• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хэн юу хэлэв

Өнгөрсөн долоо хоногт улс орны хэмжээнд олон үйл явдал болж өнгөрлөө. Тодруулбал, эрүүл мэндийн салбар болон байгаль орчны салбарт олон шийдвэр гарч, хэрэгжиж эхлэв. Мөн Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав хандивын аян санаачилж, иргэдээс цугласан хандиваар улсын өрийг төлөх тухай мэдээлэл цацагдав. Үүнээс гадна Шинэчлэлийн Засгийн газрын хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс  мөнгө завшсан хэргээр Улсын дээд шүүхээс 3.6 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Л.Гансүхийн магадлангаар суллагдах хугацаа хэтэрсэн талаар түүний өмгөөлөгч мэдээлэл хийсэн юм. Тиймээс энэ удаагийн “Хэн юу хэлэв” булангаараа дээр үйл явдлын хүрээнд хэн ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна.

А.Цогцэцэг: Улсын эмнэлгүүд хоёр ээлжээр 20:00 цаг хүртэл ажиллана

/Эрүүл мэндийн сайд/

Энэ сарын 01-ээс эмнэлгүүд хоёр ээлжээр ажиллах сайдын тушаал гарсан билээ. Энэ талаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Эмнэлгийн тусламж үйл­чил­гээний ачааллыг бууруулах, хүлээгдлийг багасгах зорилгоор хоёрдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн Улсын нэгдүгээр төв эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн ажиллах цагийг уртасгаж, 20:00 цаг хүртэл, зуны улиралд 21:00 цаг хүртэл, Бямба гарагт 10:00-15:00 цагийн хооронд ажиллуулахаар шийдвэрлээд байна. Харин Гэмтэл согог судлалын үндэсний төвийн амбулатори засвартай байгаа учир тус эмнэлэгт энэхүү шийдвэр ирэх гуравдугаар сарын нэгнээс эхэлж хэрэгжинэ. Энэ нь үйлчлүүлэгчдийн ачаа­лалтай холбогдуулан эмнэлэг хоёр ээлжээр ажиллаж байгаа нь ханиад томууны дэгдэлттэй хамааралгүй гэж ойлгож бол­но. Нэг эмчид ногдох үз­лэгийн цаг гэж байдаг. Стан­дар­таар бол нэг хүнийг 20 минутад үзэх ёстой.

Энэ хугацаанд эмч тухайн иргэний өвчтөний түүхийг маш сайн уншиж, өмнөх лабораторийн шин­жилгээнүүдийг нь харьцуулах зэргээр анализ хийдэг. Гэтэл өнөөдөр манай эмч нар оочер дугаарлалтад хавчигдаад өвчтөнийг богино хугацаанд хурдан үзэх болчихоод байна. Энэ нь үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжид нөлөөлөх нөгөөтэйгүүр эрсдлийг бий болгох магадлалтай тул уг шийдвэрийг гаргаж байна. Ингэхээр иргэд энэ сарын 01-ээс эхлэн оройн 20:00 цаг хүртэл дээрх дөрвөн эмнэлгээр үйлчлүүлэх боломжтой гэсэн үг. Харин иргэд цаг авч авсан цагтаа ирж үзүүлэх нь зүйтэй.

Мөн дээрх таван эмнэлэгт 40 их эмч, 203 сувилагч нэмж ажиллуулахаар ЭМС-н А/48  тоот тушаал гарлаа. Сайдын багцаас эмч нарын цалингийн асуудлыг шийдвэрлээд байна. Энэ хэмжээгээр ажлын байр бий болсон гэж ойлгож болно. Лабораториудын тухайд дүрс оношилгоо, рентген, эхо, компьютер, имрай, лабораториуд бүгд ээл­жээ дагаад 20:00 цаг хүртэл ажил­лана. Энэ бол байнга хэрэгжих шийдвэр. Өвчлөл багасаад үзүүлэх хүний тоо буурсан тохиолдолд шийдвэрийг эргэж харахад болохгүй гэх зүйлгүй. Тухайн үед нь өөрчилж болно” хэмээсэн юм.

Д.Оюунхорол: Байгууллага, иргэдийн хамтын оролцоотойгоор бид утаанаасаа салж чадна

/Байгаль орчин, аялал жуулчлалын сайд/

Иргэд өөрсдийн эзэмшлийн приус машинаар агаарын бохирдол ихтэй бүсүүдэд эргүүл хийж, ард иргэдэд ухуулга сурталчилгаа хийх ажлыг өчигдрөөс эхлүүллээ. “Цэвэр агаар-иргэн миний үүрэг оролцоо” сэдэвт төслийн хүрээнд энэхүү ажлыг хэрэгжүүлж буй бөгөөд БОАЖЯ, Монголын байгаль орчны иргэний зөвлөл /МБОИЗ/ хамтран хэрэгжүүлж байгаа юм.

БОАЖ-ын сайд Д.Оюунхорол үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “БОАЖЯ-аас “Агаарын бохирдлыг бууруулахад - Иргэн таны оролцоо”  аяныг  нэгдүгээр  сарын 01-нээс эхлүүлсэн.  Энэ аяны хүрээнд бид ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, санал санаачилгыг дэмжсэн зарим ажлыг хийж байна. Тухайлбал, гэр хорооллын шөнийн цахилгааны үнийг тэглэсэнтэй холбоотойгоор “Утаа бууруулах техник, технологийн үзэсгэлэн”-г энэ сарын 09-10-нд зохион бай­гуул­сан.

Утаатай тэмцэх дадал хэвшлийг хэвшүүлэх сур­тал­чилгааны ажлыг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгс­лээр хийж байна. Эмнэл­гүүдэд шаардлагатай агаар цэвэршүүлэгч шүүлтүү­рийг олон нийтийн дэмжлэг, хандиваар цуглуулж өгч байгаа “Бяцхан агаар” нийтийн санхүүжилтийн аянд БОАЖЯ-ныхан нэг өдрийн цалингаа хандивлалаа. Цаашдаа нийслэлийн гурван дүүрэгт утааг бууруулах техник технологийн үзэсгэлэнг дахин зохион байгуулна. Төр засгаас агаарын бохирдлыг буу­руулах чиглэлээр гаргаж бай­гаа бодлого шийд­вэрийг хэрэгжүүлэх үүрэг нь иргэдэд бий. Тиймээс төр, иргэний нийгмийн бай­гуул­лага, иргэдийн хам­тын оролцоотойгоор бид утаа­наа­саа салж чадна” хэ­мээв.

Мөн МБОИЗ-ийн тэр­гүүн Б.Эрдэнэ “Агаарын бохирд­лыг бууруулахад олон нийт, иргэний нийгмийн бай­гуул­лагын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлж эхэллээ.Иргэн хүн агаарын бохирдлыг бууруулахад миний хийх үүрэг оролцоо юу байх вэ гэдгийг ухамсарлаж чадсанаар бид хамтдаа утаагаа бууруулж чадна. Олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх нөлөөллийн ажил өөр өөр арга хэлбэрээр явна. Энэ удаагийн хөдөлгөөнт эргүүлийн гол зорилго нь иргэд агаарын бохирдлыг бууруулахад юу хийх вэ, бидний үүрэг оролцоо юу байх вэ гэдгийг ойлгуулах, сурталчлахад голлож ажиллана” гэлээ.

Хөдөлгөөнт эргүүл хийх 64 хүнтэй баг зургаан  дүүрэгт, хэсгийн дарга нартай хамтран ажиллах бөгөөд зайлшгүй дэмжлэг үзүүлэх айл өрхүүдийн талаар тандалт хийж боломжит дэмжлэгийг нэгээхэн хэсэгт нь хүргэх, иргэд нэг нэгэндээ хяналт, шаардлага, тавих эрүүл аюулгүй амьдрах эрхээ хэрэгжүүлэхэд иргэдийн үүрэг, оролцоо нэмэгдүүлэх, амьдралын дадал хандлагыг өөрчлөхөд нөлөөлөх, иргэний ухамсарыг сэргээхэд иргэний нийгмийн үүрэг оролцоо нөлөөллийг өргөжүүлэх, олон нийтийг уриалах ажлыг хийх ажээ. Энэ үеэр хөдөлгөөнт эргүүлийн багт ажиллахаар болсон найман идэвхитэн байгаль хамгаалагчид байгаль хамгаалагчийн үнэмлэх гардуулсан юм.

Ж.Эрдэнэбат: Иргэдийн хандивыг бондын өр төлөхөд зарцуулахгүй

/Монгол Улсын Ерөнхий сайд/

Монгол Улсын гавьяат эдийн засагч Б.Осоргарав хандивын аян санаачилсан билээ. Үүнийг нь Засгийн газрын захиалга, төр иргэдээсээ хандив авч бондын өрөө төлөх гэж байгаа мэтээр шуугиж буй. Тэгвэл үүнтэй холбогдуулж Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат байр сууриа илэрхийлж, зарим сайд нарт үүрэг өгчээ. Тэрбээр “Хандив бол иргэдийн сайн дурын аян. Засгийн газар ийм аяныг эхлүүл гэж хэлээгүйтэй адил иргэдийнхээ сайн дурын санаачилгыг зогсоо гэж үүрэгдэх боломжгүй. Эх орноо гэж байгаа сайхан сэтгэлтэй хүнийг, түүний үйлдлийг ч цааш түлхэж болохгүй.

Тийм учраас Төрийн сан дээр хандивын нэгдсэн данс нээ. Хандив хүлээж авах тодорхой хугацаа тогтоож, энэ хугацаанд  ирсэн орлого, хандивыг өдөр бүр олон нийтэд ил тод мэдээлж байхыг  Сангийн сайд Б.Чойжилсүрэнд үүрэг болгож байна. Гэхдээ Монголын төр, Засгийн газар ард түмнээсээ хандив цуглуулж бондын өр төлөхгүй. Иргэдийн хандиваас нэг ч төгрөгийг бондын өр төлөлтөд зарцуулахгүй. Засгийн газар ирэх гуравдугаар сард төлөх бондын өрөө хэрхэн төлөх шийдлээ нэгэнт олсон, хугацаанд нь бүрэн төлөх боломжтой болсон байгаа.

Харин иргэдээс сайн дурын үндсэн дээр цугларсан хандивыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байгаад эрүүл мэнд, боловсрол, нийслэлийн утааг бууруулах, дэд бүтцийн шинэчлэл зэрэгт ард түмнийхээ хяналт дор зарцуулна” хэмээгээд эх оронч санаачилга эхлүүлсэн, үүнд нэгдсэн иргэдэд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс албан ёсоор талархал илэрхийлэх, хандивын аянд оролцсоныг нотлох батламж хадгалуулах зэргээр тухайн иргэдийг алдаршуулахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо. Дашрамд дурьдахад Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр /1 сарын 31-нд/ хандивын аян санаачлагч  Б.Осоргаравыг өөрийнх нь хүсэлтээр  хүлээн авч уулзахдаа “Таны эх оронч сэтгэлийг хүндэлж байна. Гэхдээ Засгийн газар  ард түмнээсээ хандив авахгүйгээр бондын өрөө ч төлнө, эдийн засгийн хямралаа ч давна, тийм бололцоо бүрэн байгаа”  гэдгээ тодорхой хэлсэн юм.

Л.Гансүх: Эрх чөлөөтэй болох гэж яарсандаа биш хорт хавдартай эхнэрээ эмчлүүлж, асрах гэж хоног тоолон сууна

/Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан/

Шинэчлэлийн Засгийн газ­рын хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөл­бөрөөс  мөнгө завшсан хэр­гээр Улсын дээд шүүхээс 3.6 жилийн хо­рих ялаар шийт­гүүл­сэн Л.Ган­сүхийн магадлангаар сул­лагдах хуга­цаа хэтэрчээ. Учир нь, хүн­дэв­тэр ялтай хү­мүүс хоригдох хуга­цаан­даа элдэв зөрчил гар­гал­гүй, учруул­сан хохирлоо ба­раг­дуулж, оноосон ялын хоёр­ны нэгийг биечлэн эдэлсэн то­хиол­долд хугацаанаасаа өмнө сул­лаг­дах эрх хуулиар нээгддэг бай­на.

Тэгвэл Л.Гансүхийн хувьд 2016 оны арваннэгдүгээр сард магадлангаар суллагдах шаард­лагыг хангажээ. Гэвч түүнийг суллах хүсэлтийг хоёр удаа Төв аймгийн Мөнгөнморьт дахь Хорих ангиас прокурор руу илгээсэн боловч авч хэлэлцээгүй байна. Энэ талаар Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж “Төв аймгийн прокурор ямар үндэслэлээр Л.Гансүхийн материалыг шүүх рүү явуулахгүй байгааг гайхаж байна.

Прокурорын байгууллага Л.Гансүхтэй хамт хоригдсон олон хүнийг магадлангаар сулласан. Тэр ч бүү хэл хүн амины хэрэгтэй, бага насны хүүхэд хүчирхийлсэн хэрэгтэн хүртэл суллагдсан байгаа. Тэгсэн хэрнээ Л.Гансүхийг ганцааранг нь суллахгүй байгаа юм. Хуулиараа прокуророос ялтны материалыг хорих руу нь буцаах үндэслэл байхгүй. Прокурор дамжуулагчийн үүрэг гүйцэтгэж, шүүх рүү шилжүүлэх ёстой. Л.Гансүхийн биеийн байдал ч сайнгүй байгаа. Өөрөөс нь илүүтэй эхнэр нь их тааруу байна” гэв. Тэрбээр өчигдөр Төв аймгийн прокурортой уулзаж, учир шалтгааныг тодруулахаар явж байгаа юм байна. Үүний дараа Улсын Ерөнхий прокурорт хандаж, энэ асуудал Төв аймгийн прокурортой холбоотой байна уу эсвэл өөр хүн нөлөөлөөд байна уу гэдгийг тодруулах аж.

Мөн Л.Гансүхийг бусад ялтнуудтай адилхан хуулийн дагуу суллах хүсэлт гаргах юм байна. Түүнчлэн Л.Гансүх хорих ангиас нь суллагдах хүсэлт нь тодорхойгүй болсонтой холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчид захидал илгээжээ. Уг захидалдаа “Таны захиалгаар, таны томилдог АТГ, прокурор, шүүхийн тодорхой бүлэг хүмүүсийн хилс хэрэг зохион байгуулан байж надад тохсон ялыг чинь өнгөрсөн оны арваннэгдүгээр сард эдлээд дууссан. Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлийн үндэслэн биеэр эдлэх ялын холбогдох хугацааг дуусгасан, өр төлбөргүй, хэрэг зөрчил ял эдлэх хугацаандаа гаргаагүй учраас хуулийн дагуу Төв аймгийн прокурор руу хорих ангиас 2016 оны арванхоёрдугаар сар, 2017 оны нэгдүгээр сард нийт хоёр удаа материал явуулсан боловч миний материалыг шүүх рүү явуулалгүй үндэслэлгүй хорьж байна.

Хэрэг хийгээгүй байж танай хуулийн мафийн өгсөн ялыг эдэлж суухдаа эрх чөлөөтэй болохдоо яарсан биш хорт хавдартай үлдсэн эхнэрээ хурдан гарч эмчлүүлж, асарч сувилах юмсан гэж хоног тоолон суулаа.  Таны хугацаа дуусахад хэдхэн сар дутуу боловч нэг өдрийн өмнө ч гэсэн прокурор, хууль, хүчний байгууллагаас савраа татаж, хуулийг гууль болгохоо зогсоож, миний Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлэхийг хүсье. Шоронд юу ч хийж чадахгүй байж байгаад эхнэрээ алдвал шударга бус зүйлийг чинь засахын төлөө бидний амь хэрэгтэй бол ав гэж хэлье” гэжээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна
Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
Хоёр сая хүртэлх хувийн орлого дээр татвар төлөх заалт 2028 оноос хэрэгжинэ
Дүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Чуулган
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Сэрэмжлүүлэг
  • •Нийтлэл
  • •Нээлттэй сонсгол
  • •E-Sport
  • •Байнгын хороо
  • •Сагсанбөмбөг
  • •Гэмт хэрэг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Гадаад харилцаа
  • •Степпе Арена
ХУРААХ
Киноныхон ухамсартай бай л даа
Д.Батбаяр: 2017 онд Автотээврийн...

Хэн юу хэлэв

Энхцэцэг 2017-02-03

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна
Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв
Хоёр сая хүртэлх хувийн орлого дээр татвар төлөх заалт 2028 оноос хэрэгжинэ
Дүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
8 цагийн өмнө өмнө

Хуурамч санхүүгийн тайлан ашиглан санхүүжилт завшсан байж болзошгүй хэргийг шалгаж байна

8 цагийн өмнө өмнө

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

8 цагийн өмнө өмнө

Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана

8 цагийн өмнө өмнө

Эрчим хүчний хэмнэлттэй ногоон орон сууцны төслүүд Баянхошуу, Шархад дэд төвд хэрэгжиж байна

8 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуурын их цэвэрлэгээний аян зохион байгуулна

8 цагийн өмнө өмнө

Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв

8 цагийн өмнө өмнө

“Ачит-Ихт” ХХК нь 1 сая орчим мод үрээр суулгаж, тарьж ургуулж байна

9 цагийн өмнө өмнө

Хоёр сая хүртэлх хувийн орлого дээр татвар төлөх заалт 2028 оноос хэрэгжинэ

9 цагийн өмнө өмнө

Үс засуулвал эд, мал арвижна

9 цагийн өмнө өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 8-10 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна

1 өдрийн өмнө өмнө

Дүүрэг бүрд "Хотхоны бага", "Төрөлжсөн ахлах", "Олон улсын хөтөлбөртэй" сургууль байгуулах ажил эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Сэлэнгэ аймагт орсон аадар борооны улмаас 17 айл, долоон байгууллага усанд автжээ

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр УИХ-ын чуулган хуралдана

1 өдрийн өмнө өмнө

Т.Даваадалайг цагдан хорих хугацааг 1 сараар сунгалаа

1 өдрийн өмнө өмнө

Б.Бат-Эрдэнийн зүтгүүлж буй Ойн тухай хуулийг УИХ баталж ойн дайснууд болцгоох уу

1 өдрийн өмнө өмнө

“Уурхай биш, баялгаа удирдах шинэ үеийг эхлүүллээ”

1 өдрийн өмнө өмнө

9.3 га талбайд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлж байна

1 өдрийн өмнө өмнө

Өнөөдөр Дашнямтай билэгт сайн өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо

2 өдрийн өмнө өмнө

“Монгол Улсын 2025 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” төсөл өргөн мэдүүлэв

2 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн төсөвт нэмэлт оруулах тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна

2 өдрийн өмнө өмнө

“Гермес” худалдааны төвийн урд нүхэн гарцын барилгын ажил 50 хувьтай үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Өргөн хэрэглээний эмэнд чанарын шинжилгээ хийж эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

COP17 бага хурлын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө

2 өдрийн өмнө өмнө

Иргэдийн санал, санаачилгыг авах "E-ZASAG" платформ хэрэглээнд нэвтэрлээ

2 өдрийн өмнө өмнө

“Эрдэнэс Монгол”-ын нэрийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” гэж өөрчилнө

2 өдрийн өмнө өмнө

Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

САНАЛ БОЛГОХ
2026-06-12 өмнө

Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно

2026-06-12 өмнө

Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана

2026-06-12 өмнө

Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсооно

2026-06-12 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-06-12 өмнө

Бороо орно, өдөртөө 18-20 хэм дулаан байна

2026-06-13 өмнө

Долоон улаан мэнгэтэй шар морь өдөр

2026-06-13 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-06-14 өмнө

“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна

2026-06-14 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр

2026-06-14 өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 19-21 хэм дулаан байна

2026-06-15 өмнө

“Ачит-Ихт” ХХК нь одоогоор 1 сая орчим мод үрээр суулгаж, тарьж ургуулж байна

2026-06-15 өмнө

Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ

2026-06-15 өмнө

Долдугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

2026-06-15 өмнө

Таван шар мэнгэтэй цагаан бич өдөр

2026-06-16 өмнө

Энхтайваны гүүрэн дээрээс автомашинтайгаа онхолджээ

2026-06-15 өмнө

Б.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана

2026-06-15 өмнө

Бороо орно, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-06-16 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин тахиа өдөр

2026-06-16 өмнө

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

2026-06-16 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 24-26 хэм дулаан байна

2026-06-16 өмнө

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо

2 өдрийн өмнө өмнө

Байгаль орчны сайд асан Б.Бат-Эрдэнэ ойг хяналтгүй хядах, “Тэрбум мод” төслийг үнэгүйдүүлэх хуулийн хулгай хийхийг завдаж байна

2 өдрийн өмнө өмнө

“АЧИТ-ИХТ” ХХК Монгол Улсын ТОП-100 ААН-ийн нэгээр 9 дэх удаагаа шалгарлаа

2026-06-12 өмнө

Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно

2 өдрийн өмнө өмнө

Үдээс хойш бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно

2026-06-13 өмнө

Тост, тосон бумбын нурууг шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгэлээ

2026-06-13 өмнө

Монгол Америкийн хоккейн нөхөрсөг тэмцээн боллоо

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгдлээ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах