Брүүклин Нетс эцсийн мөчид Даллас Мавирекс багт хожигдлоо

Брүүклин Нетс эцсийн мөчид Даллас Мавирекс багт хожигдлоо

NBA-ын талбайд долоон тоглолт боллоо. Өнөөдрийн сонирхолтой тоглолт Даллас Мавирекс талбайдаа Брүүклин Нетс багтай тоглож эцсийн мөчид 113-109 харьцаагаар Даллас хожлоо. Улмаар 38 хожил, 28 хожигдолтой болж өрнөд бүсийн 5-р байраа баталгаажуулсан бол Нетс 43 хожил, 24 хожигдолтой болж дорнод бүсийн хоёрт эрэмбэлэгдэж байна.

Тус тоглолтод Лука Дончич 24 оноо, 10 самбар, 8 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Хардвэй ЖР 23 оноо, Фенни Смит 17 оноог авчээ. Эсрэг багаас Кайри Ирвинг 45 оноог авч бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Кэвин Дурант 20 оноо, 9 самбараас бөмбөг авчээ.

Бусад тоглолтууд

Шарлотт Хорнетс 99 : 120 Чикаго Буллз 
Даллас Мавирекс 113 : 109 Брүүклин Нетс
Торонто Репторс 129 : 131 Вашингтон Уйзардс
Детройт Пистонс 111 : 97 Мемфис Гриззлис
Индиана Пэйсэрс 133 : 126 Атланта Хаукс
Голден Стэйт Уйрриорс 118 : 97 Оклахома-Сити Тандер 
Лос Анжелес Клипперс 118 : 94 Лос Анжелес Лейкерс
 

ФОТО:

 

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.