• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Цэцэрлэгийн 200 орчим барилгын насжилт хэтэрсэн

"Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогц аюулгүй байдал" бодлогын чуулган өчигдөр “Чингис” зочид буудалд боллоо. Энэ үеэр БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх бага боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмараас зарим зүйлийг тодрууллаа.
 
-Сургууль, цэцэрлэгийн орчин дахь аюулгүй байдал өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудлын нэг болсон. Энэ талын мэдлэг, мэдээллийг хүүхдүүдэд хүргэх тал дээр ямар ажил зохион байгуулж байна вэ?
-Дэлхий нийтээр гамшиг, онцгой байдлын давтамж сүүлийн жилүүдэд нэлээд нэмэгдэж байгаа талаар улс орнуудад анхааруулах болсон. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт сургууль, цэцэрлэгийн орчин дахь аюулгүй байдлыг хангах, хүүхдүүдэд амьдрах ухааны чадвар сургах чиглэлээр тодорхой зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд БСШУСЯ-аас Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хөгжлийн сан, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран "Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогц аюулгүй байдал" бодлогын чуулганыг зохион байгууллаа.
 
Боловсролын салбар 830 мянга гаруй хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлж байгаа учраас байгалийн гамшиг, аюул ослоос урьдчилан сэргийлэх тал дээр онцгой анхаарах ёстой. Тэр дундаа 2-18 насны хүүхдүүдэд боловсролын үйлчилгээ үзүүлдэг. Энд нэг дор хүүхдүүд зэрэг суралцдаг. Хэрвээ онцгой нөхцөл, гамшгийн эрсдэл учрах юм бол хүүхдүүдийн амь нас олноор эрсдэх, түүнчлэн барилга байгууламж нурвал сургалтын хэвийн үйл ажиллагаа алдагдах зэрэг олон эрсдэл нэг дор учрах магадлалтай.
 
Тиймээс  бид барилга байгууламжийн аюулгүй байдлыг хангахаас гадна хүүхдүүдийг аюул ослоос өөрийгөө хамгаалах, найз нөхдөө эрсдлээс хамгаалах чадварт сургах нь чухал. Өнөөдрийн чуулга уулзалтаар цэцэрлэг болон ерөнхий  боловсролын сургуулийн сургалтаар дамжуулан хүүхдэд амьдрах ухаан, аюулгүй орчин бүрдүүлэх, эрсдлээс өөрийгөө хамгаалж байгаа чиглэлээр олгож буй сургалтын үр дүнг ярилцаж байна. Өөрөөр хэлбэл, сургуулийн өмнөх боловсролын төвшинд 2-6 насны хүүхдэд гараа зөв угааж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхээс эхлээд тэмдэг тэмдэглэгээг зөв мэдэх, замын хөдөлгөөнд эцэг, эхийн тусламжтайгаар оролцох, ямар нэгэн осол гэмтлийн үед эцэг, эхийнхээ дугаарыг мэддэг байх зэрэг наад захын чадваруудыг бид эзэмшүүлж байгаа юм.
...Өнөөдрийн байдлаар 150 ерөнхий боловсролын сургууль, 200 орчим цэцэрлэгийн барилгын насжилт нэлээд хэтэрсэн байна. Барилгын аюулгүй байдлыг хангах чиглэлээр Дэлхийн банк, “ЖАЙКА” олон улсын байгууллага судалгаа хийсэн. Эхний ээлжинд 25 сургуулийг хүчитгэх ажлыг ирэх онд үе шат шаттайгаар хийх төлөвлөгөө гаргаад ажиллаж байна...
Тухайн хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан сургалтын агуулгаар дамжуулж аливаа осол гэмтэл, байгалийн гамшгийн үед өөрийгөө хамгаалах талаархи мэдлэгийг хүргэдэг. Цаашид боловсролын салбарт ажилладаг удирдах ажилтан, багш, эцэг эхчүүдийг энэ талын мэдлэг мэдээлэлтэй болгох шаардлага бий. Тиймээс бид энэхүү чуулганаас бодлогын зөвлөмж гаргана. Өөрөөр хэлбэл, аливаа гамшиг ослын үед боловсролын салбарын байгууллагууд нэн тэргүүнд бодлогын төвшинд юу хийх вэ гэдгийг тодорхойлж гаргах юм. Мөн дөрвөн жилийн төлөвлөгөө гаргаж, холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллана.
 
-Сургуулийн анги дүүргэлтээс болж, тоосжилт үүсэх, агаарын солилцоо багасах зэрэг асуудал гардаг. Энэ тал дээр ямар арга хэмжээ авахаар ажиллаж байна вэ?
-Бид өнөөдөр байгалийн урьдчилан таамаглах аргагүй гамшиг ослын үед ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр илүү анхаарч ярих юм. Сургууль, цэцэрлэгийн орчин дахь эрүүл, аюулгүй байдаг гэдэг тусдаа асуудал. Нийслэлийн сургууль, цэцэрлэгүүд дунд бүлэг дүүргэлт их байдаг. Тэр хэрээр дуу, чимээ, агааржуулалт, орчны эрүүл аюулгүй байдал тодорхой хэмжээнд бидний санааг зовоож байна. Үүнийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, 2017 оны төлөвлөгөөнүүдэд гурван ээлжээр хичээллэдэг сургуулийг байхгүй болгох, бүлэг дүүргэлтийн асуудлыг багасгах замаар энэ асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөгөөнд тусгасан.
 
-Сургууль, цэцэрлэгийн барилгын насжилт хэтэрсэн гэх асуудал бий шүү дээ?
-Хичээлийн шинэ жилийн эхэнд сургууль цэцэрлэг хүрэлцэхгүй, анги дүүргэлт их байна гэдэг мэдээлэл их гарч байсан. Өнөөдрийн байдлаар 150 ерөнхий боловсролын сургууль, 200 орчим цэцэрлэгийн барилгын насжилт нэлээд хэтэрсэн байна. Барилгын аюулгүй байдлыг хангах чиглэлээр Дэлхийн банк, “ЖАЙКА” олон улсын байгууллага судалгаа хийсэн. Эхний ээлжинд 25 сургуулийг хүчитгэх ажлыг ирэх онд үе шат шаттайгаар хийх төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Тэгэхээр сурууль, цэцэрлэгийн барилгын аюулгүй байдлын стандартыг нэлээд  сайн хангах, шаардлага хангахгүй сургууль, цэцэрлэгийн хүчдэлийг сэргээн засварлах, шинээр барих гээд тодорхой ажлууд тусгай төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа.
 
-Манай улсын сургууль, цэцэрлэгийн барилгууд газар хөдлөлтийн хэдэн баллд тэсвэртэй вэ?
-Үүнд Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтарч түргэвчилсэн үнэлгээ хийгдэнэ. “ЖАЙКА” олон улсын байгууллагаас нийслэлийн сургуулиудад үнэлгээ хийсэн.
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Бөхийн төрлүүд
  • •E-Sport
  • •Чуулган
  • •Азийн АШТ
  • •Нийтлэл
  • •Сагсанбөмбөг
  • •Ерөнхийлөгч
  • •Нийслэл
  • •Сэрэмжлүүлэг
  • •Уул уурхай
  • •ММ-ын тодруулга
  • •Видео мэдээ
  • •Гэмт хэрэг
  • •Фото мэдээ
ХУРААХ
Пак Гын Хе байцаалт өгөхөөс ...
Монголд хамгийн хямд нислэгийн...

Цэцэрлэгийн 200 орчим барилгын насжилт хэтэрсэн

Батзаяа 2016-11-29
    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ
Цэцэрлэгийн 200 орчим барилгын насжилт хэтэрсэн
"Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогц аюулгүй байдал" бодлогын чуулган өчигдөр “Чингис” зочид буудалд боллоо. Энэ үеэр БСШУСЯ-ны Сургуулийн өмнөх бага боловсролын хэлтсийн дарга Ж.Мягмараас зарим зүйлийг тодрууллаа.
 
-Сургууль, цэцэрлэгийн орчин дахь аюулгүй байдал өнөөгийн нийгэмд тулгамдаж буй асуудлын нэг болсон. Энэ талын мэдлэг, мэдээллийг хүүхдүүдэд хүргэх тал дээр ямар ажил зохион байгуулж байна вэ?
-Дэлхий нийтээр гамшиг, онцгой байдлын давтамж сүүлийн жилүүдэд нэлээд нэмэгдэж байгаа талаар улс орнуудад анхааруулах болсон. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт сургууль, цэцэрлэгийн орчин дахь аюулгүй байдлыг хангах, хүүхдүүдэд амьдрах ухааны чадвар сургах чиглэлээр тодорхой зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд БСШУСЯ-аас Онцгой байдлын ерөнхий газар, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хөгжлийн сан, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагатай хамтран "Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн цогц аюулгүй байдал" бодлогын чуулганыг зохион байгууллаа.
 
Боловсролын салбар 830 мянга гаруй хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлж байгаа учраас байгалийн гамшиг, аюул ослоос урьдчилан сэргийлэх тал дээр онцгой анхаарах ёстой. Тэр дундаа 2-18 насны хүүхдүүдэд боловсролын үйлчилгээ үзүүлдэг. Энд нэг дор хүүхдүүд зэрэг суралцдаг. Хэрвээ онцгой нөхцөл, гамшгийн эрсдэл учрах юм бол хүүхдүүдийн амь нас олноор эрсдэх, түүнчлэн барилга байгууламж нурвал сургалтын хэвийн үйл ажиллагаа алдагдах зэрэг олон эрсдэл нэг дор учрах магадлалтай.
 
Тиймээс  бид барилга байгууламжийн аюулгүй байдлыг хангахаас гадна хүүхдүүдийг аюул ослоос өөрийгөө хамгаалах, найз нөхдөө эрсдлээс хамгаалах чадварт сургах нь чухал. Өнөөдрийн чуулга уулзалтаар цэцэрлэг болон ерөнхий  боловсролын сургуулийн сургалтаар дамжуулан хүүхдэд амьдрах ухаан, аюулгүй орчин бүрдүүлэх, эрсдлээс өөрийгөө хамгаалж байгаа чиглэлээр олгож буй сургалтын үр дүнг ярилцаж байна. Өөрөөр хэлбэл, сургуулийн өмнөх боловсролын төвшинд 2-6 насны хүүхдэд гараа зөв угааж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхээс эхлээд тэмдэг тэмдэглэгээг зөв мэдэх, замын хөдөлгөөнд эцэг, эхийн тусламжтайгаар оролцох, ямар нэгэн осол гэмтлийн үед эцэг, эхийнхээ дугаарыг мэддэг байх зэрэг наад захын чадваруудыг бид эзэмшүүлж байгаа юм.
...Өнөөдрийн байдлаар 150 ерөнхий боловсролын сургууль, 200 орчим цэцэрлэгийн барилгын насжилт нэлээд хэтэрсэн байна. Барилгын аюулгүй байдлыг хангах чиглэлээр Дэлхийн банк, “ЖАЙКА” олон улсын байгууллага судалгаа хийсэн. Эхний ээлжинд 25 сургуулийг хүчитгэх ажлыг ирэх онд үе шат шаттайгаар хийх төлөвлөгөө гаргаад ажиллаж байна...
Тухайн хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохируулан сургалтын агуулгаар дамжуулж аливаа осол гэмтэл, байгалийн гамшгийн үед өөрийгөө хамгаалах талаархи мэдлэгийг хүргэдэг. Цаашид боловсролын салбарт ажилладаг удирдах ажилтан, багш, эцэг эхчүүдийг энэ талын мэдлэг мэдээлэлтэй болгох шаардлага бий. Тиймээс бид энэхүү чуулганаас бодлогын зөвлөмж гаргана. Өөрөөр хэлбэл, аливаа гамшиг ослын үед боловсролын салбарын байгууллагууд нэн тэргүүнд бодлогын төвшинд юу хийх вэ гэдгийг тодорхойлж гаргах юм. Мөн дөрвөн жилийн төлөвлөгөө гаргаж, холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллана.
 
-Сургуулийн анги дүүргэлтээс болж, тоосжилт үүсэх, агаарын солилцоо багасах зэрэг асуудал гардаг. Энэ тал дээр ямар арга хэмжээ авахаар ажиллаж байна вэ?
-Бид өнөөдөр байгалийн урьдчилан таамаглах аргагүй гамшиг ослын үед ямар арга хэмжээ авах вэ гэдэг дээр илүү анхаарч ярих юм. Сургууль, цэцэрлэгийн орчин дахь эрүүл, аюулгүй байдаг гэдэг тусдаа асуудал. Нийслэлийн сургууль, цэцэрлэгүүд дунд бүлэг дүүргэлт их байдаг. Тэр хэрээр дуу, чимээ, агааржуулалт, орчны эрүүл аюулгүй байдал тодорхой хэмжээнд бидний санааг зовоож байна. Үүнийг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, 2017 оны төлөвлөгөөнүүдэд гурван ээлжээр хичээллэдэг сургуулийг байхгүй болгох, бүлэг дүүргэлтийн асуудлыг багасгах замаар энэ асуудлыг шийдвэрлэхээр төлөвлөгөөнд тусгасан.
 
-Сургууль, цэцэрлэгийн барилгын насжилт хэтэрсэн гэх асуудал бий шүү дээ?
-Хичээлийн шинэ жилийн эхэнд сургууль цэцэрлэг хүрэлцэхгүй, анги дүүргэлт их байна гэдэг мэдээлэл их гарч байсан. Өнөөдрийн байдлаар 150 ерөнхий боловсролын сургууль, 200 орчим цэцэрлэгийн барилгын насжилт нэлээд хэтэрсэн байна. Барилгын аюулгүй байдлыг хангах чиглэлээр Дэлхийн банк, “ЖАЙКА” олон улсын байгууллага судалгаа хийсэн. Эхний ээлжинд 25 сургуулийг хүчитгэх ажлыг ирэх онд үе шат шаттайгаар хийх төлөвлөгөө гаргаад ажиллаж байна. Тэгэхээр сурууль, цэцэрлэгийн барилгын аюулгүй байдлын стандартыг нэлээд  сайн хангах, шаардлага хангахгүй сургууль, цэцэрлэгийн хүчдэлийг сэргээн засварлах, шинээр барих гээд тодорхой ажлууд тусгай төлөвлөгөөний дагуу хийгдэж байгаа.
 
-Манай улсын сургууль, цэцэрлэгийн барилгууд газар хөдлөлтийн хэдэн баллд тэсвэртэй вэ?
-Үүнд Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтарч түргэвчилсэн үнэлгээ хийгдэнэ. “ЖАЙКА” олон улсын байгууллагаас нийслэлийн сургуулиудад үнэлгээ хийсэн.
Сэдвүүд : #ММ-ын тодруулга  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв
Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв
Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ
МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА:Уншигчдын бичсэн сэтгэгдэлд mminfo.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 99998796 утсаар хүлээн авна.

ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 сая тн ачаа тээвэрлэжээ

1 цагийн өмнө өмнө

Ерөнхийлөгч шатахууны асуудлаар холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа

12 цагийн өмнө өмнө

Хахууль өгсөн иргэдэд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал хүргүүлэв

12 цагийн өмнө өмнө

Эрүүл мэндийн яаманд 6 асуудлаар Зөвлөмж хүргүүлэв

12 цагийн өмнө өмнө

Сурагчдын цүнх дэлхийн стандартаар 700 гр бол манай улсад 2-3 кг байна

13 цагийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 78 зөрчил бүртгэгдлээ

13 цагийн өмнө өмнө

“Алтан цом”-ын барилдаан маргааш эхэлнэ

13 цагийн өмнө өмнө

Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

13 цагийн өмнө өмнө

Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

13 цагийн өмнө өмнө

Үс засуулбал өлзийтэй сайн

13 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 1-3 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Онцгой хамгаалалтын бүсэд дэд бүтэц байгуулахыг хориглох тухай хуулийн төсөл

1 өдрийн өмнө өмнө

Усны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгээс АН-ын бүлэг завсарлага авлаа

1 өдрийн өмнө өмнө

А.Ариунзаяа:Цэцийн дарга гишүүнээс өндөр цалин авахыг эсэргүүцэж байна

1 өдрийн өмнө өмнө

БНСУ-аас алтан эдлэл захиалгаар авчирна гэж 500 орчим иргэнийг залилсан

1 өдрийн өмнө өмнө

Жэйлин Браун 30 оноог авч, баг нь улирлын найм дахь хожлоо байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

"The MongolZ" баг "IEM Beijing 2026" хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Хангалын голын дагуу 264,973 ширхэг мод тарьж, бүрэн дуусгалаа

1 өдрийн өмнө өмнө

“Илгээлт-2100” хөтөлбөрөөр гадаадад суралцаж төгссөн залуустай уулзлаа

1 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээврийн кабиныг хүчтэй савлуулах, гэнэт зогсоох туршилт хийж байна

1 өдрийн өмнө өмнө

Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

1 өдрийн өмнө өмнө

Нөмрөгийн дархан цаазат газрын зэрлэг амьтдад идэш, тэжээл хүргэнэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: Энэ өвөл 7-10 мянган айлын яндан буулгана

1 өдрийн өмнө өмнө

Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал үргэлжид ирнэ

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна

2 өдрийн өмнө өмнө

Агаараас эрэн хайх, аврах ангийн талаар санал солилцлоо

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил

2 өдрийн өмнө өмнө

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн, цагдаагийн дэслэгч Т.Тулгыг угтан авлаа

САНАЛ БОЛГОХ
2026-10-30 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгдлээ

2026-10-31 өмнө

Хоёр хар мэнгэтэй шар бар өдөр

2026-10-31 өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2026-10-30 өмнө

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүллээ

2026-10-30 өмнө

Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа

2026-10-30 өмнө

Нөмрөгийн ДЦГ-ын тал хээрийн дийлэнх нь түймэрт өртжээ

2026-10-30 өмнө

Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ

2026-10-30 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо

2026-10-30 өмнө

Н.Учрал:Экосистемийг хамгаалах нэгдсэн бодлого болгон хэрэгжүүлнэ

2026-10-31 өмнө

ASIASTAR Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

2026-10-30 өмнө

Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

2026-10-30 өмнө

Б.АСХАР: Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна

2026-10-30 өмнө

Э.Дэлгэрмаа ДАШТ-ий тавдугаар байрт шалгарлаа

2026-10-30 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Х.Болортуяа ДАШТ-ий медалиа гардан авлаа

2026-10-31 өмнө

ДАШТ-ий дэвжээнд өнөөдөр монголын зургаан бөх хүч сорино

2026-10-31 өмнө

Хангалын аманд баавгай явж байсныг агнан аюулгүй болгожээ

2026-11-02 өмнө

Ерөнхий сайд диспетчерийн үндэсний төв, III, IV цахилгаан станцад ажиллалаа

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тохолтын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгдлээ

2026-11-03 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2026-27)

2026-11-02 өмнө

Шадар сайд Н.Нoмтойбаяр Дарханы ДЦС-д ажиллалаа

2026-10-30 өмнө

Гурван хөх мэнгэтэй улаагчин үхэр өдөр

2026-11-03 өмнө

NBA-ын 2 дахь долоо хоногийн тоглолтын төгсгөлийг гайхалтай хийсэн бичлэг /2026-27/

2026-10-30 өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов

2026-11-02 өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "IEM Beijing 2026" тэмцээний эхний тоглолтоо хийнэ

2026-11-02 өмнө

Ахмад настнууд суурь тэтгэвэр авч эхэллээ

2026-11-03 өмнө

"The MongolZ" баг "HEROIC" багтай 15:00 цагт тоглоно

2026-11-02 өмнө

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах