Э.Бэхбаяр мөнгөн медаль хүртлээ

Э.Бэхбаяр мөнгөн медаль хүртлээ

“Лас-Вегас-2015”, “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, “Жакарта-2018” Азийн наадмын аварга, 2015 оны Азийн аварга, 2012 оны залуучуудын дэлхийн аварга, гавьяат тамирчин Эрдэнэбатын Бэхбаяр өчигдөр Токиогийн олимпийн наадмын эрхээ халаасалсан билээ.

Тэгвэл алтан медалийн төлөөх барилдаанд 2015 онд Лас-Вегасын ДАШТ-д шөвгийн наймд түүнийг ялж, хоёр жилийн дараа Парисын дэлхийн аваргад хагас шигшээд ялагдаж байсан ДАШТ-ий алт, хүрэл медальт Японы Юки Такахашитай хүч үзэв. Балканы хойгт хайнаа хагалах барилдаанд манай бөх барилдаанаа дуусгалгүй өрсөлдөгчдөө ялалт өгсөн. Тактикын ялагдал, хамгийн гол тэмцээн хоёр сарын дараа шүү дээ. Сонирхуулахад, одоогоос зургаан жилийн өмнөх энэ өдөр Э.Бэхбаяр Дохагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медалийн эзэн болж байжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.