• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Ардчилсан Үндсэн хуулийн үзэл баримтлалын тухай 30 өөр байр суурь

Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл, язгуур эрх ашиг, туйлын хүслэнгийн илэрхийлэл болсон ардчилсан Үндсэн хуулийн өдөр энэ сарын 13-нд тохионо.  “Зууны мэдээ” сонин энэ өдрийг тохиолдуулан “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа 21 аймаг, есөн дүүргийн төлөөллийг урьж,  Үндсэн хуулийн үзэл санааны тухай 30 хүний байр суурийг онцлон хүргэж байна.

Гавьяат хуульч Б.Чимид агсан нэгэнтээ “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс юм”  хэмээн тодорхойлж байсныг эргэн сануулах нь зүйтэй биз ээ.  Монгол Улсын иргэн та таны язгуур эрхийг баталгаажуулсан Үндсэн хуулийнхаа үнэ цэн, үзэл баримтлалыг юу гэж ойлгодог вэ.

Үндсэн хуулиа дээдэлж, хэрэгжүүлэхэд та бидний оролцоо чухал

Гавьяат хуульч, доктор, профессор Д.Лүндээжанцан:

- 1992 оны Үндсэн хуулиар бол монголчууд дэлхийн бусад улс орны нэгэн адил, нийтлэг жам ёсны хөгжлийн дагуу адилхан ажиллаж, амьдарцгаая. Ард түмэн нь хувийн өмчтэй байх, үзэл бодлоо илэрхийлдэг, засаг төрөө өөрсдөө сонгож байгуулдаг байх, засаг төр нь ард түмнийхээ хяналтад байх, төрийн эрх мэдэл нь хуваарилагдсан, хүний эрх чөлөө нь хангагдсан, хүмүүнлэг, ардчилсан нийгэмд бусадтай ижил, хөл нийлүүлж амьдаръя гэсэн хүсэл эрмэлзлийг Ардчилсан шинэ Үндсэн хуульдаа суулгаж өгсөн. Үүгээрээ ач холбогдолтой юм. Төр иргэнтэйгээ гэрээ байгуулсан гэсэн үг. Тэр гэрээг Үндсэн хууль гэдэг. Тэгэхээр залуу хүн та, иргэн хүн та төрийг удирдах үйл хэрэгт төрийн эрх мэдлийн эх сурвалж болохын хувьд өөрөө идэвхтэй байгаач ээ. Ядаж сонгуульдаа оролцооч. Өөрсдийнхөө сонгосон хүмүүст хяналт, шаардлагаа тавиач. Мөн хууль тогтоомж баталж байгаа үйл явцад санаа бодлоо байнга илэрхийлж, парламентын цахим талбар https://d.parliament.mn-аар дамжуулаад эргэх холбоотой ажиллах, иргэн таны идэвхтэй байр сууринаас их зүйл шалтгаалдаг юм байна.  Товчхондоо иргэдийн оролцоо, хяналт их чухал. Мэдэх эрхээ эдэлж, төрийн бодлого, шийдвэрт өөр, өөрийн үзэл бодол, санал, бодлоо илэрхийлэн оролцох утга учиртай. Монголчууд “Бүлээн усаар угаавал хиргүй. Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй” гэдэг. Парламент бол олон ургалч, олон түмний засаглал юм. Сонгогчдын саналаар байгуулагддаг онцлогтой. Үндсэн хуулиараа бол төрийн эрх мэдэл барих, хууль тогтоох дээд байгууллага бол Улсын Их Хурал. Монгол төрийн дархлаа нь Үндсэн хууль. Олон хоногийн турш, ул суурьтай хэлэлцэн байж баталсан Үндсэн хуулиа дээдэлж, хэрэгжүүлэхэд та бидний оролцоо чухал юм.

Шинэ Үндсэн хууль гарах болсон нь түүхэн нөхцөл байдал, улсын хөгжлийн захиалга байв

УИХ-ын болон Засгийн газрын гишүүн асан, МАН-ын ахмад зүтгэлтэн,  Хөдөлмөрийн баатар Р.Раш:

-Б.Чимид гуай нарын томчууд маань Үндсэн хуульт цаазат төрийнхөө түүхийг судалцгаасан юм билээ. Тэгээд ч “эцэг” хуульдаа “Их засаг” гэсэн нэр өгөх тухай хэлэлцүүлж байв. Мань мэтээс өгсүүлээд хуучин талыг баримталдаг, одоогийн мөрдөж байгаадаа дасчихсан тийм хүмүүс голлож байсан болохоор “Үндсэн хууль” гэдэг нэрээрээ явсан л даа. Үндсэн хуулийн хууль зүйн бичиг баримтыг боловсруулахад Б.Чимид гуай, Р.Гончигдорж, Л.Лүндээжанцан нар гол үүрэгтэй байв. Бас УИХ-ын гишүүн байсан С.Төмөр гээд их сүрхий хүн байсан даа. Энэ хэд маань л хууль зүйн бичиг баримтыг чамбайруулж хэлэлцүүлсэн юм шүү дээ. Урьдчилсан төслийг аймгуудын намын хороодоор нэлээд хэлэлцүүлсэн. Тэр үед англи хэл мэддэг хүн тоотой байсан цаг. Орос хэлээрээ дамжуулж л гаднын өндөр хөгжилтэй орнуудын туршлагыг судалж байсан. Манай Үндсэн хуулийн том концепцын шинж чанартай зүйл бол хүний эрхийн тухай асуудал. Энэ бол Үндсэн хуулийн улаан шугамаар диагональдаж явсан зүйл. Үүрэг нь гүн агуулгаараа давхар холбоотой байх л даа. Иймд эрх, үүргийн харьцаа байх л ёстой. Гэхдээ шинэ Үндсэн хуульд үүргээ орхигдуулаад эрхийг нь түлхүү хийсэн тал бий. Шинэ Үндсэн хууль гарах болсон нь түүхэн нөхцөл байдал, улсын хөгжлийн захиалга байв. Тэрнээс гэнэтхэн нэг өглөө босож ирэнгүүтээ баталчихсан асуудал биш л дээ.

Дархан аварга Х.Баянмөнх Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэхгүй Монгол Улсын гэх нь зөв гэж санал өгч байсан нь тод үлджээ

Баянхонгор аймгийн харьяат, АИХ-ын депутат Д.Баасанхүү:

-Үндсэн хуулийг 76 хоногийн турш өдөр, шөнөгүй хэлэлцэж баталсан гэхээр ямар их хөдөлмөр шингэсэн нь харагдах биз. Үндсэн хуулийн төслийн бүх заалтыг үг, өгүүлбэрээр нь хэлэлцэнэ. Нэг заалт дээр гэхэд дор хаяж 5-10 хүн санал хэлнэ. 20 хүн ч үг хэлж, байр сууриа илэрхийлэх тохиолдол бишгүй. Зарим заалт дээр МАХН, АН, бусад улс төрийн холбоо, хүчний төлөөллүүдийн санал бодол зөрөлдөх нь энүүхэнд. Ардын Их Хурлын дарга Ж.Уртнасан гуайн ааш аягийг барахаараа нэг болсон доо, хөөрхий.   Ялангуяа нэр, томьёо дээр олон талаас нь ярилцаж, цаг сунжирдаг байсан санагдана. Тухайлбал, улсынхаа нэршил дээр их мэтгэлцсэн, багагүй хугацаа ч зарцуулсан. Зарим төлөөлөгчид Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэдэг нь ангийн ялгааг дөвийлгөсөн нэршил байгаа юм энэ тэр гээд байр суурь илэрхийлж байлаа. Миний санаанд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, дархан аварга Х.Баянмөнх гуай “Би тив дэлхий, олимпын олон уралдаан, тэмцээнд оролцож байлаа. Намайг Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Баянмөнх гэдэггүй, Монгол Улсын л гэж хэлдэг юм, Тиймээс Монгол Улс гэх нь зөв” гэж хэлж байсан нь санаанд тодхон үлджээ.

Үндсэн хууль бол төр, ард түмний нийгмийн гэрээ, монголчуудын нийтээрээ харсан алсын хараа

Монгол Улсын гавьяат хуульч, Үндсэн хуулийн цэцийн дарга асан Н.Чинбат:

-“1992 онд Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль бий болсон. Энэ бол манай орныг хувьсгаж, өөрчилсөн шинжтэй хууль юм. Шинэ Үндсэн хуулийг батлахдаа “БНМАУ-ын Үндсэн хуулиас Монгол Улсын Үндсэн хуульд бүрнээр шилжих тухай” гэж Үндсэн хуулийн түвшний хуулийг тухайн үед бас баталж гаргасан. Энэ нь Үндсэн хууль жинхэнэ утгаараа ард түмэн, төр хоорондын “ард түмний нийгмийн гэрээ” болж чадсан гэж мэргэжлийнхэн, иргэд ойлгох ёстой. 1990-ээд оны үед аж төрж, амьдарч байсан бүх монгол хүн Үндсэн хууль шинэчлэхэд оролцсон гэхэд хилсдэхгүй. Шүүх эрх мэдлийн бүлэгт гэхэд л тухайн үед шүүх эрх мэдлийн байгууллагад ажиллаж байсан бүх албан хаагч саналаа өгч оролцож байсныг би тодхон санаж байна. Тийм ч учраас энэ Үндсэн хууль эхлэхдээ “Монголын ард түмэн бид” гэж эхэлдэг. Ийм эхлэлтэй өөр хууль байхгүй. Тиймээс энэ бол бид бүхний хүсэл зориг, ирээдүйг харж байгаа алсын хараа.

Үндсэн хууль цаг үеэсээ хоцролгүй шинэчлэгдэн сайжирч байх нь нэн чухал

Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 17 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Д.Мягмар:

-Монгол Улсын Үндсэн хуулийг өдгөөгөөс 34 жилийн өмнө буюу 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр батлан 1992 оны арвандугаар сарын 12-ны өдрөөс эхлэн улс орон даяар иргэн бүр дагаж мөрдөн эхэлсэн.

Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнол, оршин тогтнохын амин сүнс болсон зургаан бүлэг 70 зүйл бүхий Үндсэн хууль нь хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдэл, төрт ёс, түүхэн уламжлал, соёл иргэншил, олон талт нийгмийн харилцааны түлхүүр билээ.

 Монгол Улсын иргэн бүрийн зүрхэнд сэтгэлийн ариун хүндлэлд баринтаглагдан орших учиртай. Технологид суурилсан эрчимтэй хөгжлийн эрин зуунд нийгмийн хөгжил, шинжлэх ухааны ололт амжилт, амьдралын шинэ хэв маяг, нийгмийн харилцааг даган хуулийн хэрэгцээ, шаардлага, хүчин чадал, зохицуулах зүйл нь цаг үеэсээ хоцролгүй шинэчлэгдэн сайжирч байх нь нэн чухал байдаг. Үндсэн хуулиа эрхэмлэн дээдэлж, мөрдөн хэрэгжүүлэх нь Монгол хүн бүрийн үүрэг билээ. Хуулийн дор төр оршдог тул иргэн бүрээс эх болсон хуулийн хэрэгжилт, төрийн үйл хэрэг эхлэх учиртай.

Хамгаалагдсан хүний эрх Үндсэн хуулийн үнэ цэн юм

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын иргэн, Хуульч, өмгөөлөгч Э.Цэцэгдэлгэр:

-Үндсэн хуулийн үнэ цэнэ миний хувьд хамгийн түрүүнд Монгол Улс, Монгол Улсын Бүрэн эрхт, тусгаар байдал гэж ойлгодог. Эх оронтой байна гэдэг бол хамгийн үнэ цэнтэй зүйл. Энэ үнэ цэнийг олж авах гэж өвөг дээдэс минь халуун амь бүлээн цусаа хайрлалгүй  тэмцэж хойч үедээ өвлүүлэн үлдээсэн.  Өөрийн гэсэн тусгаар тогнолгүй, газар нутаггүй, хэл соёлгүй бол улс оронд Үндсэн хууль гэж байх боломжгүй юм. 

1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуулийн хамгийн эхэнд

-“ улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж,

- хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж,

- төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж,

- хүн төрөлхтөний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж,

- эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно.” гэсэн байдаг. Эндээс үзэхэд Тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөөш шударга ёс, эв нэгдэл хамгийн эхэнд  эрэмбэлэгдсэн байна.  Улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж хүний эрхийг хамгаалахын тулд төрийн эрх мэдлийн хяналт, тэнцвэр буюу засаглалын гурваг салаа мөчрийг хувиарласан, хүний эрхэм чанарыг хүндэтгэх, тэгш байдлыг хангах, хүний эрх, эрх чөлөөг хамгаалж тунхагласан, мөн иргэний шашин шүтэх, эс шүтэх, эвлэлдэн нэгдэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар  хамгаална гэж заасан нь өнөөдрийн хөгжлийн үндэс, Үндсэн хуулийн үнэ цэн юм.

Хүний эрх, үндсэн хуульт ёс, нийгмийн үнэт зүйл болон үйлчлүүлэгчийнхээ эрх, хууль ёсны эрх, ашиг сонирхолыг төлөөлөн хамгаалдаг ажил мэргэжил эрхэлдэг хүний хувьд   үйлчлүүлэгч нарын минь эрх Үндсэн хуулиар  хамгаалагдаж байдаг.  Ийнхүү хамгаалагдсан хүний эрх Үндсэн хуулийн үнэ цэн юм.

Хүний газар өмчлөх эрхийг эзэмших эрх болгож өөрчлөх Үндсэн хуулиас давсан зохицуулалт байж болохгүй

Эмнести Интернэшнл олон улсын хүний эрхийн хуульч, судлаач Р.Очирбал:

-Монгол Улсад хүний эрх Үндсэн хуулиар баталгаажуулсан  язгуур эрх ашиг олон жишээгээр зөрчигдсөөр ирсэн. Тухайлбал дахин төлөвлөлтөөр хүний амьд явах, хүний анхдагч хэрэгцээ болсон орон байртай байх эрх зөрчигдсөөр ирсэн. Өөрөөр хэлбэл, манай улсад гэр хорооллын дахин төлөвлөлтөд өртсөн иргэдийн амьдрал дордохгүй, дээрдэх ёстой гэсэн Олон улсын хүний эрхийн түгээмэл тунхаглал болон Олон улсын Эмнести Интернэшнл байгууллагын шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийн заалтуудыг хүлээн зөвшөөрсөн орон.  Тэгвэл манай улс энэхүү заалтаа зөрчсөөр байна. Тухайлбал, сүүлийн 10 гаруй жилд нүүлгэх нэрээр хүний эрхийг ноцтой зөрчсөн үйлдлүүдийн эхний хохирогчид арван жил болж байхад дараагийнх нь үе залгамжлан үргэлжилсээр байна. Энэ нь Үндсэн хуульд заасан хүний амьд явах  язгуур эрх ашиг, үнэ цэн алдагдсан гэсэн үг.

Нөгөөтээгүүр, Эмнести Интернэшл байгууллага 2023 онд хүний эрхийн нөхцөл байдлыг дүгнэхэд, тогтолцоонд хямрал үүссэн хэмээн үзсэн. Мөн дараалсан олон талт хүний эрхийн хямралууд бий. Тодруулбал, инфляц, гадаад өрийн төлбөр, хүнс, шатахууны үнийн өсөлт, геополитикийн хурцадмал байдал, зөрчилдөөн, уур амьсгалын өөрчлөлт зэрэг хямралуудын хортой үр дагавар нь дэлхий даяар ядуурал, тэгш бус байдал, ялгаварлан гадуурхалтыг нэмэгдүүлэх аюул, заналхийллийг бий болгож байна. Эдгээр хямралууд нь ялангуяа хөгжиж буй улс орон болон бага буурай орнуудад хүчтэй нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, дотоодын нөөц нь хомсдоод эхлэхээр хүний эрхийн төсвийн бодлого, хэрэгжүүлэлт муу байх магадлалтай. Эдгээрээс болж Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрүүл, аюулгүй орчинд амьдрах язгуур эрх ашиг алдагдаж байна.

Монгол Улсын Үндсэн хууль баталсан 430 депутатын ганц барга хүн байлаа

Дорнод аймгийн Ардын их хурлын депутат, Гавьяат малын эмч Б.Жадамбаа:

-1992 оны Үндсэн хууль батлагдахад Дорнод аймгийн Хөлөнбуйр сумын засаг даргын албыг хашиж байлаа. Ингэхдээ Монгол Улсын Үндсэн хууль баталсан 430 депутатын доторх ганц барга хүн байв. Ингээд нутаг буцахдаа хүний эдийн засгийн эрх чөлөөг хамгийн түрүүнд хангах ёстойг ухамсарлаж, нэгдлийн өмч хувьчлалаар 690 хүнийг өмчтэй болгож байлаа.

Монгол Улс ардчилсан Үндсэн хуультай болж, хүний эрх, эрх чөлөөг тунхаглан зарлаж, түүний үнэ цэнийг дэлхий нийтэд ойлгуулсанд Монгол Улсын иргэний хувьд баярлаж явдаг. Түүнчлэн Монгол Улс Монгол нэрээрээ дэлхийд алдаршиж, монгол хүн дэлхийн аль ч өнцөг булан бүрд аж төрж, амьдрах бүрэн боломж нээгдсэн. Мөн монгол хүн өмчтэй байж, өмчөө захиран зарцуулж, 1.5 сая км2 газар нутгийнхаа эзэн нь байхаар Үндсэн хуулиа зарлан тунхагласан юм.

Үндсэн хуулийн хамгийн эхний тунхаглалаас маш тодорхой ойлгогдохоор байдаг

Архангай аймаг, өмгөөлөгч В.Удвал:

-Аливаа улсын Үндсэн хууль гэдэг бол тухайн улсын тусгаар тогтнол, нийгмийн байгуулал, хөгжлийн чиг баримжаа гэх мэт улс үндэстний бий болгохыг зорьж байгаа тэмүүллийг тусгасан үндсэн гол эрх зүйн баримт бичиг байдаг.

​Манай улсын хувьд 1992 оны Үндсэн хууль маань Монгол хүн бидний бусад улс орноос ялгарах, тусгаар улс гэдгийг илтгэн, баталгаажуулж, дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөх, үндэсний бие даасан байдлыг бий болгохын зэрэгцээ, манай улсын нийгэм, төрийн байгууллын хөгжлийн үндсэн чиг баримжаа, тулгуурыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг хүлээн зөвшөөрч, баталгаатай эдлүүлэх, төр иргэний хоорондох харилцааны үндсэн суурь зарчмыг бататгахыг зорьсон ард түмний хүсэл зоригийн илэрхийлэл гэж ойлгодог.

Монгол Улсын их хурлаас батлан нийтээр дагаж мөрдөж байгаа бүх хууль, хууль тогтоомж, Монгол Улсын бусад улс орнуудтай байгуулсан олон улсын гэрээ зэргээс эрэмбийн хувьд нэгдүгээрт эрэмбэлэгдэж хэрэглэж, дагаж мөрддөг хуульчид бидний хэлж заншсанаар эцэг хуулийн үнэ цэн ямар байх вэ гэдэг нь Үндсэн хуулийн хамгийн эхний тунхаглалаас маш тодорхой ойлгогдохоор байдаг. Үг нэг бүрийн цаадах утга санаа асар өргөн бөгөөд Монгол Улсын тусгаар тогтнол, Монголын ард түмэн, хойч үе, эх нутгаа гэсэн бидний өвөг дээдсийн асар их ухааны шимээр уламжлан үлдээсэн оюуны дээжис гэж хэлмээр байна. Мэдээж засаж, залруулах, өөрчлөх зүйл байхыг үгүйсгэхгүй ч өмнөхөөсөө дордуулсан өөрчлөлтийг хийхгүй байх нь зохимжтой. Залуус, хойч үеийнхэн бид Монгол Улсын Үндсэн хуулиа дээдэлж, сахин биелүүлэхийг дор бүрнээ хичээж явбал улсын орныхоо хөгжилд оруулж байгаа бас нэг хувь нэмэр гэж бодож явддаг.

Иргэд хуулийн гадуур орхигдож байна

Баянгол дүүргийн 31-р хорооны иргэн Ц.Алтанзул:

-Үндсэн хууль бол муу хууль бол биш. Сайн хуулиудыг баталдаг хэдий ч манай улсад хэзээ ч хэрэгждэггүй. Журмууд нь хуулиа үгүйсгэж, цаасан  дээр л үлддэг.  Жишээлбэл,  Улс орныхоо нэгэн цаг үеийн түүхийг салбар салбартаа бүтээлцэж явсан ахмадууд маань ийм амьдралыг туулна гэж бодоогүй.Тэдний авч байгаа тэтгэвэр амьдралд хүрэлцэхгүй байна шүү дээ. Хэрэв хуулиа дагаад, үүрэг хариуцлага  байдаг бол бодит байдал дээр хэрэгжих боломжтой. Гэвч ард иргэдэд үнэхээр хуулийн сайхан заалтууд хүрэхгүй байна. Хэрэв хууль хэрэгждэг бол хүн бүр амар амгалан, тайван амьдрах байсан.  Жишээлбэл, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс эрхээ  эдэлж, дуу хоолойгоо илэрхийлж чадахгүй хуулийн гадуур орхигдож байна. Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд  сурах бүрэн эрхтэй. Үндсэн хуульд  хүн бүр сурч боловсрох  эрхтэй гэж  заасан байдаг шүү дээ. Бид хүүхдүүдээ сургуульд сургахын тулд  бүх зүйлийг нь бэлдэж өгдөг. Гэтэл сурах эрхийг нь эдлүүлэхгүй байна.

Тогтолцоогоо өөрчлөх нь чухал

Чингэлтэй дүүргийн иргэн Б.Энхболд:

-Үндсэн хууль бол олон хүний оюун ухаан шингээсэн бүтсэн. Монголчууд Үндсэн хуулиа батлахдаа хүн бүр тэгш эрхтэй, хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулна гэж тусгасан.

Үндсэн хуульд ард түмний дуу хоолой ч орсон. Ард түмэн Монгол Улсын төр барина гэж тусгасан. Гэтэл ард түмэн төр барьж байгаа зүйл алга. Төрдөө баригдаж байна.  Өөрсдийнхөө дуу хоолойг хүргэн, үр хүүхдүүддээ үлгэр дуурайлал үзүүлж, сайхан амьдралыг цогцлоох хэрэгтэй. 

Гэвч үзэл бодлоо илэрхийлэх боломж хаагдчихсан. Тиймээс ажиллаж хөдөлмөрлөх боломж,  эрхүүдийг нь нээж тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй байна. 

Үнэний төлөө явж байгаа хүмүүсийг хорьж цагдаж байна

Баянзүрх дүүргийн 41-р хорооны иргэн Д.Сумъяадорж:

-Үндсэн хуульд ард түмнийхээ төлөө, нийгмийн сайн сайхны төлөө олон зүйлийг тусгасан. Ардчилсан ёс,  эрх чөлөө, тэгш байдал, үг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх,  сурч боловсрох, тухтай орчинд амьдрах, жагсаж цуглах гээд хүний язгуур эрхийг тусгасан байдаг. Үүний ганцхан зүйлийг авч үзэхэд  монголын ард түмэн  үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, жагсаж цуглах эрхээ эдэлж чадахгүй байна. Өнөөдөр үнэний төлөө явж байгаа хүмүүсийг хорьж цагдаж байна.  Жагсаал цуглаан дээр нийгмийн бодит үнэнийг хэлж, үзэл бодлоо илэрхийлж байгаа хүмүүсийн эсрэг байдаг. Ард түмний эрх зөрчигдөж байна шүү дээ.

Миний хувьд хуулийн хэрэгжилтийг хангахын тулд нэг анхаарах ёстой салбарыг сэтгүүл зүй гэж боддог. Сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх чөлөө, дуу хоолойг  нээлттэй байлгаасай гэж хүсдэг.

Байгалийн баялгаа хүртэж чадахгүй байна

Сүхбаатар дүүргийн XI хорооны иргэн Б.Эрдэнэчимэг

- “Үндсэн хуулийн хэрэгжилт зөрчигдөж байна. Үгээ хэлж, үзэл бодлоо хэлж болохгүй, талбай дээр жагсаж чадахгүй байна шүү дээ. Ардчилсан, эрх чөлөөтэй  улс гээд байгаа хэдий бодит байдал дээр эсрэгээрээ. Ард иргэдийнхээ эрхт бүх л байдлаар халдаж байна. Хүний эрхийг хангахад Үндсэн хууль үйлчилж чадахгүй байгаа. Харин эсрэгээрээ эрх мэдэлтэй төрийн хүмүүст үйлчилж, иргэдээ орхижээ.

Би өнгөрсөн оны зургаадугаар сараас эхлэн байгалийн баялгийг иргэдэд хүртээхийн төлөө бас ахмадын тэтгэврийг нэмэхийг хүсэж Төрийн ордны Төрийн ордны гадаа цементэн шалан дээр  хэдэн сар суусан.  Гэвч бидний жагсаж, цуглах эрхийг зөрчиж байна. Гэтэл цагдаа нь хөөж, гавлаж авч явж байна. 100 мянган төгрөгөөр торгож байна. Намайг торгоод яах юм бэ. Би гэр бүлийнхээ, ард түмнийхээ төлөө тэнд басан шүү дээ. Бид байгалийн баялгаа хүртэж чадахгүй байна. Энэ мэтчилэн хүний эрх чөлөөг хааж, боож байна. Ардчилсан нийгмийн гэж манай улсад алга.

Тэтгэврийн мөнгө амьдралд хүрэлцдэггүй

Сонгинохайрхан дүүргийн X хорооны иргэн Д.Эрдэнэцэцэг:

-Би боловсролын салбарт 30-аад жил ажиллаж байгаад гавьяаныхаа амралтад гарсан.

Гавьяаныхаа амралтад гараад бидний төрөөс авч байгаа тэтгэврийн мөнгө амьдралд хүрэлцэхээргүй байна шүү дээ.

Бид бүхэн бас миний хувьд улс орныхоо ирээдүй болсон хүүхдэд боловсрол олгохын төлөө  60 нас хүртлээ хөдөлмөрлөсөн байна.Бид зүгээр суух биш чадах чинээгээрээ  хөдөлмөр эрхлэхийг боддог.

Энэ бүхэн дээр хүний эрх зөрчигдөж байна. Үндсэн хуульд  ардчилсан ёс,  эрх чөлөө, тэгш байдлын талаар тодорхой заасан байдаг.

Үндсэн хуулиа баримталж чиг  баримжаатай ажиллах хэрэгтэй

Увс аймгийн иргэн Б.Орлом:

-Манай улсад Үндсэн хуулийн хэрэгжилт өдөр бүр зөрчигдөж байна.

Хүний эрхийг дээдэлж хамгаалж байгаа төрийн байгууллага гэж байхгүй. Бид өнөөдөр социалист нийгмийн үеийн амьдралаасаа л дор амьдарч байна шүү дээ.

Өдөр бүр л бидний эрх зөрчигдөж байна. 

Тийм болохоор төрийнхөө гурван өндөрлөгт Үндсэн хуулиа баримталж чиг  баримжаатай ажиллахыг хүсэж байна.

Тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх хэрэгтэй

Сэлэнгэ аймгийн иргэн  Б.Чимгээ:

-Би Сэлэнгэ аймагтаа мал малладаг. Манай аймаг бол газар тариалан, уул уурхайн нутаг.  Гэтэл мал бэлчих газар хомсдож, ус  нь бохирдож байна. Монголын нийгэмд хүний эрхийг хамгаалж чадахгүй байна. Наад зах нь гэрээсээ гараад халтирч унаад гэмтэж байна шүү дээ. Өнөөдөр бидэнд амьд явах баталгаа алга. Сэтгэл сэртхийлгэм зүй бус хэргүүд их гарч байна. Тиймээс ард түмний  ухамсарт сайн  сайхан зүйлийг суулгаж өгөх хэрэгтэй. Зөв төлөвшлийг суулгаж өгөх нь чухал. Хүний эрхийг хангахын тулд сайн боловсрол эзэмшүүлэх,  тав тухтай амьдрах орчныг бүрдүүлэх, амар амгалан байлгах ёстой. Гэвч бодит амьдрал дээр  нэг талхыг  хуваагаад авч байна шүү дээ.  Ард түмнээ сайхан амьдруулж чадахгүй байгаа хүмүүс хүний эрхийг дээдэлж чадахгүй.  Хэрэв хүний эрхийг дээдлээд ард түмнээ сайхан амьдруулж чаддаг бол хэдэн ахмадууд тэтгэврээ нэмүүлэх гэж хэлэлцээр хийж суух шаардлага байхгүй шүү дээ.

Үндсэн хууль тогтвортой байх тусам иргэний эрх баталгаатай байдаг

Хан-Уул дүүргийн иргэн, Монгол Улсын Ардын багш, МУИС-ийн Зөвлөх профессор Ж.Урангуа:

-Түүхч хүний хувьд харахад, Монгол Улсын Үндсэн хууль бол зөвхөн төрийн байгууллыг зохион байгуулсан хууль бус, харин иргэн бүрийн эрх, эрх чөлөөг баталгаажуулсан нийгмийн хамгийн чухал гэрээ юм. Монголын түүхэнд олон зууны турш төр давамгайлж, иргэн захирагдагч байр суурьтай байж ирсэн бол 1992 оны Үндсэн хууль энэ уламжлалыг халж, иргэнийг төрийн өмнө эрхтэй, хамгаалагдах ёстой субъект гэж тунхагласан нь түүхэн эргэлтийн цэг болсон билээ.

Язгуур эрх гэдэг нь төрөөс олгодог шагнал, эсвэл сайн дураараа өгч буцааж авдаг боломж биш. Харин төр ямар ч нөхцөлд халдаж үл болох, хамгаалж байх үүрэгтэй хүний суурь эрх юм. Үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх, өмчтэй байх, шударга шүүхээр хамгаалуулах зэрэг эрхүүд нь иргэн байхын үндсэн нөхцөл болохоос “болбол сайн” нэмэлт давуу тал биш.

Сүүлийн жилүүдэд Үндсэн хуулийг өөрчлөх, зарим заалтыг тайлбарлах, эрх мэдлийн зохицуулалтыг шинэчлэх тухай яриа идэвхтэй өрнөж байна. Өөрчлөлт, шинэчлэл өөрөө буруу биш. Харин түүхийн туршлагаас харахад Үндсэн хуульд гар хүрэх бүрд хамгийн түрүүнд асуух ёстой зүйл нь иргэний эрх улам баталгаажиж байна уу, эсвэл төрийн эрх мэдэл нэмэгдэж байна уу гэдэг асуулт юм.

Дэлхийн улс орнуудын сайн жишгээс харахад, Үндсэн хууль тогтвортой байх тусам иргэний эрх баталгаатай байдаг бөгөөд аливаа өөрчлөлт нь төрд ашигтайгаасаа илүү иргэнд ашигтай байх зарчимд захирагддаг. Үндсэн хууль нь эрх мэдлийг төвлөрүүлэх хэрэгсэл бус, харин эрх мэдлийг хязгаарлах, иргэнийг хамгаалах баримт бичиг байж чадсан улс орнууд л урт хугацаанд тогтвортой хөгждөг.

Иргэн Үндсэн хуулиар баталгаажуулсан мэдэх эрхтэй ч энэ нь хангагдахгүй байна

“Захиргааны шинэ Санаачилга” НҮТББ-ийн Гүйцэтгэх Захирал С.Цэрэнпүрэв:

-Монгол Улсын үндсэн хуулийн Хоёрдугаар бүлэг 16 дугаар зүйлд иргэн бүрийн баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг тунхагласан байдаг. Монгол Улсын иргэн дараах эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ. Монгол Улсын иргэний жам ёсны болон зүй ёсны хэрэгцээгээ хангахад чиглэсэн үйл ажиллагаа нь байгаль орчин, нийгмийн хүчин зүйлсийн болзошгүй сөрөг нөлөөллөөс хууль тогтоомж, бусад арга хэрэгслээр   хамгаалагдсан байх ёстой. Хүний эрхийн 18 багц эрх баталгаажсан байна. Үүнээс Орчны бохирдлоос хамгаалуулах эрх гэж Монгол улсын иргэн орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ авах нөхөн сэргээх үйл ажиллагааг явуулах үүргээ хэрэгжүүлэхийг шаардах, хэрэгжилтэд нь хяналт тавих цогц үйлдлүүдийг гүйцэтгэх нөхцөл боломжоор хангагдсан байх шаардлагатай гэж тунхагласан боловч Улаанбаатар хотын агаар орчны бохирдолд 2008-2023 онуудад 1 их наяд 795 тэрбум 900 сая төгрөг төгрөг зарцуулсан боловч ил тод мэдээлэл байхгүй байгаа нь татвар төлөгчийн мөнгө үр дүнгүй байна. Иргэн бид эрхээ бүрэн эдлэхгүй байна. Тэгэхээр төр иргэндээ бүх мэдээллээ ил тод тайлагнах үүрэгтэй. Иргэд нь мэдэх эрхийг Үндсэн хуулиар баталгаажуулсан. Гэвч мэдэх эрхийн язгуур үндэс хангагдахгүй байна гэж үзэж байна.

Хүн болж төрсний язгуур эрх ашиг, үнэ цэн тэтгэврийн бидний тухайд алдагдсан

Чингэлтэй дүүргийн иргэн Г.Даваацэцэг:

-Үндсэн хуульд заасан хүний амьд явах эрх, хүний язгуур эрх ашгийг хангах амьдрах орон байртай байх, хүрэлцэхүйц цалин хангамжтай, байх, эрүүл аюулгүй орчинд амьдрах бүх эрх зөрчигдөж байна. Ялангуяа ахмад настай хамгийн ядуу ангилалд амьдарч байна. Тэтгэврийн доод хэмжээ нь амьжиргааны түвшнээс ч доогуур байна. Бүхэл бүтэн нэг сарын турш 769 мянган төгрөгөөр яаж амьдрах юм бэ. Энэ хэмжээ Үндсэн хуульд заасан хүний язгуур эрх ашиг, үнэ цэнийг бүр дордуулж байна. Дээр нь ахмадуудын тэтгэврийн зээлийн  хугацааг сунгаж 36 сар болгосон ч үр хүүхдүүдээр батлан даалгуулах гэсэн заалт орж ирж байна. Энэ одоо юу гэсэн үг вэ. Үр хүүхдүүд маань бүгд зээлтэй амьдарч байна. Батлан даах хүүхэд нь өр зээлгүй байна гэсэн амьдралд нийцэхгүй ийм журам гаргаж байна. Ахмадууд бид залуу халуун насныхаа хөдөлмөрийг улс орноо хөгжүүлэхэд зориулсан. Тийм ч учраас төрөөс энэ үнэ цэнийхээ өчүүхэн дусал төдий хэдхэн төгрөгийн тэтгэвэр авч байна. Төр өөрөө батлан даах ёстой.  Манай ахмадуудын эрх энэ мэтээр зөрчигдөж бид өнгөрсөн оны зургаан сараас хойш өнөөдрийг хүртэл төрийн ордны гадаа суулт зарлаж тэтгэврийн хэмжээг 1.5 сая төгрөг болгож өгөхийг шаардсан. Энэ оноос эхлэн 80 мянган төгрөгөөр нэмсэн шийдвэр гаргасан ч  арилжааны банк бидний зээлээс хүүгийн хүү бодож авч байна. Энэ одоо арай дэндэж байна. Хүн болж төрсний язгуур эрх ашиг, үнэ цэнийг үнэхээр дордуулж байна. Тиймээс Үндсэн хуулийн язгуур эрх ашгийн үнэ цэн алдагдсан.

Төр төвтэй нийгмийн харилцааг боловсронгуй болгож, иргэн төвтэй нийгмийн харилцаанд шилжих нь чухал

Дорноговь аймгийн иргэн, Монгол Улсын Гавъяат Хуульч Ц.Бадиа:

-Монгол Улсын иргэн миний хувьд ард түмний засаглалыг бэхжүүлэхэд иргэдийн оролцоо чухал гэж боддог. Өмнөх жилүүдэд батлагдан хэрэгжиж ирсэн Үндсэн хууль болгон түүхэн ач холбогдолтой байж, тухайн үүргээ гүйцэтгэж ирсэн. Харин 1992 оны Үндсэн хууль бол анх удаа Хүмүүнлэг ардчилсан иргэний нийгмийг цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон хүний үндсэн эрх, эрх чөлөөг хүлээн зөвшөөрч, хангаж, хамгаалах тогтолцоог бүрдүүлсэнд түүний үнэ цэнэ оршино гэж үздэг. Тус Үндсэн хууль нь Монгол Улсад үйлчилж буй бүх хуулийн эх сурвалж болохын зэрэгцээ тус улс нь төрийн байгууламжийн хувьд нэгдмэл байна, засгийн эрх ард түмний мэдэлд, мал сүрэг төрийн хамгаалалтад, газар түүний хэвлий байгалийн бусад баялаг ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. Иргэнд өмчлүүлснээс бусад газар түүний хэвлий, баялаг төрийн нийтийн өмч байна гэсэн заалтууд нь хүмүүнлэг ардчилсан иргэний нийгмийн байгуулах иргэн хүний эрх ашигт нийцсэн гол хууль гэж үзэн хуульч хүний хувьд талархалтай байдаг. Цаашид төр төвтэй нийгмийн харилцааг боловсронгуй болгож, иргэн төвтэй нийгмийн харилцаанд шилжиж, төрт ёс, түүх соёлыг өвлөн уламжлуулан, үндсэн хуулиа дээдлэн сахиж, хууль тогтоох, гүйцэтгэх, Шүүх эрх мэдлийн тэнцвэрт харилцааг тогтоох нь чухал гэж үзэж явдаг.

Үндсэн хуулиар олгосон үүргээ биелүүлэх нь чухал

Дархан-Уул аймгийн Дархан хотын иргэн, сэтгүүлч Ө.Рагчаасүрэн:

-Үндсэн хууль надад бүрэн эрхэт тусгаар улсын иргэн гэдгийг минь баталгаажуулсан нь маш их урам зориг өгдөг. Одоо дэлхий дээр тусгаар улсын үнэ цэнэ хэцүү нөхцөлд бүр ч илүү өндөрт тавигдаж байгаа учраас би үүнийг дээгүүрт тавьж байгаа юм. Дээр нь ардчилсан улсад амьдарч байгаагаа бүрэн ухамсарладаг. Шударга нийгмийн төлөө Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэхээс гадна үүргээ биелүүлэх нь маш чухал гэж бодож байна.

Манай өнөөгийн төр Үндсэн хуулиа ноцтой зөрчиж байна. Шударга хариуцлагатай төрийг бүрдүүлэхэд иргэний оролцоо чухал. Үндсэн хуулиар олгосон үүргээ иргэд даанч муу биелүүлж байна. Сайн төрийг байгуулж чадахгүй байна. Сонгууль болгоноор иргэд маш хариуцлагагүй, чадваргүй, худалч хулгайч төрийг бүрдүүлсээр байгаагаа одоо цэгцлэх хэрэгтэй.

Үндсэн хуулийн агуулгад хүний эрхийн асуудлыг дэлхийн аль ч улсын хуулиас дутуугүй тунхагласан

Хан-Уул дүүргийн Засаг дарга Б.Цэрэн:

-Нэгдүгээрт, Монгол Улсын иргэний хувьд тусгаар тогтносон улсын иргэн байгаа нь хамгийн гол үнэ цэнэ юм. Хоёрдугаарт, Үндсэн хуулийн агуулгад хүний эрх, эрх чөлөөний асуудлыг дэлхийн аль ч улсын хуулиас дутуугүй тунхагласан.

Мөн төрийн байгууллагын бүх шатны зохион  байгуулалтад сонгуулийн системээр дамжуулж сонгох, сонгогдох эрхээ бүрэн эдэлж байна.

Иргэн, эрүү, захиргааны хэрэг маргаанд өөрийн эрх ашгийг хамгаалуулах зорилгоор аливаа маргааныг шүүхийн зохицуулалтаар шийдвэрлүүлж байна. Эдгээр зарчмуудад 1992 онд баталсан Үндсэн хуулийн үнэ цэн оршиж байна гэж боддог.

Үндсэн хуулийн үнэ цэнийг тодруулан, чанаржуулах шаардлагатай

Дундговь аймгийн малчин П.Оюунзул:

-Миний бодлоор Монгол Улсын Үндсэн хууль бол иргэний эрх, эрх чөлөөг бодитоор хамгаалж байдаг хамгийн дээд баталгаа юм. Энэ хууль нь хүний нэр төрийг дээдэлж, хууль дээдлэх ёс, ардчилал, шударга ёсыг нийгмийн суурь үнэт зүйл болгон тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, төр иргэндээ захирагдах бус, харин иргэндээ үйлчлэх ёстойг тунхагласан нь Үндсэн хуулийн жинхэнэ үнэ цэнэ гэж би ойлгодог. Бид үндсэн хуулиа дээдэлж, мөрдөж, ухамсарлаж, захирагдаж амьдрах нь ёс зүйн хэрэг билээ. Хэн нэгэн эрх мэдлээ хэтрүүлэх, үүргээ ухамсарлахгүй байх үед Үндсэн хууль биднийг хамгаалж шударга үнэнийг тогтоох суурь болдог.

Үндсэн хуулийн хамгийн дээд үнэ цэнэ бол иргэний нэр төрийг хамгаалах юм. Үндсэн хууль цаг хугацаа урсан өнгөрөхийн хэрээр улам үнэ цэнтэй болж тодорч байдаг гэж бодож байна. Иймээс үндсэн хууль бол ганц цаасан дээр бичсэн тунхаг бус иргэний амьдралд өдөр тутамд бодитоор нөлөөлж байх ёстой гэж бодож байна. Тиймээс Үндсэн хуулийн үнэ цэнийг тодруулан, чанаржуулж, илүү сайжруулж, өдөр тутамд иргэний амьдралд эергээр нөлөөлөхүйц болгох хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НЭГДҮГЭЭР САРЫН 8. ПҮРЭВ ГАРАГ. № 4 (7746)

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
П.Дэлгэрнаран “гал”-аас зугтдаг бол ГЕГ руу зүглэхгүй байв
Тогтворгүй байдлаас тогтолцооны өөрчлөлт рүү...
Парламентын засаглалаас татгалзах эсэхийг санал асуулгаар шийдэх үү?
Өр тэглэснээр Дубайн гэрээний бодит үр дүн юу болов

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Гэмт хэрэг
  • •Нийслэл
  • •ММ-ын тодруулга
  • •Сагсанбөмбөг
  • •Сэрэмжлүүлэг
  • •Аймгуудын мэдээлэл
  • •Уул уурхай
  • •Улсын Онцгой Комисс
  • •Видео мэдээ
  • •E-Sport
  • •Яам, Агентлаг
  • •Бөхийн төрлүүд
ХУРААХ
Нэг цагаан мэнгэтэй хар морь...
Баянхошуу ойр орчим агаар...

Ардчилсан Үндсэн хуулийн үзэл баримтлалын тухай 30 өөр байр суурь

Kuzmo 1 өдрийн өмнө

ФОТО:

Сэдвүүд : #Нийтлэл   #ММ-ын тодруулга  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
П.Дэлгэрнаран “гал”-аас зугтдаг бол ГЕГ руу зүглэхгүй байв
Тогтворгүй байдлаас тогтолцооны өөрчлөлт рүү...
Парламентын засаглалаас татгалзах эсэхийг санал асуулгаар шийдэх үү?
Өр тэглэснээр Дубайн гэрээний бодит үр дүн юу болов
ШУУРХАЙ МЭДЭЭ
1 цагийн өмнө өмнө

Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагад “Од”-ны зэрэглэл тогтооно

1 цагийн өмнө өмнө

Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй дуудлага мэдээлэл бүртгэгдлээ

2 цагийн өмнө өмнө

2025 оны ХАСХОМ-ийг шинэчлэгдсэн цахим системээр гаргуулж эхэллээ

2 цагийн өмнө өмнө

Халтиргаа гулгаанаас сэргийлэн ажиллаж байна

3 цагийн өмнө өмнө

Монгол газрын ойр орчим агаар бохирдолтой байна

3 цагийн өмнө өмнө

Трамп АНУ-ыг олон улсын байгууллагуудаас гаргана гэв

3 цагийн өмнө өмнө

П.Дэлгэрнаран “гал”-аас зугтдаг бол ГЕГ руу зүглэхгүй байв

3 цагийн өмнө өмнө

Хаврын чуулганы халуун сэдвүүд юу байх вэ?

3 цагийн өмнө өмнө

Г.Занданшатар Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ

3 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй харагчин хонь өдөр

3 цагийн өмнө өмнө

Ялимгүй цас орно, өдөртөө 15-17 хэм хүйтэн байна

18 цагийн өмнө өмнө

Цахимаар сугалаанд оролцож 32 сая төгрөг залилуулжээ

18 цагийн өмнө өмнө

П.Очбадрах: Жирэмсэн эмэгтэйг 4 настай охинтой нь хутгалж хөнөөсөн этгээдэд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан

19 цагийн өмнө өмнө

Гэр хорооллын “Хар цэг”-үүдийг камержуулах хүрээнд дүүргийн ИТХ-ын дарга нартай уулзлаа

20 цагийн өмнө өмнө

"Ачит-Ихт" компани Ж.Батзанданг уучлал гуйхыг шаарджээ

21 цагийн өмнө өмнө

В.Оюумаа: Хууль бус эзэмшилд байсан 15 барилга байгууламжийг нийслэлд буцаан аваад байна

21 цагийн өмнө өмнө

Зөвшөөрөлгүй байршуулсан хаяг, хаягийн байгууламжуудыг буулгана

23 цагийн өмнө өмнө

Хөвсгөлд 4.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө

23 цагийн өмнө өмнө

Архины 408 000 ширхэг хуурамч акц илрүүлжээ

23 цагийн өмнө өмнө

Аюулт үзэгдэл, ослын 48 хувь нь нийслэл хотод бүртгэгдсэн байна

1 өдрийн өмнө өмнө

"Улаанбаатар Арена" төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ

1 өдрийн өмнө өмнө

Х.Нямбаатар: Нийслэл 2026 онд бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжиж ажиллана

1 өдрийн өмнө өмнө

Сесил Брой: Дүүжин замын тээврийн системийн кабель сүвлэх нь тусгай технологи шаардана

1 өдрийн өмнө өмнө

Н.Учрал: Айл бүр нарны хавтангаараа орлого олох боломж бүрдлээ

1 өдрийн өмнө өмнө

Баянхошуу ойр орчим агаар бохирдолтой байна

1 өдрийн өмнө өмнө

Ардчилсан Үндсэн хуулийн үзэл баримтлалын тухай 30 өөр байр суурь

1 өдрийн өмнө өмнө

Нэг цагаан мэнгэтэй хар морь өдөр

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

Б.Жавхлан:Нийслэл, дүүргийн татварын хэлтсийн дарга нар ажил таслаад гадаад явсан

САНАЛ БОЛГОХ
2026-01-02 өмнө

Үс засуулвал эд мал арвидна

2026-01-02 өмнө

AI камераар замын хөдөлгөөний зөрчил илрүүлж, торгууль ногдуулж эхэллээ

2026-01-02 өмнө

Цэрэг дэглэсэн асуудлаар Р.Чингис генералыг чөлөөлөв

2026-01-02 өмнө

Зөөлөн салхитай, өдөртөө 11-13 хэм хүйтэн байна

2026-01-02 өмнө

The MongolZ багт "cobrazera" буюу У.Анарбилэг тоглоно

2026-01-03 өмнө

Туулын хурдны замын бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сард эхлүүлнэ

2026-01-03 өмнө

Цас орно, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна

2026-01-03 өмнө

Үс засуулвал өлзийтэй сайн

2026-01-03 өмнө

Дүүжин замын тээвэр төслийн ган татлага гаалийн талбайд буулаа

2026-01-05 өмнө

Н.Намуу: Түргэн тусламж, гал унтраах машин зэрэгт зам тавьж өгсөн нь тогтоогдвол торгохгүй

2026-01-05 өмнө

Венесуэлийн ерөнхийлөгчийн баривчилгааны эргэн тойронд

2026-01-05 өмнө

Парламентын засаглалаас татгалзах эсэхийг санал асуулгаар шийдэх үү?

2026-01-04 өмнө

Таван шар мэнгэтэй шар бар өдөр

2026-01-03 өмнө

Н.Учрал нарны хавтангаар тог, дулаанаа шийдсэн өрхийн сайн туршлагатай танилцав

2026-01-05 өмнө

Баянхошуу ойр орчим агаарын бохирдол их байна

2026-01-04 өмнө

Зөөлөн салхитай, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна

2026-01-05 өмнө

МИК-ийн үндсэн үйл ажиллагаа?

2 өдрийн өмнө өмнө

AI авто замын зөрчил илрүүлснээр уулзварын нэвтрүүлэх чадвар эрс сайжирлаа

2 өдрийн өмнө өмнө

Энэ онд нийслэлд 85.8 км авто замыг засаж, шинэчилнэ

2026-01-06 өмнө

“Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр зуслангийн бүсээс Сүхбаатарын талбай хүртэл 29 минут зорчино

2026-01-04 өмнө

Г.Занданшатар: “Цусаа бэлэглэх үндэсний өдөр”-т нэгдэхийг уриалж байна

2026-01-05 өмнө

2026 оны цэргийн бүртгэлийг нэгдүгээр сарын 7-23-ны өдрүүдэд зохион байгуулна

2026-01-04 өмнө

Эд нийцлийн лаборатори байгуулахад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэлээ

2026-01-05 өмнө

Өнгөрсөн долоо хоногт 42 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгджээ

2026-01-05 өмнө

Чингэлтэй дүүргийн 22-р хороонд цогцолбор барилга ашиглалтад орлоо

2026-01-04 өмнө

Шархад, Баянхошуунд тус бүр 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа

2026-01-05 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй шарагчин туулай өдөр

2026-01-05 өмнө

АИ-92 төрлийн К2 автобензиний үнийн асуудлыг хэлэлцлээ

2026-01-05 өмнө

Орон нутгийн удирдлагууд санаачилгатай ажиллахыг даалгав

2026-01-06 өмнө

Баянхошуу, Дамбадаржаа, 100 айл ойр орчим агаар бохирдолтой байна

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах