Д.Загдсүрэн олимпод оролцох тамирчдад тэтгэлэг олголоо

Д.Загдсүрэн олимпод оролцох тамирчдад тэтгэлэг олголоо

МҮОХ “Токио-2020” олимпод оролцох эрх авсан тамирчин, дасгалжуулагч нарт тэтгэлэг олголоо. Нийт 17  хүнд олгосон бөгөөд тэднийг спортод үзүүлсэн амжилтыг нь харгалзан үзэж ОУОХ, МҮОХ-оос шалгаруулсан байна. МҮОХ-ны ерөнхийлөгч  Д.Загдсүрэн, дэд ерөнхийлөгч Ц.Дамдин, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар тэтгэлгийг гардуулав. Г.Одбаяр, Д.Сумъяа, Г.Ган-Эрдэнэ, М.Намуун, Б.Чинзориг, А.Батцэцэг, Т. Тулга, П.Орхон, Э.Бэхбаяр, Ү.Гүндэгмаа, Ц.Мөнхзул, Г.Нандинзаяа, М.Анхцэцэг, П.Тэмүүжин нар тэтгэлэгт хамрагджээ.

Энэ үеэр МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн “Энэ тэтгэлэгт хөтөлбөрийг эрт олгож эхэлсэн. Харин манайд хамгийн сайн хэрэгжсэн үе бол 2008 он. Найман хүн тэтгэлэгт хамрагдахаар өрсөлдөж бүгд эрхээ авсан. Харин тэдний дөрөв нь олимпод оролцох эрхтэй гэж тооцогдож явдаг” гэсэн юм. Энэ тэтгэлэг нь  дөрвөн сар тутамд нэг ирдэг байв. Тэтгэлгийг тамирчдыг витаминжуулахад зарцуулдаг гэв.

Тэтгэлэгт хамрагдана гэдэг  тамирчин хүний хувьд их том дэмжлэг. Тамирчдад энэ тэтгэлгийг Токиогийн олимп болтол буюу 2020 хүртэл олгох ажээ. Тамирчдын ярьж буйгаар энэн тэгтгэлгийг олгосноор тамирчдын урам зориг сэргэж, амьдрал ахуйд нь ч тун хэрэгтэй байдаг нүдээ олсон зүйл аж. 

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.