Манчестер Юнайтед клуб бутниргэлээ /Тоглолтын тойм бичлэгтэй/

Манчестер Юнайтед клуб бутниргэлээ /Тоглолтын тойм бичлэгтэй/

Европын хөлбөмбөгийн клубуудын дундах цар хүрээгээрээ Аваргуудын лигийн дараа орох Европа лигийн шөвгийн дөрвөн багийн тоглолт өнгөрсөн шөнө боллоо. 

Испаний Вильярреал талбайдаа Английн Арсенал клубтэй тоглож 2-1 харьцагаар хожлоо. Тус тоглолтын салхийг 5 минутад Тригерос оруулсан бол 29 минутад Альбиоль дараагийн гоолыг оруулжээ. Эсрэг багийн цорын ганц гоолыг 73 минутад торгуулийн цохилтоос Пепе оруулжээ.  

Нөгөө тоглолт нь Английн Манчестер Юнайтед талбайдаа Италийн Рома клубтэй тоглож 6-2 харьцаагаар бутнигэлээ. 

Европа лигийн шөвгийн дөрвөн тоглолт 9 минут Бруну Фернандеш эхний гоолыг Каванигийн дамжуулалтаар оруулсан ч 15 минутад тэнцээний гоолыг Пеллегрини торгуулинй цохилтоос оруулжээ. Улмаар Ромагаас багтаа Жеко 33 минутад тэргүүллийг авчирч эхний хагас өндөрлөжээ. Хоёрдугаар хагас МанЮ таван гоолыг оруулсан бөгөөд 48, 64 минутад Кавани, 71 минутад Бруну Фернандеш торгуулийн цохилтоос, 75 минутад Погба, 86 минутад Гринвуд гоолджээ.

Хоёр багийн хариу тоглолт ирэх сарын 7-ны 03:00 цагт болно.

Вильярреал 2 : 1 Арсенал 

Манчестер Юнайтед 6 : 2 Рома

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.