Харваачид хүрэл медалийн төлөө тоглоно

Харваачид хүрэл медалийн төлөө тоглоно

Азийн наадмын байт харвааны холимог багийн төрлүүд явагдаж, медалийн төлөө өрсөлдөх багууд тодорлоо. Рекурв буюу тахир нумын төрөлд манай харваачид хүрэл медалийн төлөө өрсөлдөхөөр боллоо.

Монголын багт Риогийн олимпод оролцогч Б.Урантунгалаг болон энэ жил 21 настай залуу харваач Б.Отгонболд нар харвасан. Тэд Энэтхэгийн багийг 5:4-оор ялсан юм. Тус багт ДАШТ-ий хошой мөнгө, Азийн наадмын хүрэл медальтай Деепика Кумари, Ази тивийн аваргын мөнгөтэй Дас Атану нар байлаа.

Харин шөвгийн наймд олимп, дэлхийн хошой аварга БНСУ-ын Чан Хэ Жин болон залуучуудын олимп, дэлхийн аварга И Во Сеок нарыг 5:1-ээр илүүрхсэн юм.

Харамсалтай нь, Японы холимог багт 6:2-оор хожигдлоо. Японы багт Лондоны олимпийн ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртэж, ДАШТ-ээс хүрэл зүүсэн Такахарү Фүрүкава, ДАШТ-ий шагналт дөрөвдүгээр байрт орсон Томоми Сүгимото нар багтсан аж.

Гэхдээ манай харваачдын тэмцээн дуусаагүй. Ирэх даваа гаригт буюу энэ сарын 27-нд Улаанбаатарын цагаар 14:00 цагаас хүрэл медалийн төлөө БНХАУ-ын харваачидтай цэц сорино.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.