Лос Анжелес Лейкэрс гурав дараалсан ялагдлаа зогсоолоо

Лос Анжелес Лейкэрс гурав дараалсан ялагдлаа зогсоолоо

NBA-ын талбайд найман тоглолт боллоо. Өнөөдрийн сүүлийн тоглолт Лос Анжелес Лейкэрс талбайдаа Денвер Наггетс багтай тоглож эцсийн мөчид 93-89 харьцаагаар Лейкэрс хожлоо. Улмаар гурав дараалсан ялагдлаа зогсоосон бөгөөд улирлын 37 дахь хожлоо байгуулж бүсдээ 5-рт байрт эрэмбэлэгдэж байна. Харин Наггетс 43 хожил, 22 хожигдолтой болж өрнөд бүсийн 3-рт байна. Одоо багуудад 5-6 тоглолт дутуу байгаа.

Тус тоглолтод Леброн Жеймс гэмтлийн улмаас тоглоогүй бөгөөд Энтони Дэвис 25 оноо, 7 самбар, 3 хаалтыг гүйцэтгэж багаа тэргүүлсэн бол Алекс Карусо 11, КСП, Марк Газол, Хортон Такер 10 оноог тус тус авчээ. Эсрэг багаас Жамал Муррэй гэмтлийн улмаас тоглоогүй бөгөөд Никола Ёокич 32 оноо, 9самбар, 5 дамжуулалтаар бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Майкл Портер ЖР 19 оноог авчээ.

Бусад тоглолтууд

Вашингтон Уйзрадс 154 : 141 Индиана Пэйсэрс 
Детройт Пистонс 112 : 119 Орландо Межик
Нью Орлеан Паликанс 108 : 123 Голден Стэйт Уорриорс
Атланта Хаукс 123 : 114 Портленд Трэйл Блэйкэрс 
Мемфис Гриззлис 104 : 118 Нью-Йорк Никс
Чикаго Буллз 94 : 106 Филадельфи 76
Лос Анжелес Лейкерс 93 : 89 Денвер Наггетс
Юта Жазз 110 : 99 Сан-Антонио Спөрс

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.