“Ливерпүүл” Аваргуудын лигт орох эхний алхмаа хийлээ

“Ливерпүүл” Аваргуудын лигт орох эхний алхмаа хийлээ

Аваргуудын лигийн урьдчилсан шатны хүрээнд 20 баг  10 эрхийн төлөө тулах билээ. Тэгвэл өнгөрсөн шөнө  10 баг хоорондоо тулж, эхний тоглолтоо хийлээ. Тэр дундаа хамгийн их анхаарал татаж буй Английн “Ливерпүүл” клуб Германд очиж, “Хоффенхайм”-ын талбайд зочилсон юм.

Энэ тоглолтод талбайн зочид өрсөлдөгчөө 1:2-оор буулгаж авч, Аваргуудын лигт орох эхний алхмаа хийлээ. Тоглолтын эхний үед “Хоффенхайм” торгуулын цохилт гүйцэтгэх эрх олж авсан. Гэвч Крамарич тооны харьцааг нээх сайхан боломжийг алдсан.

Тэгвэл 35 дахь минутад “Ливерпүүл”-ийн баруун жигүүрийн хамгаалагч Александер-Арнолд чөлөөт цохилтоос гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 74 дэх минутад Милнерын хөндлөн дамжуулсан бөмбөгөнд “Хоффенхайм”-ын хамгаалагч Нордвейт хүрснээр өөрийнхөө хаалганд авто гоол оруулсан юм. Харин талбайн эздээс 87 дахь минутад Ут гоолдож, тооны харьцааг ойртуулсан.

Хоёр багийн хариу тоглолт ирэх долоо хоногт Англид болно. Энэ тоглолтод “Ливерпүүл” тэнцэхэд л Аваргуудын лигт оролцох эрхтэй болох юм.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.