Хакүхо Чиёнофүжигийн амжилтыг эвдлээ

Хакүхо  Чиёнофүжигийн амжилтыг эвдлээ

Японы мэргэжилийн сүмо бөхийн долдугаар сарын буюу Нагоя башё арав дахь өдрийн барилдаан болж өндөрлөлөө.

Мэргэжилийн сүмогийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал нутгийн бөх маэгаширигийн 5-аас барилдаж байгаа Чиёошома Г.Мөнхсайхан барилдаж 10 дахь учраа бөхөө давжээ. Ингэснээр Мэргэжлийн сүмод барилдаж эхэлснээс хойш түүний давааны тоо 1046 даватай болсон нь талийгаач их аварга Чиёнофүжигийн амжилтыг эвдэж хоёрдугаарт орж иржээ. Одоо түүний өмнө озеки Каио 1047 даваа байна.

Харин 70 дэх их аварга Харүмафүжи Д.Бямбадорж нутгийн бөх секиваки Тамаваши Б.Мөнх-Оргилтой барилдаж давлаа. Тэрбээр долоон даваа гурван унаатай боллоо.

Нагоя башёг Ёкозүна Хакүхо М.Даваажаргал нэг ч унаагүйгээр тэргүүлж байгаа бол маэгаширигийн 8-аас барилдаж байгаа Аояама нэг унаатайгаар араас нь нэхэж байна.

Маргааш Хакүхо секиваки Матекуамитай барилдах бол Харүмафүжи нутгийн бөх маэгаширигийн 5-аас барилдаж байгаа Чиёошома Г.Мөнхсайхан барилдана.

Бусад бөхчүүд
Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 10-0
Ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж 7-3
Ёкозүна Какүрю М.Ананд 2-2 гэмтсэн
Озеки Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 1-5 гэмтсэн
Секиваки Тамаваши Б.Мөнх-Оргил 5-5
Маэгашири-5 Чиёошома Г.Мөнхсайхан 4-6
Маэгашири-6 Ичиножү А.Ичинноров 4-6
Маэгашири-7 Таканойва А.Баасандорж 2-8
Маэгашири-12 Араваши Э.Дөлгөөн 5-5

ХОЛБООТОЙ МЭДЭЭ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.