• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Хуурамч мэдээллийн гол талбар нь сошиал медиа, тэр дундаа Фэйсбүүк байна

Хуурамч мэдээлэл нь Монгол Улсад ердийн нэг үзэгдэл бус, нийгмийн ноцтой асуудлын түвшинд хүрчээ. Олон нийтийн дунд эрүүл, үндэслэлтэй хэлэлцүүлэг өрнөх боломжийг хумьж, нийгмийн итгэлцлийг сулруулан, нийгмийн олон салбарт бодитой сөрөг үр дагавар учруулж буйд иргэдийн ойролцоогоор тавны дөрөв нь энэ асуудал улс орны хэмжээнд тулгамдсан сорилт болсон гэдэгтэй санал нийлж байна.

Эрүүл мэнд, нийгэм, улс төр, санхүүгийн залилан шинжтэй хуурамч мэдээллийн агуулгууд хамгийн түгээмэл байна

Хуурамч мэдээлэл нь нийгмийн эрүүл мэнд, эдийн засгийн шийдвэр гаргалт, нийгмийн эв нэгдэл зэрэг олон салбарт нэгэн зэрэг нөлөөлөхийн зэрэгцээ иргэдийн мэдээлэлд суурилсан шийдвэр гаргах чадавхыг сулруулж, ардчилсан үйл явцад утга учиртайгаар оролцох боломжийг хязгаарлах замаар улс төр, ардчилсан засаглалын тогтвортой байдалд ч сөргөөр нөлөөлж байна. Сүүлийн жилүүдэд эрчимтэй өрнөсөн дижитал шилжилт нь мэдээллийн манипуляцийн өртөг болон цар хүрээг үндсээр нь өөрчилсөн. Мэдээлэл, харилцаа холбооны технологийн хурдацтай хөгжил, интернетийн өргөн хүртээмж, тэр дундаа Монгол Улсад Facebook платформын давамгай хэрэглээ нь хуурамч, төөрөгдүүлсэн агуулгыг маш бага зардлаар, богино хугацаанд, асар өргөн хүрээнд үйлдвэрлэж, түгээх нөхцөлийг бүрдүүлж байна. Тиймээс IRIM судалгааны хүрээлэн Филиппин дэх Засаглалын инновац, өөрчлөлт шинэчлэл, шилдэг туршлагын олон улсын төв (INCITEGov)-тэй хамтран “Хуурамч мэдээлэлтэй тэмцэх замаар ардчилал, шударга ёсыг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлж байна. Европын Холбооны “Team Europe Democracy (TED” санаачилгын тэтгэлгээр хэрэгжиж буй уг төсөл нь нотолгоонд суурилсан, олон нийт төвтэй аргачлалаар Монгол болон Филиппин улсад хуурамч мэдээлэлтэй тэмцэх, ардчилсан үнэт зүйлсийг бэхжүүлэх үр дүнтэй арга замуудыг тодорхойлох зорилготой юм. Төслийн эхний үе шат болох түргэвчилсэн зураглалын судалгааг 2025 оны 7–11 сарын хугацаанд хэрэгжүүлсэн байна. Тус судалгаагаар Монгол  дахь хуурамч мэдээллийн нөхцөл байдлыг цогц байдлаар зураглаж, хуурамч мэдээллийг хэрхэн бүтээж, түгээж, хувь хүн болон нийгэмд ямар нөлөө үзүүлж, түүний эсрэг ямар арга хэмжээнүүд авч хэрэгжүүлж буй болон ямар дутагдал, бэрхшээл байгааг тодруулахыг зорьжээ.

Судалгааны үр дүнгээр Монгол дахь хуурамч мэдээллийг, ялангуяа тогтвортой үргэлжлэх, эрчимтэй давтагддаг эсвэл томоохон эрх ашигтай уялдсан өгүүлэмжүүдийг нэг хувь хүн бус олон талууд хамтарч бүтээж, түгээж байна. Хуурамч мэдээллийн гол талбар нь сошиал медиа, тэр дундаа монголчуудын хамгийн ихээр ашигладаг Фэйсбүүк платформд байгаа нь гарчээ. Мөн Монгол Улсад эрүүл мэнд, нийгэм, улс төр, санхүүгийн залилан шинжтэй хуурамч мэдээллийн агуулгууд хамгийн түгээмэл байна. Монгол дахь улс төрийн агуулгатай хуурамч мэдээлэл нь ихэвчлэн гүтгэлгийн шинжтэй, баталгаажаагүй сэрдлэг, хуйвалдааны онолын өнгө аястай өгүүлэмжүүд байгаа аж.  Хуурамч мэдээллийн хувь хүний сайн сайхан байдал болон нийгэмд үзүүлэх нөлөө нь улам бүр нэмэгдэж байна. Нийгмийн түвшинд авч үзвэл, хуурамч мэдээлэл нь олон нийтийн хэвлэл мэдээлэл, төр зэрэг гол институцүүдэд итгэх итгэлийг сулруулдаг гэжээ.

Хэвлэл мэдээллийн болон цахим боловсрол муу, залуу эсвэл ахмад настай, хөдөө орон нутагт амьдардаг, боловсрол болон орлогын түвшин доогуур иргэд хуурамч мэдээлэлд итгэх, түүнийг дамжуулан түгээх хандлага харьцангуй өндөр байгаа аж. Энэхүү өсөн нэмэгдэж буй хуурамч мэдээлэлтэй тэмцэхийн тулд төр болон бусад талууд төрөл бүрийн арга хэмжээ авч хэрэгжүүлж байна. Гэвч төрийн арга хэмжээнүүд уялдаагүй, хязгаарлагдмал бөгөөд илт худал мэдээллийг гэмт хэрэгт тооцсон Эрүүгийн хуулийн 3. 4 дүгээр заалт зэрэг эрх зүйн арга хэрэгсэлд голчлон төвлөрч байна.

Иргэдийн дижитал орчны мэдлэг доогуур байгаа нь хуурамч мэдээлэлд автах эрсдэлийг нэмэгдүүлж байна

Хуурамч мэдээллийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэхэд иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагууд гол үүрэгтэй ажиллаж байна. Монголд Монголын баримт шалгах төв (MFCC) болон Fact Check Mongolia гэсэн хоёр хараат бус баримт шалгах төв 2020 оноос хойш үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, MFCC 2000 орчим мэдээллийн баримт шалгаж, баримт шалгуулах боломжтой.  Мөн “АСУУ” нэртэй чатботыг 2024 онд нээсэн байна. Түүнчлэн төрийн бус байгууллагууд хэвлэл мэдээллийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд манлайлж, сургууль, олон нийтийн боловсролын хөтөлбөрт энэхүү сэдвийг нэвтрүүлж байна. Хэвлэл мэдээллийн хөгжлийн байгууллагууд хараат бус хэвлэл мэдээллийг бэхжүүлэх үүднээс сэтгүүлчдийг чадавхжуулах, хуулийн зөвлөгөө өгөх, өөрийн зохицуулалтаар дамжуулж ёс зүйн стандартыг сайжруулах, хэвлэлийн эрх чөлөөг дэмжих ажлууд хийж байгаа юм.  Сэтгүүл зүйн Инновац, Хөгжлийн Үүр төв 2024 онд хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллагуудыг нэгтгэсэн “Баримт нэн тэргүүнд” сүлжээг сонгуулийн үеийн хуурамч мэдээлэлтэй тэмцэх зорилгоор байгуулжээ. Хэдий энэ мэт ажлуудыг хэрэгжүүлж байгаа ч Монгол Улсын хариу арга хэмжээнд саад болж буй системийн чанартай олон сул тал, бэрхшээл оршсоор байна. Цахимд холбогдох боломж нэмэгдэж, сошиал медиагийн хэрэглээ өндөр байгаа нь худал, ташаа мэдээлэл хариу арга хэмжээнээс илүү хурдтай, илүү өргөн хүрээнд тархах нөхцөлийг бүрдүүлж байна.

Хэвлэл мэдээллийн хараат бус байдал буурч, үүнийг сэтгүүлчдийн эсрэг гүтгэлэг болон “илт худал мэдээлэл”-тэй холбоотой хууль тогтоомж улам дордуулж байна. Үүний улмаас өөрийн цензур нэмэгдэж, худал мэдээллийн сүлжээ, зохион байгуулалттай ажиллагааг илчлэх боломж хязгаарлагдаж байгаа юм.

Эцэст нь иргэдийн дижитал боловсролын түвшин доогуур байгаа нь мэдээллийг шалгах, манипуляцыг сөрөн тэсвэрлэх чадварыг сулруулж байна. Хэвлэл мэдээллийн боловсрол болон шүүмжлэлт сэтгэлгээнд анхаарахгүйгээр зөвхөн техникийн болон хууль эрх зүйн арга хэмжээ хэрэгжүүлэх нь хязгаарлагдмал үр дүнтэй байх юм.

Судалгаанд баримт бичгийн шинжилгээ, экспертүүдийн гүнзгийрүүлсэн ярилцлага, хоёрдогч эх сурвалжуудын өгөгдөл, мэдээллийг ашиглаж, харьцуулан баталгаажуулах аргаар тайланг боловсруулсан байна.

Дэлхий нийтэд нэг жилд хуурамч мэдээллээс үүдэлтэй 78 тэрбум ам.долларын хохирол учирч байна

Хуурамч мэдээллийн нөлөө нь улс орны аюулгүй, тогтвортой байдалд ноцтой заналхийлэл учруулж, үндэстэн хоорондын дипломат харилцаанд сэв суулгах, үндэстний дотоод харицааг хурцатгах, хүчирхийлэл, эсэргүүцэл, мөргөлдөөнийг өдөөх эрсдэлийг дагуулж байдаг байна. Тэгвэл эрүүл мэндийн салбарт хуурамч мэдээлэл нь шинжлэх ухааны үндэслэлтэй урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх боломжгүй болгож, улмаар хүнийг үхлийн үр дагаварт хүргэж байгааг тэмдэглэсэн байна.

Эдийн засагчдын хийсэн тооцооллоор дэлхий дахинд нэг жилд ойролцоогоор хуурамч мэдээллээс үүдэлтэй 78 тэрбум ам.долларын шууд болон шууд бус хохирол учирч байдаг бөгөөд үүнээс 17 тэрбум ам.доллар нь хуурамч мэдээллээс үүдэлтэй санхүүгийн буруу шийдвэрүүдийн үр дагавар байна. 

Хуурамч мэдээлэл болон түүнд авч буй хариу арга хэмжээнүүдийн талаар системтэй судалгаанд хөрөнгө оруулах, агуулгатай “тэмцэх”-ээс илүүтэйгээр мэдээллийн сөрөн тэсвэрлэх чадавх, институцийн чадамжийг тэргүүлэх чиглэл болгох.  Улс төрийн намууд болон төрийн байгууллагын шударга байдал, хариуцлагыг бэхжүүлэх. Хуурамч мэдээлэлтэй тэмцэх бүх арга хэмжээг ил тод, нотолгоонд суурилсан болгох. Зөвхөн хууль эрх зүйн зохицуулалтад бус, бодлогын олон талт арга хэмжээг хослуулахад анхаарах. Баримт шалгалт, инноваци болон иргэний нийгмийн өргөн хүрээний хариу арга хэмжээг дэмжих. Хэвлэл мэдээлэл, мэдээллийн боловсролыг (MIL) нийгмийн бүх бүлэгт чиглүүлэн өргөжүүлэх. Төрийн харилцаа холбоо, ил тод байдал болон мэдээлэл авах эрхийн хэрэгжилтийг сайжруулах зэргээр хуурамч мэдээллийг бууруулах, сэргийлэх боломжтойг судлаачид дүгнэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 2. ЛХАГВА ГАРАГ. № 164 (7906)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Фото мэдээ
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Халуун сэдэв
  • •Эрүүл мэнд
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Намууд
  • •Нийслэл
  • •Гадаад харилцаа
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх...
УИХ-ын ээлжит бус чуулганыг энэ...

Хуурамч мэдээллийн гол талбар нь сошиал медиа, тэр дундаа Фэйсбүүк байна

БЯМБАХАЖИД 2026-09-02

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон
ШУУРХАЙ МЭДЭЭ
2 цагийн өмнө өмнө

Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан барилдаанд 256 бөх зодоглож байна

6 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой

7 цагийн өмнө өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

7 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

7 цагийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

7 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

1 өдрийн өмнө өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

1 өдрийн өмнө өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

1 өдрийн өмнө өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

1 өдрийн өмнө өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2 өдрийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2 өдрийн өмнө өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

САНАЛ БОЛГОХ
2026-10-20 өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-18 өмнө

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаас хүслээ

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-19 өмнө

АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо

2026-10-19 өмнө

Иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

2026-10-19 өмнө

The MongolZ өнөөдөр 1win Private Club тэмцээний эхний тоглолт хийнэ

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-18 өмнө

“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-19 өмнө

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудлыг шуурхай шийдвэрлэнэ

2026-10-20 өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

2026-10-19 өмнө

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

2 өдрийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-20 өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

2 өдрийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-20 өмнө

57 тооны адуу хулгайлахыг завдсан үйлдлийг илрүүллээ

2026-10-20 өмнө

The MongolZ баг эхний тоглолтод хожлоо

2026-10-19 өмнө

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

2026-10-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгдлээ

2026-10-19 өмнө

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

2026-10-19 өмнө

Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана

2026-10-20 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-10-20 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх шаардлагатай

2026-10-18 өмнө

Цогтцэций сумаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-20 өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

2026-10-19 өмнө

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-20 өмнө

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ

2026-10-20 өмнө

Гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах