Оклахома Сити Тандер улирлын 20 дахь хожлоо байгууллаа

Оклахома Сити Тандер улирлын 20 дахь хожлоо байгууллаа

NBA-ын талбайд найман тоглолт боллоо. Портлэнд Трэйл Блэйзэрс талбайдаа Оклахома Сити Тандер багийг хүлээн авч  123-115 харьцаагаар Тандер хожлоо.

Улмаар улирлын 20 дахь хожлоо байгуулсан бөгөөд нэг хожигдолтойгоор бүх багуудыг тэргүүлж байна. Харин Блэйзэрс найман хожил, 12 хожигдолтой болж өрнөд бүсийн 10-рт эрэмбэлэгдэж байна.

Өнөөдрийн тоглолтод Шай Гилжус Александр 26 оноо, 5 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Чет Холмгрин 19 оноо, 9 самбар, 3 хаалт, Жэйлин Уйллиамс 16 оноо, 8 самбар, 5 дамжуулалт, 3 хаалт, сэлгээнээс Ажай Митчелл 17 оноог авсан байна. Эсрэг багаас Дэни Авдияа 37 оноо, 19 самбар, 10 дамжуулалтаар багаа тэргүүлсэн бол Тоумани Камара 19 оноо, Жереми Грант 18 оноог авсан байна.

ФОТО:

ХОЛБООТОЙ МЭДЭЭ