ДАШТ-ий хүрэл медальт, Европын хошой аварга ОХУ-ын Ольга Хорошавцевад 0:10-ээр ялагдсан. Хагас шигшээд Польшийн Роксана Засинатай хүч үзэж цэвэр ялсан. Манай бөх ДАШТ-ий хүрэл, ЕАШТ-ий иж бүрэн медалийн цуглуулгатай эзэн орны Засинад 0:3-аар ялагдаж яваад тосгуулж хавирч хоёр оноо авч, тэндээсээ дамжиж өрсөлдөгчөө цэвэр дарсан юм. Ингэснээр Э.Сумъяа хэсэгтээ ялагдсан Оросын Хорошавцеватай алтан медалийн төлөөх барилдаанд даагаа нэхэхээр болов. Финалын барилдаан монголын цагаар шөнийн 00:00 цагт  болно.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.