• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Дэлхийн хэвлэлүүд С.Амармандахын асуудалд анхаарал хандуулав

Өвөрмөц дуулалт, хувцаслалтаараа бусдаасаа ялгардаг “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах “Аз жаргалтай Улаанбаатар” тоглолтод оролцсоныхоо дараа бусдад зодуулсны улмаас тархиндаа хүнд гэмтэл авсан талаар түүний гэр бүлийнхэн, өмгөөлөгч нь олон нийтэд мэдээлсэн билээ. Тэгвэл энэ хэргийн талаархи мэдээлэл хоёр хөршийн болоод дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хуудаснаа нийтлэгдэж, олон улсын анхаарлыг татаж эхэллээ. Тэдгээрээс хэд хэдэн мэдээллийн эх сурвалжийг онцолж, уг хэргийн талаар хэрхэн мэдээлснийг энэ удаагийн буландаа онцлон хүргэж байна.

Afpbb.com: Сэжигтэнг халдашгүй тусгай эрхийнх нь улмаас баривчлаагүй гэдэг ташаа мэдээлэл

Ийм гарчиг бүхий нийтлэл “Afpbb.com” сайтад нийтлэгджээ. Уг мэдээллийг хөрвүүлбэл, “Монголын алдартай реппэрүүдийн нэг  тус улсын  уламжлалт хээнүүдийг нэг болох “Хас”  бүхий хувцас өмсч, тайзнаа дуулсан гэх шалтгаанаар ОХУ-ын дипломат ажилтанд зодуулж, 10 хоног ухаангүй хэвтэх хэмжээний хүнд гэмтэл авчээ. Энэ талаар дуучны өмгөөлөгч болон цагдаагийн байгууллагаас энэ сарын 2-нд олон нийтэд мэдээллээ.

Монголоор “Хар сарнай” гэх  хамтлагийн ахлагч Амараа буюу Амармандах Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан урлагийн арга хэмжээнд  оролцохдоо монгол үндэсний дээлээрээ гоёж тайзнаа гарсан байна. Улмаар түүний дээлэнд   хас хээг шигтгэж өгсөн байжээ. Гэвч тоглолтын дараа ОХУ-ын дипломат ажилтан Амарааг хас хээг дээлэндээ шигтгэсэн гэх шалтгаанаар зодож, биед нь хүнд гэмтэл учруулсан байна. Энэ талаар түүний эцэг “Хүүгийн минь толгой руу цохиж, хүнд гэмтэл учруулсан. Үүний улмаас тархи нь ноцтой гэмтсэн” гэж ярьсан байна.

Амараагийн аав болон өмгөөлөгч, мөн “Хар сарнай” хамтлагийн гишүүд ч дуучин залууг “Хай Гитлер” гэж хэлсэн гэх мэдээллийг эрс үгүйсгэж байгаа юм. Хас хээг  олон мянган жилийн өмнө Энэтхэгт үүссэн гэж үздэг бөгөөд Адольф Гитлер Нацист Германы бэлгэдэл болгон ашиглахаас ч өмнө буюу эрт үеэс Монголд хэрэглэж ирсэн гэсэн баримт байдаг байна. Харин дэлхийн хоёрдугаар дайны үед Нацист Германы эсрэг дайнд  Зөвлөлт холбоот улсын хэдэн зуун энгийн иргэд амь үрэгдсэн түүхтэй юм. Амараагийн өмгөөлөгчийн хэлж буйгаар мөрдөн байцаах ажиллагаа хэт удаашралтай байгаа төдийгүй  сэжигтэн этгээд баривчлагдаагүй байгааг онцолсон юм.

Тэрбээр “Дипломат ажилтан  халдашгүй тусгай эрхтэй байх эсэхээс  үл хамааран хэргийн сэжигтэнг Монгол Улсын хууль дүрмийн дагуу баривчлах ёстой” гэж хэлсэн байна. Нөгөөтэйгүүр, цагдаагийн байгууллагаас AFP агентлагт “Хохирогчийн гэмтэл ноцтой биш учраас сэжигтэнг баривчлан саатуулаагүй. Дипломат ажилтны халдашгүй тусгай эрхийн  улмаас баривчлаагүй гэдэг ташаа мэдээлэл юм” гэх тайлбарыг өглөө” гэсэн байв.  

dailymail.co.uk: Хас хээ нь баруун Монголын үндсэрхэг үзэлтнүүдийн бэлгэдэл болдог

ОХУ-ын нэгэн дипломат төлөөлөгч Монголын реппэрийг хас тэмдэг бүхий дээл өмсч тайзан дээр гарсан гэх шалтгаанаар биед нь халдаж, комд ортол нь зоджээ. “Хар сарнай” хамтлагийн ахлагч Сүхбаатарын Амармандах Монголын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан урлагийн тоглолтын үеэр ийнхүү зодуулсныг түүний өмгөөлөгч болон цагдаагийн байгууллагаас мэдээлсэн байна.

Тоглолтын үеэр Амараа уламжлалт хас хээ бүхий улаан өнгийн монгол дээл өмссөн байжээ. Гэсэн ч тайзнаа гарсныхаа дараахан Оросын дипломат төлөөлөгчид зодуулсан байна. Түүний аав С.Сүхбаатарын хэлснээр дуучин залуу орос хэлээр чөлөөтэй ярьдаг бөгөөд өнгөрсөн жилийн “Авъяаслаг монголчууд” шоу тоглолтод зочноор оролцсон гэнэ. Гэвч харамсалтайгаар зодуулсныхаа дараа 10 орчим хоног эмнэлэгт ухаангүй байгаа ажээ. Амараагийн дуунд Монголын түүх,соёл хийгээд хувь хүний мөн чанар өгүүлэгддэг бөгөөд тэрбээр тайзан дээр байнга хас хээ бүхий хувцас өмсдөг байна.

Энэхүү хээ нь баруун Монголын үндсэрхэг үзэлтнүүдийн бэлгэдэл болдог аж. Монгол Улс коммунизмаас 1990 оны ардчилсан хувьсгал руу шилжих хүртэл хэдэн арван жилийн турш хуучин ЗХУ-ын хавчлагад байсан юм. Тиймээс ч хөгжим, кирилл үсгийн цагаан толгойг ашигладаг гэх мэтээр ОХУ-ын соёлын нөлөө олон хэлбэрээр илэрдэг.  Ямартай ч, хэргийн талаар Оросын Элчин сайдын яамны вэб хуудсанд хэвлэл мэдээлэл, сошиал сүлжээгээр цацагдсан дээрх хэргийн талаар шалгаж байна гэх мэдээлэл нийтлэгджээ.

lenta.ru: Дипломат ажилтан согтуурхаж С.Амармандахыг зоджээ

Монголын “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах хотын Засаг даргын зохион байгуулсан “Аз жаргалтай Улаанбаатар” тоглолтод оролцсоныхоо дараа зодуулжээ. Энэ талаар NEWSru.com мэдээлжээ.  Тус тоглолтод уран бүтээлээ толилуулсныхаа дараа дуучин залуу гэртээ харих гэж байхад нь ОХУ-ын Элчин сайдын яамны согтуу дипломат төлөөлөгч  лонхоор толгойн тус газарт нь цохиж, гэмтээсэн байна.

Үүний дараа найз нарынхаа хамтаар толгой, хөл рүү нь өшиглөж эхэлсний дараа дуучин залуу ухаан алдан унажээ. Одоогоор реппэр эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм байна. Түүнчлэн,  дуучныг зодсон дипломат төлөөлөгч хэн болох нь тодорхойгүй байгаа бөгөөд нэрний эхний үсэг нь А.С гэнэ. Хэргийн бичлэг One Event Hall-ын хяналтын камерт бичигджээ.  Зарим мэдээллийн хэрэгсэл дуучны зодуулах болсон шалтгааныг  нацист Германы бэлгэдлийг санагдуулам  хас тэмдэг бүхий хувцас өмссөнтэй  холбон тайлбарлаж байна.

BBC.com: ОХУ-ын Элчин сайдын яамнаас хэргийн талаар нягталж байгаа гэж мэдэгдэв

Монголын шилдэг реппэрүүдийн нэг хас хээтэй дээл өмсч, тайзан дээр гарсныхаа төлөө ОХУ-ын дипломат төлөөлөгчид комд ортлоо зодуулсан тухай дуучны гэр бүлийнхэн, өмгөөлөгч нь олон нийтэд мэдээллээ. Сүхбаатарын Амармандах тус улсын нийслэл Улаанбаатар хотноо болсон урлагийн арга хэмжээний үеэр ийнхүү бусдад зодуулсан байна.

Оросын зарим хэвлэлд дуучин толгойн тус газраа лонхоор цохиулж, нүүр рүүгээ хэд хэдэн удаа өшиглүүлсэн гэж мэдээлсэн бол ОХУ-ын Элчин сайдын яамнаас хэргийн талаар нягталж байгаа гэж мэдэгдсэн юм. Мөн  зарим хэвлэл хэргийн мөн чанарыг гажуудуулан, ташаа мэдээлэл түгээж байгааг онцолсон байна. Дуучин залуу тоглолтын үеэр уламжлалт хас хээ бүхий улаан дээл өмсөн тайзнаа гарсан аж. Нацистуудын бэлгэдэл болсон хас хээг Гитлерээс ч өмнө Монголд уламжлалт хээ болгон ашиглаж иржээ.

“Хар сарнай” хамтлагийн Амараа гэх нэрээр танигдсан С.Амармандахын дуунд Монголын түүх, соёл, үзэл суртал нэвт шингэсэн байдаг бөгөөд тэрбээр тайзан дээр уран бүтээлээ толилуулахдаа үргэлж хас хээ бүхий хувцас өмсдөг байна. Эртнээс хас хээг Монголын алс баруун хязгаарынхан бэлгэдлээ болгон ашиглаж иржээ. Дашрамд дурьдахад, дуучны өмгөөлөгч болон гэр бүлийнхэн, хамтлагийн гишүүд  шоуны үеэр дуучин  “Heil Hitler” хэмээн хашгирсан гэх сошиал сүлжээнд тархсан мэдээллийг эрс үгүйсгэсэн байна.

chinatimes.com: Монгол дуучныг нацисттай андуурч ухаангүй болтол нь зоджээ

Монголын алдартай реппэрүүдийн нэг болох С.Амармандах  Улаанбаатар хотод зохион байгуулагдсан урлагийн тоглолтын үеэр  хас хээ бүхий дээл өмсч тайзнаа  гарчээ. Гэвч ОХУ-ын дипломат төлөөлөгч уг хээг нацистуудын бэлгэдэлтэй андуурч, дуучныг  ухаангүй болтол нь зодсон хэрэг гарсан  байна. 

Реппер С.Амармандах тайзан дээр  хас хээ бүхий улаан дээл өмсч, дуулжээ.  Хас хээ нь  Монголын уламжлалт хээнүүдийн нэг юм. Гэвч тус хээг нацистуудын бэлгэдэл хэмээн андуурсан ОХУ-ын Элчин сайдын яамны дипломат төлөөлөгч  ихээхэн  бухимдаж, лонхоор дуучны толгойн тус газарт нь цохиж, нүүр рүү нь хэд хэдэн удаа өшиглөжээ.  Дуучны эцэг С.Сүхбаатар саяхан хэвлэлийн хурал хийж,  хүүгээ толгойдоо хүнд гэмтэл авч, тархи нь ноцтой гэмтсэний зэрэгцээ  10 гаруй хоног ухаангүй байгаа талаар мэдээлсэн байдаг.  Мөн тэрбээр хэвлэлийн хурлын үеэр Хас хээний зургийг үзүүлж, уг хээ нь Монголын уламжлалт хээ болохыг онцолсон байгаа юм.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Азийн АШТ
  • •Нийтлэл
  • •Сагсанбөмбөг
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Уул уурхай
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Ерөнхийлөгч
  • •Гэмт хэрэг
  • •Фото мэдээ
ХУРААХ
NBA-ын өнгөрсөн сарын шилдэг...
Ким Кардашиан нөхрөөсөө тусдаа...

Дэлхийн хэвлэлүүд С.Амармандахын асуудалд анхаарал хандуулав

Даваахүү 2016-12-05

Сэдвүүд : #Халуун цэг  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй
Трамп, Путин хоёр дизелийн тохироо хийсэн ч зах зээлд нөлөөлсөнгүй
Балба, Төвдөд мөсөн голын нурангиас үүдсэн үерийн улмаас олон зуун хүн сураггүй болжээ
Хавайд 34 жилийн дараа хар салхи болох магадлалтай байна
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
35 минутын өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

36 минутын өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

40 минутын өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

59 минутын өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

1 цагийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

1 цагийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

1 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

1 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

1 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

12 цагийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд "нийтийн зориулалттай дэд бүтэц" барьж байгуулахыг хориглох тухай хуулийн төслийг хэлэлцэв

12 цагийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

12 цагийн өмнө өмнө

А.Ариунзаяа: Цэцийн дарга УИХ-ын гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

12 цагийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

13 цагийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

1 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

2 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" тэмцээний шигшээ шатанд шалгарлаа

2 өдрийн өмнө өмнө

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах