Марез дубл хийж, Сити анх удаагаа аваргуудын лигийн финалд шалгарлаа

Марез дубл хийж, Сити анх удаагаа аваргуудын лигийн финалд шалгарлаа

Европын хөлбөмбөгийн клубуудын дундах хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн 2020-2021 оны улирлын шөвгийн дөрвөн багийн хариу тоглолт өнгөрсөн шөнө боллоо.

Английн Манчестер Сити талбайдаа Францийн Пари Сен Жермен клубтэй тоглосон бөгөөд 2-0 харьцаагаар Сити хожлоо. Улмаар хоёр тоглолтын нийлбэр 4-1 харьцаагаар Манчестер Сити  анх удаагаа аваргуудын лигийн аваргийн төлөө өрсөлдөхөөр шалгарлаа.

Тус тоглолтын эхлээд 11 минутад Марез салхийг хагалсан бол эцсийн цэгийг 63 минутад дахин Марез гоолдож дубл хийжээ.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.