Лос Анжелес Лейкэрс хожигдож, цуврал тэнцлээ

Лос Анжелес Лейкэрс хожигдож, цуврал тэнцлээ

NBA-ын талбайд плэйоффын эхний шатны дөрвөн тоглолт боллоо. Лос Анжелес Лейкэрс талбайдаа Финикс Санс багтай тоглож 100-92 харьцаагаар Санс ялалт байгууллаа. Улмаар цуврал 2-2 болж тэнцсэн бөгөөд цувралын тав дахь тоглолт зургадугаар сарын 2-ны өглөө Сансын талбайд болно.

Тус тоглолтод Сансын гарааны тоглогчид болон сэлгээнээс нэг тоглогч 10-аас дээш оноог авсан бол Крис Пол 18 оноо, 9 самбар, Дэвин Бүүкер 17оноо, 7самбар, Жой Граудер 17 оноо, 7 самбар, ДиАндрей Эйтон 14 оноо, 17 самбар, Бриджс 11 оноо, сэлгээнээс Камирон Пэй 13 оноог авчээ. Эсрэг багаас Энтони Дэвис 19 минут тоглоод цавиндаа гэмтэл аваад талбайд орхисон бөгөөд одоогоор гэмтэл хир удаан үргэлжлэхийг зарлаагүй байна. Харин тус багаас Леброн Жеймс 25 оноог авч бүх тоглогчдыг тэргүүлсэн бол бусад нь 10-аас доош оноог авчээ.

Бусад тоглолтууд

Нью-Иорк Никс 96-113 Атланта Хаукс /3-1 харьцаагаар Хаукс тэргүүлж байгаа/

Финикс Санс 100-92 Лос Анжелес Лейкэрс /2-2 болж тэнцсэн/

Брүүклин Нетс 141 - 126 Бостон Селтикс /3-1 харьцаагаар Нетс тэргүүлж байгаа/

Лос Анжелес Клипперс 106 - 81 Даллас Мавирекс /2-2 болж тэнцсэн/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.