Г.Алтанбагана хоёр дахь учраа бөхөө яллаа

Г.Алтанбагана хоёр дахь учраа бөхөө яллаа
Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос зохион байгуулж буй “Токио-2020“ олимпын эрхийн оноо олгох сүүлийн тэмцээн зургадугаар сарын 07-ны өдөр Унгар улсын нийслэл Будапешт хотноо эхэлсэн билээ.
 
"Будапешт-2021" насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий тав дахь өдөр эрэгтэй 90 кг, эмэгтэй 70 кг жингийн барилдаанаар эхэлж шилдгүүдээ шалгаруулна.
 
Эрэгтэй -90 кг жинд ОУХМ Г.Алтанбагана эхний барилдаанаа Сербийн Боско Бореновичтой хийж цэвэр яллаа. Улмаар шөвгийн 32-т Чехийн Кламмерттэй барилдаж базари үнэлгээгээр ялалт байгуулж шөвгийн 16-д үлдлээ. Улмаар Бразилийн бөх Рафиэл Маседотой барилдана.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.