Яннис Адетокумбо гэмтэж, Кэвин Портер 50 оноог авлаа

Яннис Адетокумбо гэмтэж, Кэвин Портер 50 оноог авлаа

NBA-ын талбайд зургаан тоглолт боллоо. Хьюстон Рокетс талбайдаа Милоуки Багс багтай тоглож 136-143 харьцаагаар хожжээ. Улмаар улирлын 16 дахь ялалт байгуулсан бөгөөд өрнөд бүсийн сүүлийн мушгиж байна. Харин Багс 38 хожил, 24 хожигдолтой болж дорнод бүсийн 3-рт бичигдэж байна.

Тус тоглолтод Кэвин Портер ЖР 50 оноог авч замналынхаа дээд үзүүлтийг гүйцэтгэжээ. Мөн тэрбээр 20 нас 360 өдөртэйдөө 50 оноо 11 дамжуулалтыг өгч хамгийн залуудаа тус үзүүлэлтийг гүйцэтгэжээ. Түүнээс өмнөх уг амжилтыг Леброн Жеймс эзэмшиж байсан бөгөөд 2008 онд 23 нас 66 өдөртэйдөө 50 оноо, 10 оновчтой дамжуулал өгч байжээ Кристиан Вүүд 31, Кэлли Олиник 24 оноо, 13 самбараас бөмбөг авчээ. Эсрэг багаас Яннис Адетокумбо тус тоглолтод нэг минут л тоглож 1 оноог авч, гэмтээд шагайгаа эвгүй гишгэж талбайг орхижээ. Крис Меддлтон 33 оноо, 8 дамжуулалт, Брин Форвес 30, Жүри Холидэй 29 оноог авчээ.

Бусад тоглолтууд

Детройт Пистонс 105 : 115 Даллас Мавирекс 
Индиана Пэйсэрс 113 : 130 Брүүклин Нетс
Хьюстон Рокетс 143 : 136 Милуоки 
Миннесота Тэмбэруолвз 126 : 114 Голден Стэйт 
Оклахома-Сити Тандер 95 : 109 Нью Орлеан Паликанс 
Денвер Наггетс 121 : 111 Торонто

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.