Усайн Болт “Манчестер Юнайтед”-ын төлөө тоглоно

Усайн Болт “Манчестер Юнайтед”-ын төлөө тоглоно

Хөнгөн атлетикийн спортын домогт тамирчин Усайн Болт “Манчестер Юнайтед”-ын төлөө тоглож, мөрөөдлөө биелүүлж магадгүй байна. Тодруулбал,  тэрбээр ирэх  сарын 2-нд “Олд Траффорд” цэнгэлдэхэд болох “Манчестер Юнайтед” болон “Барселона” багуудын домгуудын хооронд болох хандивын тоглолтод оролцох боломжтой аж.

Түүнийг энэ тоглолтод оролцуулах боломж байгаа талаар “Манчестер Юнайтед” клубын удирдлагууд хэлсэн юм байна. Харин домогт гүйгч Болт “Хүн бүхэн л намайг хөлбөмбөг тоглох хүсэлтэй байдгыг минь мэдэх байх. Одоо бол би Моуриногоос дуудлага хүлээгээд л утсаа хараад сууж байдаг ажилтай болсон. Ямар ч байсан цаадах чинь наймааны цонх хаагдахаас  өмнө надтай холбогдох байх" хэмээн ярьсан байна.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.