Өнөөдөр Саиед Моллай, Б.Ганхайч нар барилдана

Өнөөдөр Саиед Моллай, Б.Ганхайч нар барилдана
Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос зохион байгуулж буй “Токио-2020“ олимпын эрхийн оноо олгох сүүлийн тэмцээн зургадугаар сарын 07-ны өдөр Унгар улсын нийслэл Будапешт хотноо эхэлсэн билээ.
 
"Будапешт-2021" насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий дөрөв дэх өдөр эрэгтэй -81 кг, эмэгтэй -63 кг жингийн барилдаанаар эхэлж шилдгүүдээ шалгаруулна.
 
Эмэгтэй -63 кг жинд Б.Ганхайч С хэсэгт багтаж, эхний тойрогтоо Мина Дахоуктай оноолт таарлаа. Ялбал дараагийн тойрогт Солонгосын Чо Мохи хүлээж байгаа.
 
Харин -81 кг жинд Моллай В хэсгийг тэргүүлж, эхний тойрогтоо хийлж, удаах тойрогт Египет болон Монтенегро улсын бөхчүүдийн ялсантай нь барилдана.  
 
Тэмцээний эхний хоёр өдрийн байдлаар манай 7 бөх дөрвөн жинд зодоглож хоёр хүрэл медаль хүртээд байна. (МУГТ М.Уранцэцэг, ОУХМ Ё.Басхүү)
 
Тэмцээнийг 15:40 цагаас SPS national, SPS fight суваг тайлбарлагч С.Шижирбатын тайлбартайгаар хүргэнэ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.