Даллас Мавирекс баг Лос Анжелес Клипперсийг талбайд нь хоёр хожлоо

Даллас Мавирекс баг Лос Анжелес Клипперсийг талбайд нь хоёр хожлоо

NBA-ын талбайд плэйоффын эхний шатын гурван тоглолт боллоо. Өрнөд бүсийн 3-р байраар гарсан Лос Анжелес Клипперс талбайдаа Даллас Мавирекс багтай цувралын хоёр дахь тоглолтыг хийж 127-121 харьцаагаар Мавирекс хожлоо. Улмаар цувралыг Мавирекс 2-0 харьцаагаар тэргүүлж байгаа бөгөөд цувралын гурав дахь тоглолт энэ сарын 29-ны өглөө Даллас Мавирексын талбайд болно.

Тус тоглолтод Лука Дончич 39 оноо, 7 самбар, 7 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Тим Хардвэй ЖР 28 оноо, Кристапс Порзингс 20 оноог авчээ. Эсрэг багаас Пол Жорж 28 оноо, 12 самбар, 6 дамжуулалт, Кавай Леонард 41 оноо, 6 самбар, 4 дамжуулалтыг гүйцэтгэсэн ч бусда үүргийн тоглогчид нь тааруухан байснаар хожигдол хүлээлээ.

Бусад тоглолтууд

Бостон Селтикс 108-130 Брүүклин Нетс /0-2 харьцаагаар Нетс илүүрхэж байгаа/

Лос Анжелес Лейкэрс 109-102 Финикс Санс /1-1 харьцаагаар тэнцлээ/

Даллас Мавирекс 127-121 Лос Анжелес Клипперс /2-0 харьцаагаар Мавирекс илүүрхэж байгаа/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.