• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Д.Энхтүвшин: Зөвшөөрөл авахад хүндрэл учруулснаар авлига, хээл хахуулийн асуудал болон даамжирдаг

Зургаа болон найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулах зөвшөөрөл авахын тулд ойролцоогоор гурван сар  (2 сар 26 хоног) зарцуулж байгаа талаарх гомдол, хүсэлтээ иргэн 2025 оны арван хоёрдугаар сард Улсын Их Хурлын даргад ирүүлжээ. Ийм хүсэлт, гомдол, мэдээлэл Н.Учрал даргад цөөнгүй ирдэг талаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулах үеэрээ С.Тэнгис зөвлөх дурдсан юм.

Чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, аливаа төрлийн бизнесийг чөлөөтэй эрхэлж, төрийн зөвшөөрөл олгох, сунгахтай холбоотой дарамтыг бууруулж, чөлөөлөх зорилго бүхий Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс дөрөв дэх хэлэлцүүлгээ өнөөдөр (2026.03.06) зохион байгуулав. “Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт энэ удаагийн хэлэлцүүлэгт нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуй нэгж, бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцлоо.

Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Энхтүвшин хэлэлцүүлгийн нээж үг хэлэв. Улсын Их Хурлын дарга Н.Учрал, Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг, Б.Заяабал нар 2025 оны арван хоёрдугаар сарын 17-ны өдөр Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад хуулийн төслүүдийг өргөн мэдүүлсэн. Улсын Их Хурал 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд дээрх төслүүдийг хэлэлцэхийг дэмжээд, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан болохыг дурдсан. 

Зөвшөөрлийн тухай хуулийг шинэчилж, 2023 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөж эхэлснээс хойш ололт, дэвшил ч бий, дахин сайжруулах асуудлууд ч цөөнгүй байгааг ажлын хэсгийн ахлагч хэлэлцүүлгийн эхэнд дурдав. Энэ удаагийнх ажлын хэсгээс зохион байгуулж буй дөрөв дэх хэлэлцүүлэг болохыг онцолсон.

Өнөөдөр нийслэлээс олгож буй зөвшөөрөл, Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх нийслэл дэх нөхцөл, цаашид анхаарах асуудал, шийдлийн талаар хэлэлцэхээр холбогдох талууд өргөн бүрэлдэхүүнтэйгээр цуглаад буйг хэлсэн. Тухайлбал, нийслэлийн удирдлагууд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газар, Хот байгуулалт, хотын стандартын газар, Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Байгаль орчны газрын төлөөлөл оролцож байгаа юм. Мөн Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар,  Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар болон дүүргүүдийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга нар оролцож байгаа учраас холбогдох тодруулга, асуултаа нээлттэйгээр тавьж, дэлгэрэнгүй хариулт авах боломж байгааг онцоллоо.

Үргэлжлүүлэн тэрбээр хэлэлцүүлгийн хөтөлбөр, дэгийг танилцуулснаар хэлэлцүүлэг эхэлсэн. Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар Улсын Их Хурлын даргын Засаглал, цахим бодлогын зөвлөх С.Тэнгис танилцуулав.

Эхлээд тэрбээр бизнесийн орчныг чөлөөлөх, эдийн засгийг тэлэх зорилготой Улсын Их Хурлын даргын “Чөлөөлье” санаачилгын талаар танилцуулсан. Энэ хүрээнд Зөвшөөрлийн тухай хууль болон бусад хууль, дүрэм, журамд зохих өөрчлөлтүүдийг оруулахаар ажиллаж буйг дурдав. Улсын Их Хурлын дарга Н.Учрал Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөлийн даргаар ажиллаж байх үедээ бизнес эрхлэгчид, төрийн байгууллагуудтай олон хэлэлцүүлэг зохион байгуулсан байна. Үр дүнд бизнес дэх төрийн оролцооны хэлбэр, хязгаарыг нь тодорхой болгох шаардлагатай хэмээх дүгнэлтэд хүрчээ. Ингээд төрөөс бизнест оролцох оролцоог дөрвөн хэлбэрээр томьёолсон байна. Нэгдүгээрт, төрөөс аливаа төрлийн бизнесийн үйл ажиллагааг бүртгэх, удаах нь тодорхой төрлийн үйл ажиллагааг эрхлэх мэргэжлийн ур чадварыг нотлох байнгын зөвшөөрөл буюу лиценз байх нь оновчтой хэмээн томьёолжээ. Мөн нэг удаагийн зөвшөөрөл, дөрөв дэх нь хяналт шалгалт хийх зорилгоор төр бизнесийн үйл ажиллагаанд оролцох нь зохистой гэж үзсэн хэмээгээд тус бүрд нь дэлгэрэнгүй тайлбар хийсэн.

2023 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Зөвшөөрлийн тухай хууль нь зөвшөөрөлтэй холбоотой харилцаа, тогтолцоонд дэвшил болсон гэдгийг тэрбээр цохоод “Хамгийн том өөрчлөлт нь тухайн үед 1000 гаруй байсан зөвшөөрлийг бүлэглэн ангилах замаар цэгцэлж, 14 бүлгийн 371 зөвшөөрөл болгосон. Энэ нь 1000 гаруй зөвшөөрлийн хүрээнд тавигддаг үй олон төрлийн шаардлагыг эмхэлж, нэгтгэснээрээ бизнес эрхлэгч болон зөвшөөрөл олгож буй байгууллагуудын харилцааг хялбаршуулсан юм” гэв.

Төрийн хэмнэлт, бүтээмжийн зөвлөл болон Зөвшөөрлийн зөвлөл хамтран холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмуудыг шүүж үзэхэд Зөвшөөрлийн тухай хуульд заагаагүй ч төрөөс бизнесийн үйл ажиллагаанд оролцож байгаа хэлбэрүүдийг тогтоосон байна. Иймд Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хуульд нийцээгүй асуудлуудыг цэгцлэхээр хууль болон журмаар давхардсан шаардлага тавьдаг, хуульд байхгүй ч яам эсвэл засаг захиргааны нэгжийн удирдлагын гаргасан нөхцөл, шаардлагаар олгож байгаа аливаа хэлбэрийн зөвшөөрлийг цуцлах үүрэг өгсөн байна. Хуульд нийцсэн зөвшөөрөл олгох харилцаануудыг хэвийн үргэлжлүүлсэн гэдгийг мөн тодотгосон. Үүний зэрэгцээ зөвшөөрөл олгох үйл явцын талаар судалж, дүн шинжилгээ хийсний үндсэн дээр Зөвшөөрлийн тухай хууль дахь холбогдох зохицуулалтуудыг нягтлан, нийцүүлэх шаардлага үүссэн гэв.

Зөвшөөрөл авах хугацаа удаж байгаа шалтгаануудын нэг нь зөвшөөрөл хүсэгч талаас материалаа бүрэн, шаардлага хангахуйц хэлбэрээр бүрдүүлээгүйгээс болдог гэдгийг хэлж байв. Нөгөө талаас төрийн албан хаагчдын ажлын ачаалал буюу зөвшөөрөл олгох үйл явцтай холбоотой хүний оролцоо их байгаа учраас үүнийг шийдвэрлэж, технологийн дэвшлийг ашиглах шийдлийг нэвтрүүлэх нь зүйтэй хэмээн үзэж буйг танилцуулгадаа дурдсан юм.

Үргэлжлүүлэн тэрбээр энэ төрлийн харилцааг Монгол Улсад нэвтрүүлж болохуйц хамгийн оновчтой хувилбараар зохицуулсан Бүгд Найрамдах Казахстан Улсын жишээг танилцуулж, дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

“Чөлөөлье” санаачилга болон бусад улс орны туршлага, манай нөхцөл, эрх зүйн орчны онцлогт үндэслээд Улсын Их Хурлын дарга Н.Учрал Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын гишүүн Б.Заяабал, Х.Ганхуяг нарын хамтаар боловсруулж, өргөн мэдүүлжээ.

Төсөлд, нэг удаагийн шинжтэй, эрсдэлийн түвшин багатай үйл ажиллагааг мэдэгдлээр эрхлэх зохицуулалтыг тусгасан байна. Энэ нь зөвшөөрлийн явцын хяналтыг сайжруулж, явцын хяналтаар зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаа зөрчилгүй тохиолдолд шууд сунгадаг байх нөхцөлийг бүрдүүлэх ач холбогдолтой аж. Түүнчлэн бизнес эрхлэгчдийг хамгаалах, төрийн үйл ажиллагааг тодорхой болгох, нийтийн эрх ашгийг хангах, хамгаалахаар тавигдах хяналт шалгалтыг хийх зэрэг холбогдох шаардлагын хүрээнд Зөвшөөрлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг байгуулах нь зүйтэй хэмээн холбогдох зохицуулалтыг тусгажээ. Аливаа төрлийн бизнес эрхлэх үйл ажиллагааг чөлөөтэй болгох ч нөгөө талдаа иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах болон Үндсэн хуулиар хүлээсэн иргэнээ хамгаалах үүргийнхээ хүрээнд аливаа бизнесийн үйл ажиллагаа холбогдох стандарт, норм, шаардлагуудыг хангаж буй эсэхэд төр хяналт тавих ёстойг онцлон дурдав.

Ямар нэг зөрчилгүй тохиолдолд зөвшөөрлөө сунгуулах гэж материал бүрдүүлэн, хугацаа зарцуулахгүйгээр шууд сунгалтаа хийж хялбаршуулахаар холбогдох зохицуулалтыг төсөлд тусгажээ. Тусгай зөвшөөрлийн хугацааг 5 жилээс 10 жил, энгийн зөвшөөрлийг 3 жилээс 5 жил болгосноор зөвшөөрлийн харилцаа илүү хялбаршуулах ач холбогдолтой гэж тооцсон байна. Гэхдээ салбарын онцлогоос хамаарч хугацааг өөрөөр заах боломжтой бөгөөд энэ тохиолдолд тусгайлсан хууль дахь онцолсон зохицуулалтыг дагаж мөрдөнө гэдгийг тайлбарлаж байсан.

Улсын Их Хурлын дарга Н.Учралын “Чөлөөлье” санаачилгын хүрээнд бизнес эрхлэх орчныг тэлэх зорилгоор зөвшөөрлийн тоог цөөлж байгааг онцоллоо. 250 тусгай зөвшөөрлийг 205, энгийн зөвшөөрлийг 134 болгох юм байна. Зарим тусгай зөвшөөрлийг энгийн зөвшөөрөл болгож байгааг мөн дурдсан. Тусгай болон энгийн 20 зөвшөөрөл хасагдаж, 10 зөвшөөрлийг мэдэгдэл болгож байгаа юм байна. Мэдэгдлээр эрхлэх үйл ажиллагаа 21 болж байгаа бөгөөд нийслэл, дүүргээс зөвшөөрөл олгодог үйл ажиллагаа зонхилж байгааг С.Тэнгис зөвлөх мэдээллээ.  

Зөвшөөрөл олгодог байгууллагууд Зөвшөөрлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд олгож буй бүх зөвшөөрлөө оруулах ёстой бөгөөд license.mn төрийн үйлчилгээний нэгдсэн систем, e-mongolia.mn, eservice.ulaanbaatar.mn платформуудаар зөвшөөрлийн хүсэлтийг авч шийдвэрлэх юм байна.

Зөвшөөрөл олгох үйл явцын тухайд цаасан материал бүрдүүлээд, хуучин хэлбэрээр явбал 30-365 хоног шаарддаг байсан бол системүүдийг ашигласнаар бүрдүүлбэрийн тоо цөөрч, хүний оролцоо бага учир хугацаа эрс богиносож, шуурхай шийдвэрлэх нөхцөл бүрдэх аж.

Төсөлд тусгагдсан онцлох ээлжит зохицуулалт нь Зөвшөөрлийн зөвлөл бөгөөд бүрэлдэхүүн, харьяаллыг нь шилжүүлж, бизнес эрхлэгчдэдээ ээлтэй хэлбэрээр үйл ажиллагаа явуулах нөхцөлийг бүрдүүлэх юм байна.

Ийнхүү Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар танилцуулгын дараа Нийслэлийн Засаг даргын эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх нийслэл, дүүргүүдийн нэгдсэн танилцуулгыг хийлээ.

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх захиргааны 40 байгууллагаас нийтдээ 606 нэр төрлийн үйлчилгээг иргэн, хуулийн этгээдэд үзүүлдэг байна. Тусгай болон энгийн зөвшөөрөл олгож буй 39, аж ахуй болон үйл ажиллагааны бүртгэлийн 80, бичиг баримтын 487 үйлчилгээг үзүүлдэг байна. 336 үйлчилгээ буюу 55.4 хувийг цахим хэлбэрээр, 270 буюу 44.6 хувийг биечлэн буюу уламжлалт хэлбэрээр үйлчилгээ үзүүлж байна.

Үргэлжлүүлэн тэрбээр нийслэлээс үзүүлж буй зөвшөөрлийн үйл ажиллагааны талаар танилцуулав. Нийслэл дүүргийн хэмжээнд найман байгууллагын 27 нэр төрлийн тусгай, дөрвөн байгууллагын 12 нэр төрлийн энгийн, нийт 39 нэр төрлийн зөвшөөрлийг олгож байгаа аж. Тусгай зөвшөөрлийг 2-10 бичиг баримтын бүрдэлтэй, 1-4 үе шаттайгаар, 10-30 хоногийн шийдвэрлэж байгаа гэлээ. Энгийн зөвшөөрлүүдийг дунджаар 10 хүртэлх бичиг баримтын бүрдэлтэйгээр, 6 хүртэлх үе шаттайгаар, 30 хоногийн дотор шийдвэрлэж байгаа талаар танилцуулсан. Үргэлжлүүлэн тэрбээр зөвшөөрлийн үйлчилгээг зохицуулж буй эрх зүйн баримт бичгүүд, зохицуулалтын талаар  дэлгэрэнгүй танилцуулсан. Мөн зөвшөөрөл олгож буй үйл ажиллагааны цахимжилтын талаар мэдээлэл өгөв. Нийслэлээс үзүүлж буй 39 нэр төрлийн зөвшөөрлөөс 8 байгууллагын 21-ийг e-mongolia.mn, ulaanbaatar.mn, tzmoh.gov.mn, e-gazar.mn, e-barilga.ub.gov.mn, license.mn зэрэг цахим системээр үзүүлж байгаа нь 53.8 хувь аж. Зөвшөөрлийн нэгдсэн license.mn цахим системд нийслэлээс олгосон нийт 2,642 зөвшөөрлийн мэдээллийг нээлттэй байршуулаад байгаа юм байна.

Нийслэл дүүргээс үзүүлж буй аж ахуйн үйл ажиллагааны бүртгэлийн үйлчилгээний мэдээллийг өнөөдрийн хэлэлцүүлэгт оролцогчдод тэрбээр танилцууллаа. Нийслэл, дүүргээс нийт 80 бүртгэлийн үйлчилгээг үзүүлж байна. Үүнээс худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний 74 нэр төрлийн үйл ажиллагаа, дүгнэлт, акт, тодорхойлолтын  зургаан нэр төрлийн үйлчилгээ байдаг аж.

Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр худалдаа; хоол үйлдвэрлэл; ахуйн үйлчилгээ; зочлох үйлчилгээ; чийрэгжүүлэх, бялдаржуулах үйлчилгээ; авто үйлчилгээ; тоглоомын төв; соёл урлагийн үйлчилгээ; үйлдвэрлэл гэсэн есөн чиглэлийн бүртгэлийн үйлчилгээ байдаг юм байна.

Нийслэлийн Засаг даргын холбогдох захирамжаар 74 нэр төрлийн худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийн шинжтэй батламж болгох үйлчилгээг хүчингүй болгож, бүртгэлийн тогтолцоонд шилжүүлсэн байна. Тус захирамжаар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас хуулиар зөвшөөрөл авахыг шаардсанаас бусад бүх төрлийн аж ахуйн үйлчилгээ, үйл ажиллагааг хууль тогтоомж, стандарт, шаардлагад нийцүүлэн зөвхөн татварын албанд бүртгүүлсний үндсэн дээр нийслэлийн нутаг дэвсгэрт чөлөөтэй эрхлэх нөхцөл боломжийг 2022 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн бүрдүүлэхийг нийслэлийн бүх шатны байгууллагын албан хаагчдад үүрэг болгосон гэв. Энэхүү арга хэмжээг авч хэрэгжүүлж, бизнес үйлчилгээ эрхлэх бүртгэлийн системийг нэвтрүүлснээр бүрдэлийг цөөлж, баталгаажуулах гарын үсгийг цөөлсөн гэв. Аж ахуйн үйл ажиллагааны бүртгэлийн үйлчилгээний явц шийдвэрлэлтийн хугацааны талаар танилцуулсан. Иргэн, аж ахуйн нэгж ulaanbaatar.mn цахим системээр бүртгүүлэх хүсэлтээ илгээх бөгөөд төрд байгаа мэдээллийг “Хур” системээс татаж, галын аюулгүй байдлын дүгнэлт, хог тээврийн гэрчилгээ, камерын стандартыг хангах чиглэлээр санал гаргах зэрэг бичиг баримтыг үйлчилгээ хариуцсан байгууллагууд тус системд оруулж, бичиг баримт бүрдсэн тохиолдолд үйлчилгээ эрхлэх бүртгэлийг QR код үүсгэж шууд бүртгэдэг болсон байна.

Шийдвэрлэлтийн хугацааны хувьд бичиг баримтын бүрдлээс шалтгаалж 5-45 хоног зарцуулж байгаа гэв. Цаашид төрийн үйлчилгээний хүнд суртал, шат дамжлагыг бууруулах тодорхой үйл ажиллагааг нийслэлийн хэмжээнд зохион байгуулж, зөвшөөрлийн үйлчилгээг “Онлайн бизнес төв” бүртгэлийн үйлчилгээний зарчмаар үзүүлж, төрийн байгууллага хоорондын уялдаа холбоог сайжруулах, шийдвэрлэлтийн хугацааг багасгах, үйл ажиллагааг чөлөөтэй эрхлэх боломжийг бүрдүүлэх үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж ажиллаж байгаа гэлээ.

Ийнхүү Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон бусад хуулийн төслүүд болон Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийн талаарх нийслэл, дүүргүүдийн нэгдсэн танилцуулгын дараа хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ одоогийн нөхцөл байдал, хуулийн төсөлд тусгах санал, шийдлийн талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуй нэгж, бизнес эрхлэгчид, мэргэжлийн холбоодын төлөөллийг оролцуулсан “Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг өндөрлөж, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Энхтүвшин хэлэлцүүлгийн хааж, үг хэлэв.

Монгол Улсын Их Хурлын даргын 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 22 тоот захирамжаар Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг төслийг энэ хаврын ээлжит чуулганаар батлуулахаар ажиллаж байгаа бөгөөд Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаарх иргэн, хуулийн этгээдийн саналыг 2026 оны 04 дүгээр сарыг дуустал D.parliament болон цахимаар (QR), албан бичгээр, Засгийн газрын Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвөөр нээлттэй хүлээн авч байгааг тэмдэглэв.

Энэхүү хуулийн төслийн үзэл баримтлал, зорилго нь чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, аливаа төрлийн бизнесийг чөлөөтэй эрхэлж, төрийн зөвшөөрөл олгох, сунгахтай холбоотой дарамтыг бууруулж, чөлөөлөхийн сацуу хүн амын эрүүл мэнд, нийтийн ашиг сонирхол, үндэсний аюулгүй байдлыг хамгаалж хяналтаа тавих байдлаар төрийн бизнес дэх оролцоог зохистой түвшинд байлгах гэдгийг ажлын хэсгийн ахлагч хэллээ. Хууль тогтоомж хэлбэрэлтгүй нэг мөр хэрэгждэг, хэнийг ч үл ялган ижил тэгш үйлчилдэг байх зарчмын үүднээс Зөвшөөрлийн тухай хуулийн зохицуулалтыг тодорхой болгож, хууль тогтоомжийн уялдааг хангахаар 90 орчим хуулийг өөрчлөхөөр төслүүдийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг хэлэлцэж байгааг дурдав. Ажлын хэсгээс төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх хүрээнд хийж буй судалгаа, цуврал хэлэлцүүлгийн явцад хууль тогтоомж дахь зохицуулалтаас гадна хэрэгжилтийг онцгой анхаарч, холбогдох талууд хянан шалгаж байхын чухлыг тэмдэглэв. Иймд өдгөө Улсын Их Хурлаас хэлэлцэж буй хуулийн төслөөс гадна дахиад цөөнгүй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан сайжруулах шаардлага бий гэж үзэж буйгаа Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Энхтүвшин хэллээ. “Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, шийдэл” сэдэвт цуврал хэлэлцүүлэг дараа дараагийн салбарын хүрээнд ирэх сарын эхэн хүртэл үргэлжлэх төлөвлөгөөтэй байгааг энэ үеэр дуулгав.

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн талаарх саналуудаа дөрөвдүгээр сарын 01-ний өдрийг хүртэл цахимаар болон бусад хэлбэрээр нээлттэй өгч, хамтран ажиллахыг уриалав. Ажлын хэсэг төслийн талаар ирүүлсэн санал бүрийг судалж, томьёолж хуулийн төсөлд тусгах, мөн зохих саналуудыг тусган Засгийн газарт чиглэл өгөх Улсын Их Хурлын тогтоол боловсруулж, батлуулах төлөвлөгөөтэй байгаа гэв. Үр дүнд нь хуулийн хэрэгжилтийг хангах, нэр томьёог жигдлэн, нэг мөр ойлгомжтой болгох, үйл явцыг цахимжуулах, хүнд суртал багасгах боломж байна хэмээн тооцож байгаа аж хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
УИХ дахь намын бүлгүүд 5 хоногийн завсарлага хүсэж, Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсов
Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо
Туулын хурдны замын төсөлтэй холбоотой зөрчлүүд

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Ерөнхийлөгч
  • •Нээлттэй сонсгол
  • •Байнгын хороо
  • •Нийтлэл
  • •E-Sport
  • •Сагсанбөмбөг
  • •Уул уурхай
  • •Фото мэдээ
  • •Степпе Арена
  • •Гадаад харилцаа
  • •Гэмт хэрэг
  • •Чуулган
  • •Сэрэмжлүүлэг
  • •Ярилцлага
ХУРААХ
Ираны дайн Ойрхи Дорнод дахь...
У.Балжинням начны нэрэмжит...

Д.Энхтүвшин: Зөвшөөрөл авахад хүндрэл учруулснаар авлига, хээл хахуулийн асуудал болон даамжирдаг

Kuzmo 2026-03-07

ФОТО:

Сэдвүүд :
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
УИХ дахь намын бүлгүүд 5 хоногийн завсарлага хүсэж, Эрчим хүчний сайдын мэдээллийг сонсов
Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо
Туулын хурдны замын төсөлтэй холбоотой зөрчлүүд
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

“Дүүжин замын тээвэр” төслийн зээлийг ашиглалтад орсноос хойш 12 дахь жилээс төлнө

2 цагийн өмнө өмнө

Дотоодын зах зээлд зарагдаж буй бүх эмийг нэг сарын хугацаанд шинжлэхийг Ерөнхий сайд Н.Учрал үүрэг болголоо

2 цагийн өмнө өмнө

Байгаль орчны сайд асан Б.Бат-Эрдэнэ ойг хяналтгүй хядах, “Тэрбум мод” төслийг үнэгүйдүүлэх хуулийн хулгай хийхийг завдаж байна

2 цагийн өмнө өмнө

Туулын хурдны замын төсөлтэй холбоотой зөрчлүүд

2 цагийн өмнө өмнө

“АЧИТ-ИХТ” ХХК Монгол Улсын ТОП-100 ААН-ийн нэгээр 9 дэх удаагаа шалгарлаа

2 цагийн өмнө өмнө

Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна

2 цагийн өмнө өмнө

Өнөөдөр Балжиннямтай билэгт сайн өдөр

2 цагийн өмнө өмнө

Үдээс хойш бага зэргийн дуу цахилгаантай аадар бороо орно

2 цагийн өмнө өмнө

“Ачит Ихт” ХХК ТОП-100 ААН-ийн нэгээр 9 дэх удаагаа шалгарлаа

23 цагийн өмнө өмнө

“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ

1 өдрийн өмнө өмнө

Бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор барилгын ажил 40 хувьтай үргэлжилж байна

1 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "IEM Cologne Major 2026" тэмцээнийг өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Бизнес эрхлэгчдийг хүнд суртал, авлигаас чөлөөлөх е-business 2.0 платформ нэвтэрлээ

1 өдрийн өмнө өмнө

АТГ: Хотын төслүүдтэй холбоотойгоор найман хүнийг эрүүгийн хэрэгт татаж, гурван хүнийг цагдан хорьсон

1 өдрийн өмнө өмнө

Төр аргадах тусам төсөл гацаагчид “гэдийдэг”-ийг Халзанбүрэгтэйгээс харж болно

1 өдрийн өмнө өмнө

Энхтайваны гүүрэн дээрээс автомашинтайгаа онхолджээ

1 өдрийн өмнө өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй цагаагчин тахиа өдөр

1 өдрийн өмнө өмнө

Бороо орохгүй, өдөртөө 24-26 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" өнөөдөр "9z" багтай 20:00 цагт тоглоно

1 өдрийн өмнө өмнө

Долдугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

1 өдрийн өмнө өмнө

Агаар мандлын дээд үе давхаргыг судлах аэрологийн төвийн нээлт боллоо

1 өдрийн өмнө өмнө

Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ

1 өдрийн өмнө өмнө

Монголын эмэгтэй баг түүхэндээ анх удаа дэлхийн мэргэжлийн багуудын чансааг тэргүүллээ

1 өдрийн өмнө өмнө

“Ачит-Ихт” ХХК нь одоогоор 1 сая орчим мод үрээр суулгаж, тарьж ургуулж байна

2 өдрийн өмнө өмнө

“Ирээдүйн боломж, хамтын ажиллагаа” олон улсын анхдугаар чуулган эхэллээ

2 өдрийн өмнө өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа

2 өдрийн өмнө өмнө

Н.Номтойбаяр Бао Гантай албан ёсны уулзалт хийлээ

2 өдрийн өмнө өмнө

Ulaanbaatar Amazons баг дэд байрт орлоо

САНАЛ БОЛГОХ
2026-06-10 өмнө

Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө ажиллаж байна

2026-06-10 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 23-25 хэм дулаан байна

2026-06-10 өмнө

Нэг цагаан мэнгэтэй хөхөгчин туулай өдөр

2026-06-11 өмнө

Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ

2026-06-11 өмнө

Үс засуулвал жаргал үргэлжид ирнэ

2026-06-11 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 24-26 хэм дулаан байна

2026-06-12 өмнө

Гэр хорооллын 800 өрхийг нарны бичил сүлжээ, цахилгаан халаалтын системд холбоно

2026-06-12 өмнө

Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана

2026-06-12 өмнө

Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсооно

2026-06-12 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-06-12 өмнө

Бороо орно, өдөртөө 18-20 хэм дулаан байна

2026-06-13 өмнө

Долоон улаан мэнгэтэй шар морь өдөр

2026-06-13 өмнө

Бороо орохгүй, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2026-06-14 өмнө

“Тэнгэр” олон улсын арга хэмжээ гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна

2026-06-14 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй шарагчин хонь өдөр

2026-06-14 өмнө

Бага зэргийн бороо орно, өдөртөө 19-21 хэм дулаан байна

1 өдрийн өмнө өмнө

“Ачит-Ихт” ХХК нь одоогоор 1 сая орчим мод үрээр суулгаж, тарьж ургуулж байна

2026-06-12 өмнө

Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно

1 өдрийн өмнө өмнө

Монголын ТОП-100 компанид 85 мянган хүн ажиллаж, 2025 онд найман их наяд төгрөгийн татвар төлжээ

2026-06-11 өмнө

Зэс хайлуулах үйлдвэрийн хөрөнгө оруулагч, хамтран бүтээн байгуулагч шалгарлаа

2026-06-10 өмнө

Малчдад мах борлуулах лангуу, цэг ажиллуулах боломж бүрдүүлнэ

2026-06-10 өмнө

Г.Лувсанжамц:Хууль гарснаар асуудал шийдэгдэхгүй, олон нийтийн хандлага чухал

2026-06-10 өмнө

2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ

1 өдрийн өмнө өмнө

Долдугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй

2 өдрийн өмнө өмнө

Таван шар мэнгэтэй цагаан бич өдөр

2 өдрийн өмнө өмнө

Бороо орно, өдөртөө 20-22 хэм дулаан байна

2 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана

1 өдрийн өмнө өмнө

Энхтайваны гүүрэн дээрээс автомашинтайгаа онхолджээ

2026-06-13 өмнө

У.Хүрэлсүх: Багш нар бол оюун санааны тусгаар тогтнолын баталгаа юм

2026-06-12 өмнө

Тэтгэврийн шударга тогтолцоог бүрдүүлж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах