Жейсон Тэйтум 50 оноог авч багаа хожилд хөтөллөө

Жейсон Тэйтум 50 оноог авч багаа хожилд хөтөллөө

NBA-ын талбайд плэйоффын эхний шатны гурван тоглолт боллоо. Эхний тоглолт Бостон Селтикс талбайдаа Брүүклин Нетс багтай цувралын гурав дахь тоглолтыг хийж эцсийн мөчид 119-125 харьцаагаар хожлоо. Улмаар цуврал 2-1 болж ойртсон бөгөөд цувралын дөрөв дэх тоглолт энэ сарын 31-ны өглөө Селтиксийн талбайд болно.

Тус тоглолтод Жейсон Тэйтум 50 оноо, 6 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлжээ. Тэрбээр Плейоффт 50+ оноо, 5+ самбар, 5+ ассист, 5+ гурваас хийсэн долоо дахь тоглогч бөгөөд түүнээс өмнө Коби Брайнт, Винс Картер, Дамиан Лиллард, Кэвин Дурант, Донован Митчел, Жамал Муррэй (2 удаа) нар гүйцэтгэж байжээ. Түүнд Маркус Смарт 23 оноо, 6 дамжуулалт, Тристон Томпсон 19 оноо, 13 самбараас авчээ. Эсрэг багаас Жеймс Харден 41 оноо, 7 самбар, 10 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Кэвин Дурант 39 оноо, 9 самбар, Кари Ирвинг 16 оноог авчээ.

Бусад тоглолт
 
Нью-Иорк Никс 94-105 Атланта Хаукс /2-1 харьцаагаар Хаукс тэргүүлж байгаа/
 
Брүүклин Нетс 119 - 125 Бостон Селтикс /2-1 харьцаагаар Нетс тэргүүлж байгаа/
 
Лос Анжелес Клипперс 118 - 108 Даллас Мавирекс /12 харьцаагаар Мавирекс тэргүүлж байгаа/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.