Лос Анжелес Лейкэрс хожиж, цувралыг 1-1 харьцаагаар тэнцүүллээ

Лос Анжелес Лейкэрс хожиж, цувралыг 1-1 харьцаагаар тэнцүүллээ

NBA-ын талбайд плэйоффын эхний шатны гурван тоглолт боллоо. Финикс Санс талбайдаа Лос Анжелес Лейкэрс багтай цувралын хоёр дахь тоглолтоо хийж 102-109 харьцаагаар Лейкэрс хожлоо. Улмаар 1-1 харьцаагаар цуврал тэнцсэн бөгөөд цувралын гурав дахь тоглолт Лос Анжелес Лейкэрсын талбайд энэ сарын 28-ны өглөө болно.

Тус тоглолтод Энтони Дэвис 34 оноо, 10 самбар, 7 дамжуулалт, 3 хаалтаар багаа тэргүүлсэн бол Леброн Жеймс 23 оноо, 4 самбар, 9 дамжуулалт, Деннис Шройдер 24 оноо, Андрей Друммонд 15 оноо, 12 самбараас бөмбөг авалтыг дунджилжээ. Эсрэг багаас Крис Пол өмнөх тоглолтын мөрний бэртлийн улмаас 23 минут тоглосон бөгөөд 6 оноо,5 дамжуулалтыг өгсөн бол Дэвин Бүүкер 31 оноо, ДиАндрей Эйтон 22 оноо, 10 самбараас бөмбөг авчээ.

Бусад тоглолтууд

Бостон Селтикс 108-130 Брүүклин Нетс /0-2 харьцаагаар Нетс илүүрхэж байгаа/

Лос Анжелес Лейкэрс 109-102 Финикс Санс /1-1 харьцаагаар тэнцлээ/

Даллас Мавирекс 127-121 Лос Анжелес Клипперс /2-0 харьцаагаар Мавирекс илүүрхэж байгаа/

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.