Денвер Наггетс хожиж цувралыг 2-1 болгож тэргүүлж эхэллээ

Денвер Наггетс хожиж цувралыг 2-1 болгож тэргүүлж эхэллээ

NBA-ын талбайд плэйоффын гурван тоглолт боллоо. Портлэнд Трэйл Блэйзэрс талбайдаа Денвер Наггетс багтай тоглож 120-115 харьцаагаар Наггетс хожлоо. Улмаар цувралыг 2-1 харьцаагаар Наггетс тэргүүлж эхэлсэн бөгөөд цувралын дөрөв дэх тоглолт энэ сарын 30-ны өглөө болно.

Тус тоглолтод Никола Ёокич 36 оноо, 10 самбар, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Остан Риверс 21, Кампаззо 11, Майкл Портер Жр 15, Аарон Гордон 13 оноог гарааны тоглогчид авчээ. Эсрэг багаас Димиан Лиралд 37 оноогоор бүх тоглогчдыг тэргүүлсэн бол МЖ Макколлум 22 оноо, 9 самбар, Нуркич 13 оноо, 13 самбар, 6 дамжуулалт, Норман Пауэл 18 оноо, Ковингтон 5 оноо, 11 самбарыг гарааны тоглогчид авсан бол сэлгээнээс Кармело Энтони 17 оноог авчээ.

Бусад тоглолтууд

Милоуки Багс 113-84 Миами Хит /3-0 харьцаагаар Багс тэргүүлж байгаа/

Финикс Санс 95-109 Лос Анжелес Лейкэрс /1-2 харьцаагаар Лейкэрс тэргүүлж байгаа/

Денвер Наггетс 120 - 115 Портлэнд Трэйл Блэйзэрс /2-1 харьцаагаар Наггетс тэргүүлж байгаа/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.