Лос Анжелес Лейкэрс цувралын гурав дахь тоглолтод хожил байгууллаа

Лос Анжелес Лейкэрс цувралын гурав дахь тоглолтод хожил байгууллаа

NBA-ын талбайд плэйоффын гурван тоглолт боллоо. Лос Анжелес Лейкэрс өөрийн талбайдаа Финикс Санс багтай цувралын гурав дахь тоглолт хийж 95-109 харьцаагаар хожиж цувралыг 1-2 харьцаагаар тэргүүлж эхэллээ. Улмаар Лейкэрс Степлис Центртээ 2012 оны тавдугаар сарын 18-наас хойш плэйоффын тоглолтод анхны хожлоо байгуулжээ. Хоёр багийн цувралын дөрөв дэх тоглолт энэ сарын 31-ны өглөө болно.

Тус тоглолтод Энтони Дэвис 34 оноо, 11 самбараас бөмбөг авч багаа тэргүүлсэн бол Леброн Жеймс 21 оноо, 6 самбар, 9 дамжуулалт, Деннис Шройдер 20 оноог авчээ. Эсрэг багаас Крис Пол мөрний гэмтлийн улмаас 27 минут тоглосон бөгөөд 7 оноо, 5 самбар, 6 дамжуулалтыг гүйцэтгэсэн бол ДиАндрэй Эйтон 22 оноо, 11 самбар, Дэвин Бүүкер 19 оноог авчээ.

Бусад тоглолтууд

Милоуки Багс 113-84 Миами Хит /3-0 харьцаагаар Багс тэргүүлж байгаа/

Финикс Санс 95-109 Лос Анжелес Лейкэрс /1-2 харьцаагаар Лейкэрс тэргүүлж байгаа/

Денвер Наггетс 120 - 115 Портлэнд Трэйл Блэйзэрс /2-1 харьцаагаар Наггетс тэргүүлж байгаа/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.