Электрон тоглоомын CS2 төрлийн хамгийн том тэмцээн болох "StarLadder Budapest Major 2025" тэмцээний гуравдугаар шатны тэмцээн өнөөдөр эхэлнэ. Энэ удаагийн тэмцээнд Монгол Улсаас хоёр баг оролцож байгаа бөгөөд "The Mongolz" баг гуравдугаар шатнаас тоглож байна. Эхний өрсөлдөгч баг нь Бразилын "Imperial Esports" багтай өнөөдөр 20:00 цагт тоглоно.
Эхний шатанд "The Huns Esports" баг оролцож байгаа бөгөөд эхний тоглолтоо ОХУ-ын "PARIVISION" багтай тоглож 8-13 (Mirage) харьцаагаар, хоёр дахь тоглолтоо Украйны B8 багтай тоглож 11-13 (Ancient) харьцаагаар хожигдсон юм. Улмаар гурав дахь тоглолтоо БНХАУ-ын "Lynn Vision" багтай манай залуус 2-0 (Ancient 13-7, Dust2 13-8, Nuke 0-0) харьцаагаар хожиж дахин тоглох эрхтэй болсон юм. Тэгээп Бразилын "Imperial Esports" багтай тоглож 0-2 (Nuke 8-13, Mirage 12-16, Dust2 0-0) харьцаагаар хожигдож тэмцээнийг өндөрлүүлсэн юм.
"The Huns Esports" багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч П.Бадрал 'carnage', ахлагч Г.Есөнтөмөр 'nin9', Б.Баатархүү, 'Bart4k', У.Анарбилэг 'cobrazera', Э.Мөнхтогтох 'xerolte', Б.Тэнгис 'sk0R' нар тоглож байна.