Ё.Басхүү хүрэл медалийн төлөө барилдана

Ё.Басхүү хүрэл медалийн төлөө барилдана

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ноос зохион байгуулж буй “Токио-2020“ олимпын эрхийн оноо олгох сүүлийн тэмцээн өчигдөр буюу зургадугаар сарын 07-ны өдөр Унгар улсын нийслэл Будапешт хотноо эхэлсэн билээ.

"Будапешт-2021" насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн /ДАШТ/-ий хоёр дахь өдөр эрэгтэй 66 кг, эмэгтэй 52 кг жингийн барилдаанаар эхэлж шилдгүүдээ шалгаруулна.

Эрэгтэй 66 кг жинд ОУХМ Ё.Басхүү D хэсэгт барилдсан бөгөөд торгуулийн тойрогт Францын бөх Килиан Ле Блоучтай барилдаж нэмэлт цагийн 2:52 минутад базари үнэлгээ авч ялалт байгуулжээ. Тэрбээр хүрэл медалийн төлөө манай бөх Г.Хэрлэнг гуравдугаар тойрогт ялсан Казакстаны бөх Элдос Жумакановтой барилдана. Медалийн төлөөх барилдаан 23:00 цагт эхэлнэ.

Тэрбээр эхний тойрогтоо Коста Рикагийн тамирчин Иан Санчо Чинчилатай барилдаж торгуулиар ялсан бол хоёрдугаар тойрогт Египетийн Мохамед Абделмавгуд базари үнэлгээгээр, гуравдугаар тойрогт Оросын тамирчин Мурад Чопановыг нэмэлт цагийн 50 секунтэд цэвэр ялжээ. Хэсгийн аваргын төлөө Японы Мурияаматай нэмэлт цагийн 2:00 минутад торгуулиар ялагджээ.

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.