Сербийн шигшээ ОХУ-ыг буулган авч аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо

Сербийн шигшээ ОХУ-ыг буулган авч аваргын төлөө өрсөлдөхөөр боллоо

Сагсан бөмбөгийн Европийн аварга тэмцээний бүсийн аваргын төлөө тоглох багууд тодорлоо. Өнгөрсөн шөнө ОХУ-ын шигшээ Сербиийн багтай тоглож 79-87 харьцаагаар хожигдож хүрэл медалийн төлөө тоглохоор боллоо. Тус тоглолтын эхний хоёр үед ОХУ-ын шигшээ 14 оноогоор хожигдож байсан ч тоглолтын төгсгөлд оноог хоёр болгож ойртуулж чадсан ч Сербүүдийн хоёр ч дараалсан холын шидэлт амжилтай болж оноог холдуулжээ.

Тус тоглолтод Богданович 24 оноогоор багаа тэргүүлсэн бол Маряанович 18, Лусис 13 оноогоор тусалжээ. Харин эсрэг багаас Швед 33 оноогоор бүх тоглогчдыг тэргүүлсэн бол Мозков 11 оноогоор тусалжээ.

Сербүүдтэй Словени баг аваргын төлөө 19-нд тоглох бол хүрэл медалийн төлөө Испани, ОХУ багууд өнөө шөнө тоглоно.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.