• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

Улстөрчид, олон нийт аль аль нь нэг үеэ бодвол судалгаанд ач холбогдол өгдөг болжээ. Энэ нь, харанхуй буюу хар таамгийн улс төр харьцангуй багасаж байгааг илтгэнэ. Үүнтэй зэрэгцээд судалгааг үнэнээсээ хийж, үр дүнг нь олон нийтэд бодитоор мэдээлдэг судалгааны байгууллагын эрэлт үүсэж байх шиг байна. Яг үнэндээ өнөөдөр улс төрийн чиглэлээр нарийн нягт судалгаа хийж, түүгээрээ олон нийтийн хэрэгцээг хангадаг судалгааны байгууллага тун цөөн байгаа юм. Одоогоор судалгааны 2-3 байгууллага л энэ “зах зээл” дээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Тэдний нэг нь МЭК судалгааны байгууллага юм. Тус байгууллагаас саяхан МАН-аас Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд нэр дэвшиж болох улстөрчдөөд өгсөн олон нийтийн дэмжлэгийн судалгааг хийжээ. Түүнийгээ танилцуулжээ. Түүгээр, МАН-аас Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд нэр дэвшихэд илүү дэмжлэг авах магадлалтай улстөрчөөр Ерөнхий сайд асан Г.Занданшатар, УИХ-ын дарга С.Бямбацогт, Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Сангийн сайд асан Б.Жавхлан нарыг нэр дурдсан эрэмбээр “жагсаасан” байна. Өөрөөр хэлбэл, “МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийг Г.Занданшатар тэргүүлж байна” гэж МЭК танилцуулжээ.

Гэхдээ уг судалгаанд хэн түрүүлж, хэн хоцорсон нь сонин биш юм. Энэ нь “МАН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой энэ дөрвөн улстөрч байна” гэдэг ойлголт төрүүлэхээр байна. Гэтэл улс төрийн хүрээнд, ялангуяа МАН-д яригдаж байгаагаар Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд өрсөлдөх боломжтой болон боломж гарвал өрсөлдөхөөс татгалзахгүй лав есөн улстөрчийн нэр яригдаж байна. Үүнд Ерөнхий сайд асан Г.Занданшатар, УИХ-ын дарга С.Бямбацогт, Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Сангийн сайд асан Б.Жавхлан дөрвөөс гадна МАН-ын генсек Я.Содбаатар, ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар тавыг нэрлэлээ.

МЭК-ийн судалгаанд тэргүүлсэн гэх Г.Занданшатар Ерөнхий сайдын албан тушаалаа өгснөөс хойш улс төрийн тавцангаас холдоогүй байгаа юм. Ямар нэг сонгууль, эсвэл албан тушаалд зориулсан “байнгын бэлтгэл”-тэй байсаар өнөөдрийг хүрсэн. Өөрөөр хэлбэл, яах гэж байгаа нь тодорхойгүй ч улс төрийн орчинд идэвхтэй харагдаж, төрийн ёслолын арга хэмжээнд ч тогтмол оролцсоор байсны учрыг олон нийт сайн ойлгохгүй байсан. Харин МЭК-ийн энэ судалгаанд нэр орж, бүр тэргүүлсэн зэргээс түүнийг Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд санаатай байгааг мэдэж авлаа.

УИХ-ын дарга С.Бямбацогтыг улс төрийн хүрээнд “Хүрэх албан тушаалдаа хүрсэн, түүндээ ханамжтай байна” гэж байсан. Гэсэн ч сүүлийн үед түүнийг намынхан нь хүртэл Ерөнхийлөгчил өрсөлдөх боломжтой улстөрчөөр нэрлээд эхэлсэн. Судалгааны байгууллагын тайлан ч үүнийг нотолж байх шиг байна.

Эдийн засгийн хөгжлийн сайд Ж.Энхбаярын нэр бол МЭК-ийн судалгааны дээгүүрт санаандгүй орж ирээгүй байх магадлалтай. Тэрээр 2025 оны хавар Ерөнхий сайд, МАН-ын даргад, намар нь УИХ-ын даргад, 2026 оны хавар Нийслэлийн Засаг даргад голлож яригдсан. Учир нь Ж.Энхбаяр улс төрийн туршлага сайтай, улс төрийн талуудаас дэмжлэг авах байдлаараа нэлээд өндөртэй гэгддэг. Гэвч аль ч албанд нь очоогүй үлдсэн.

Сангийн сайд асан Б.Жавхлан бол улс төрийн, ялангуяа санхүү, эдийн засгийн туршлагатай улстөрч юм. Мөн л улс төрийн дэмжлэг өндөртэй. Мэдээж, Сангийн сайдаар чамгүй удаан ажилласан учир улс төрийн “шанаа” хааяа авна. Гэхдээ улс орны эдийн засаг хэцүүдсэн ийм цаг үед үе үе үгүйлэгдээд байгаа нь анзаарагдсан. Ямар сайндаа л түүнийг “Дараагийн Ерөнхий сайд болох гэж байна” гэдэг цуу яригдах билээ. Гэвч, энэ цуу яриаг “Энэ нөхөр Ерөнхийлөгчид өрсөлдөж мэднэ. Ерөнхий сайд болгоод үлдээе агуулгатай” хэмээх тайлбарыг зарим эх сурвалж хэлсэн. Үнэний ортой байж мэдэх юм.

Ийн, ил гарч, судалгаанд сайлуулж муулуулж яваа дөрвөн улстөрчөөс гадна МАН-аас Ерөнхийлөгчид дэвшээд гарч ирэх бодит боломжтой дахин таван улстөрчийн нэг бол генсек Я.Содбаатар юм. Түүний тухайд “Тэр өөрөө л хүсвэл Ерөнхийлөгчид өрсөлдөх боломжтой” гэж байна. Түүнд улс төр, аж ахуйн ажлын туршлага дутна гэж үгүй. Гэхдээ тэр МАН-ын генсек, дээрээс нь “Чи дэвш” гэж шахахгүй л бол Ерөнхийлөгчид нэр дэвших шийдвэрийг гаргахгүй л болов уу. Тэр утгаараа, Ерөнхийлөгчид өрсөлдөх боломж хамгийн багатай улстөрч гэхэд болно.

ХЗДХ-ийн сайд С.Амарсайханыг Ерөнхийлөгчид нэр дэвших нь гэдэг мэдээлэл яригдаад багагүй хугацаа өнгөрсөн. Өөрөө үгүйсгээд байгаа ч шиг, үгүй ч шиг тайлбар ярьдаг. Гэхдээ түүнийг намынхаа дотоод сунгаанд орж, өрсөлдөөд эхэлбэл гайхах хэрэггүй юм. Яг үнэндээ, С.Амарсайхан олон жил сайлуулж, муулуулаад үзчихсэн. Улс төрийнх нь тохироо бүрдээд “Дэвш” гэвэл олны хэл ам, улс төрийн дайралтыг даваад гарна гэж үзэх хүн байгаа юм. Тэр цагт гагцхүү сонгогчдын дэмжлэг л шийднэ.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуулийн “нэр дэвшигч”-ээр хамгийн түрүүнд нэр зарлагдсан. Тэр хэрээрээ сайлуулж, муулуулсан. Сүүлдээ дахин дахин хэлж сануулаад байхад таагүй хочтой ч болсон. Жилийн өмнө улс төр өөрчлөгдөж, үе хоорондын зодоон намд нь болоход эмэгтэй хэрнээ энэ үйл явцын гол дүрүүдийн нэг нь болсон. Улмаар, зодоон түр намжсан ч түүнийг чиглэсэн дайралт зогсоогүй юм. Тэгж тэгж өөрөө телевизийн нэврүүлэг хийж, түүгээрээ “Би Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй, тайван бай” гэснээр Б.Батцэцэгийг чиглэсэн дайралт намжсан. Тэр нь “Б.Батцэцэг Ерөнхийлөгчид дэвшчих вий” гэсэн хэн нэгний болгоомжлол байсныг илтгэдэг.

Боловсролын сайд Л.Энх-Амгалан бол мэдээж улс төрийн туршлагатай. Бас улс төр, бизнесийн маш том дэмжлэгтэй. Тэр утгаараа, яах аргагүй албан тушаал болгонд яригдаж байдаг МАН-ын кандидатуудын нэг болдог. Гэхдээ яг хүрэхдээ Боловсролын сайдаас дээшээ явдаггүй хүн байгаа юм. Тэр дахиад л Ерөнхийлөгчийн  2027 оны сонгуульд нэр яригдаж байна. Гэвч “Энэ удаад тэр нөгөө найман улстөрчөө даваад, намаасаа цойлоод гараад ирэхийг үгүйсгэхгүй” гэж байна. Учир нь, Л.Энх-Амгаланг улс төрд түлхэж, өнөөг хүрэл тохойг нь түшиж, хазайлгалгүй тулж ирсэн компани нь Монголын улс төрийн өнөө цаг үед ойгүй хүчтэй байгаа билээ.

“УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд нэр дэвшүүлбэл МАН гоё харагдана” гэдэг үг улс төр таадаг, ярьдаг хүмүүсийн амнаас унах болсон. Тийм ч биз, үгүй ч биз. Жүдогоор хичээллээж, гитартай дуулдаг. Түүнийгээ ойрд олон нийтийн сүлжээгээр түгээх нь ихэссэн. Сонгууль дөхсөн, аргагүй биз. Хамгийн гол нь, тэрээр мэдлэгтэй, тэр хэрээр сайдаар очсон салбартаа, даргаар томилогдсон Байнгын хорооныхоо ажлыг шинжлэх ухаанч, бодитой харж явуулдаг. Дипломатч учир жижиг сажиг, ялих шалих үг унагаж, шар бор асуудалд хутгалддаггүй хүн байгаа юм. Гэвч тэр улс төрийн зүрх зориг сайнгүй, тааруу гэгддэг. Дээрээс нь “Улс төрд өдий удахдаа Сү.Батболдын сүүдрээс гараагүй” гэж шүүмжлүүлдэг.

Ер нь бол, Ерөнхийлөгчийн 2027 оны сонгуульд МАН-аас өрсөлдөх боломжтой ийм ес, тодруулбал ил гарсан дөрөв, “нуугдсан” таван улстөрч байгаа юм. Гэхдээ тус намаас өрсөлдөх хүсэлтэй улстөрч энэ ес дээр нэмэгдэж ч магадгүй гэсэн мэдээлэл байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 2. ЛХАГВА ГАРАГ. № 164 (7906)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •E-Sport
  • •Сэрэмжлүүлэг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Фото мэдээ
  • •Уул уурхай
  • •Ерөнхийлөгч
  • •Халуун сэдэв
  • •Эрүүл мэнд
  • •Яам, Агентлаг
  • •Чуулган
  • •Намууд
  • •Нийслэл
  • •Гадаад харилцаа
  • •Сагсанбөмбөг
ХУРААХ
Шадар сайд Н.Номтойбаяр...
Ээлжит бус чуулган зарлан...

МАН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөх улстөрчдийн дөрөв нь ил гарч, тав нь “нуугдаж” байна

ГАРЬД 2026-09-02

ФОТО:

Сэдвүүд : #Ерөнхийлөгч   #Нийтлэл  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Мартаж үл болох өдөр:Тусгаар тогтнолын санал асуулга 1945.10.20
"Цэлмэг тэнгэр: 2030 он гэхэд агаарын бохидлыг арилгах ийм шийдэл байна
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу
Хуеон Юу: Вайбэр чат болон ТВ нэвтрүүлэг хуурамч, эвлүүлэг байсан гэдгийг тогтоосон
ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Н.Учрал: Эрсдэл илэрсэн хүүхдийг оношилгоо, эмчилгээнд бүрэн хамруулдаг тогтолцоо бүрдүүлэх ёстой

4 цагийн өмнө өмнө

“ITM Mongolia 2026” олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн нээлт боллоо

5 цагийн өмнө өмнө

"The MongolZ" баг өнөөдөр "Aurora Gaming" багтай тоглоно

5 цагийн өмнө өмнө

Үс засуулбал жаргал ирнэ

5 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0 хэм орчим байна

1 өдрийн өмнө өмнө

Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдаршууллаа

1 өдрийн өмнө өмнө

Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо

1 өдрийн өмнө өмнө

29 онооноос эргэн ирж, Сиксерс хожил байгууллаа

1 өдрийн өмнө өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгдлээ

1 өдрийн өмнө өмнө

The MongolZ баг 1win Private Club тэмцээнд аваргалаа

1 өдрийн өмнө өмнө

Цахим залиланг таних zalilan.113.mn цахим хуудас ажиллаж байна

1 өдрийн өмнө өмнө

Халиа тошин үүсэх эрсдэлтэй байршлуудад урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллана

1 өдрийн өмнө өмнө

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй цагаан морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 0-2 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

2 өдрийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2 өдрийн өмнө өмнө

Хоёр хар мэнгэтэй шарагчин могой өдөр

2 өдрийн өмнө өмнө

Үдээс хойшдоо ялимгүй хур тунадас орно

2 өдрийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2 өдрийн өмнө өмнө

2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн 3 дахь хэлэлцүүлгийг хийв

2 өдрийн өмнө өмнө

"50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" хөтөлбөр эхэллээ

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-21 өмнө

Инженерийн шугам, сүлжээний өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

2026-10-21 өмнө

Нийслэлийн 166 дугаар сургууль кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ

2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

САНАЛ БОЛГОХ
2026-10-20 өмнө

Архивчдын гудамжны 2км авто замын барилгын ажил үргэлжилж байна

2026-10-18 өмнө

Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг ерөнхий сайдаас хүслээ

2026-10-21 өмнө

2026.10.20: Улстөрчдийн хэн юу хэлэв?

2026-10-21 өмнө

О.Номинчимэг: Тамхины хэрэглээг багасгахын тулд хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана

2026-10-19 өмнө

АН-ын бүлгийн ажлын албаны даргаар Б.Төрмөнхийг томиллоо

2026-10-19 өмнө

Иргэн, бизнес эрхлэгчдийг дэмжих 2027 оны төсвийн төслөө танилцуулав

2026-10-19 өмнө

The MongolZ өнөөдөр 1win Private Club тэмцээний эхний тоглолт хийнэ

2026-10-21 өмнө

Электрон хөгжимтэй “KHARKHORUM HALLOWEEN” Степпе Аренад болно

2026-10-18 өмнө

“Шинэ Ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ

2026-10-19 өмнө

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудлыг шуурхай шийдвэрлэнэ

2026-10-19 өмнө

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

2026-10-20 өмнө

Авто спортыг Байгаль орчинд нийцүүлэн зохион байгуулна

2 өдрийн өмнө өмнө

435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ

2026-10-20 өмнө

Угаалгын газрын агуулахын цонхыг хагалж, мотор, обуд хулгайлж байсныг үйлдэл дээр нь таслан зогсоолоо

2026-10-20 өмнө

57 тооны адуу хулгайлахыг завдсан үйлдлийг илрүүллээ

2026-10-19 өмнө

Улаанбаатар зам засвар, арчлалтын газар энэ онд 42 байршилд төсөл хэрэгжүүлж байна

2026-10-20 өмнө

The MongolZ баг эхний тоглолтод хожлоо

2 өдрийн өмнө өмнө

2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

2026-10-19 өмнө

Эмээлтийн постыг ирэх онд Аргалант руу шилжүүлнэ

2026-10-19 өмнө

Хөрс хараахан хөлдөөгүй байх үед тарьсан мод сайн ургана

2026-10-19 өмнө

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгдлээ

2026-10-20 өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ

2026-10-18 өмнө

Цогтцэций сумаас Гашуун сухайт хилийн боомт хүртэлх авто замын хөдөлгөөнийг нээлээ

2026-10-20 өмнө

Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлэх шаардлагатай

2026-10-19 өмнө

Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна

2026-10-21 өмнө

Fabian Wagener: Чөлөөт хэвлэл бол ардчиллын суурь

2026-10-20 өмнө

Баянхошуу, Шархад дэд төвийн 454 айлын Ногоон орон сууцны барилгын ажил үргэлжилж байна

2 өдрийн өмнө өмнө

The MongolZ доод хүснэгтийн аваргын төлөө BIG багтай тоглоно

2026-10-20 өмнө

Нийслэлд томуугийн дархлаажуулалт 93 хувьд хүрлээ

2026-10-20 өмнө

Гэмт хэргийн шинжтэй 120 гомдол, мэдээллийг шалгав

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах