• Эхлэл
  • Цаг агаар
  • Валют ханш
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Үзэл бодол
  • Спорт
  • Нийгэм
  • Дэлхий
  • Энтертайнмэнт
  • Зурхай

Сонсгол: Хөрөнгө оруулалтын гэрээг парламент хэд хэдэн удаа буцаасан ч ҮАБЗ хэлэлцэж, зөвлөмж хүргүүлсэн

Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжиллээ. 

Сонсголоор хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулагдах үеийн санхүүжилт, үр дагаврын асуудлаар шинжээчийн дүгнэлт, хянан шалгагч нарын тайланг сонсож, гэрчүүдээс тайлбар авлаа.

Өчигдрийн сонсголд нийт 109 гэрч дуудагдсаны 104-т мэдэгдэх хуудас хүргүүлжээ. Мэдэгдэх хуудас хүлээн авсан 104 гэрчийн 20 нь сонсголд оролцох боломжгүй талаар хүсэлт ирүүлсэн байна.

2009 оны хөрөнгө оруулалтын гэрээ болон хувь нийлүүлэгчдийн гэрээ хэрхэн байгуулагдсан талаар болон энэхүү гэрээнд хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү хэрхэн яаж туссан мөн 2011 онд хувь нийлүүлэгчдийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан хэрхэн яаж тодотгосон болон зээлийн хүү хэрхэн туссан талаар хянан шалгах шинжээч дүгнэлтээ  танилцуулав. 

Шинжээчийн дүгнэлт: Гэрээний төслийг боловсруулахдаа ил тод явуулна гэсэн ч хувь нийлүүлэгчдийн гэрээг байгуулахдаа нууцад авчээ

Хамгийн анх хөрөнгө оруулалтын гэрээ 2007 оны долдугаар сарын 9-нд Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. 2008 оны арванхоёрдугаар сарын 4-нд УИХ-аас үндсэн зарчим удирдамж баталснаар энэхүү гэрээг дахин Засгийн газар руу буцсан. Үүнээс гурван сарын дараа Засгийн газраас дахин боловсруулаад УИХ-д гуравдугаар сарын 4-нд өргөн барьсан. Дөрвөн сарын дараа УИХ-ын  57-р тогтоол гарч, дахин сайжруулах эрх олгож дахин буцсан. Засгийн газраас 57-р тогтоолтой холбогдуулж дахин 2009 оны аравдугаар сарын 6-нд хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан юм. 2006 онд Сангийн сайд болон Уул уурхайн сайд нарын хамтарсан тушаалаар  ажлын хэсэг байгуулагдсан. Энэхүү ажлын хэсгийг тухайн үед Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ч.Хүрэлбаатар ахалж байсан.

Энэхүү гэрээ боловсруулах ажлын хэсэг ажиллаж байх явцад 2007 оны долдугаар сарын 6-ны 27-р тогтоолоор Оюу Толгой бүлэг ордыг стратегийн ач холбогдолтой бүлэг орд гэж үзэн энэхүү тогтоолыг гаргасан. Засгийн газраас энэхүү гэрээний төслийг боловсруулаад 2007 оны тавдугаар сарын 15-ны өдөр ҮАБЗ-д танилцуулсан. Дараа нь 2007 оны долдугаар сарын 3-ны өдөр ҮАБЗ өөрийнхөө өгсөн зөвлөмжийг хэрхэн яаж бэлдсэн талаар дахин хэлэлцсэн. Ингээд тус өдрийн тэмдэглэлээр Засгийн газар, УИХ-д тодорхой чиглэлүүд өгсөн. Чиглэл гарснаас хойш зургаан хоногийн дараа Засгийн газраас УИХ-д Оюу Толгой бүлэг ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төслийг хэлэлцүүүлэхээр УИХ-д өргөн барьсан.  Анхны гэрээний төсөлд Монголын Засгийн газар шууд Оюу Толгой бүлэг ордыг түшиглэн байгуулсан ААН-ийн 34 хувийг шууд эзэмшинэ. Гэхдээ 34 хувьдаа таарах хөрөнгө оруулалтыг гүйцэтгээгүй тохиолдолд Айвенхоу Майнз Оюу Толгой Лимитед төлбөрийг гүйцэтгэж, зээл хэлбэрээр ногдол ашгаас эргүүлэн төлүүлэхээр тусгасан. Хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүний хувийг тухайн үед lIBOR + 3.3 хувь буюу 8.8 хувь гэж заасан.  Анхны хөрөнгө оруулалтын гэрээний хэмжээ 2.7 тэрбум ам.доллар байсан.

Анхны хөрөнгө оруулалтын гэрээний төсөл

Анхны гэрээг Засгийн газраас УИХ-д өргөн барьснаас хойш УИХ ямар арга хэмжээ авсан талаар танилцуулъя.  УИХ-ын 24-р тогтоолоор Эдийн засгийн байнгын хороон дээр ажлын хэсэг байгуулагдсан. Мөн 2008 оны гуравдугаар сарын 14-ний өдөр УИХ-ын зарим гишүүд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барьсан. Нийт 19 УИХ-ын гишүүн 5.5 зүйлд стратегийн ач холбогдол бүхий орд газарт түшиглэн байгуулсан ААН-ийн 51 хувиас доошгүй хувийг эзэмших зохицуулалтыг тусгах энэхүү хуулийн төслийг өргөн барьсан.

Сарын дараа УИХ-ын дөрвөн гишүүн АМтХ-д нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Энэхүү өөрчлөлтөөр бүтээгдэхүүн хуваах зарчмыг тусгах шаардлагатай гэсэн байдлаар холбогдох хуулийн төслийг өргөн барьсан. УИХ 2008 оны сонгууль болсны дараа аравдугаар сарын 9-нд УИХ-ын даргын 103-р захирамжаар дээрх хуулийн төслүүдийг хэлэлцэх мөн Оюу Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг дахин хэлэлцэх ажлын хэсгийг байгуулсан. Ингээд 2008 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдөр УИХ-аар хэлэлцүүлсэн байдаг. Мөн энэхүү өдөр 40-р тогтоолыг гаргасан. Энэхүү 40-р тогтоолоор өмнөх АМтХ-д өөрчлөлт оруулахаар өргөн барьсан хуулийн төслүүдийг буцаах шийдвэр гарсан.

УИХ-ын 40-р тогтоолын хэрэгжилт: Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах мөн төслийг боловсруулахдаа 34 хувийг шууд эзэмшинэ, хөрөнгө оруулагчид зээл олгоно гэх хувилбарыг сонгож байжээ. Мөн 34 хувьд таарах хөрөнгө оруулалтыг оруулаагүй тохиолдолд зээлээр өөрт ноогдох ашгаар эргүүлэн төлнө гэж тусгасан. Олон улсын нэр хүнд бүхий зөвлөх үйлчилгээ авах гэдэг дээр Goldman Sachs, Lovells гэх компаниудыг сонгож 250 мянган долларыг төлж зөвлөх үйлчилгээ авсан ч зөвлөмжийг дагаагүй байна. Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг  боловсруулах болон хэлэлцээр хийх ажлыг ил тод явуулна гэсэн боловч хувь нийлүүлэгчдийн гэрээг байгуулахдаа нууцад авсан.

Эдийн засгийн байнгын хорооны  санал дүгнэлт гаргах ажлын хэсэг:

Засгийн газраас Оюу Толгой ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, байнгын хорооны санал дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байсан. Энэхүү ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын Г.Занданшатар ахалж байсан. Ажлын хэсэг санал дүгнэлтээ боловсруулаад байнгын хороогоор хэлэлцүүлсэн. Тус ажлын хэсгийн дүгнэлтээр,

  1. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжид нийцүүлэн гэрээний төслийг боловсруулаагүй
  2. Монголын талын эзэмшлийн 34 хувь ногдох хөрөнгө оруулалтыг өндөр хүүтэй зээлээр бүрлүүлж ногдол ашгаас тооцож байгаа нь эдийн засгийн үр ашиг багатай
  3. Эдийн засгийн үндэслэл нь тодорхойгүй, эрх бүхий байгууллагаар үнэлгээ, дүгнэлт гаргаагүй нь Монголын талын эзэмшлийн 34 хувьд ногдох хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлох боломжгүй
  4. Цаашид нэмэлт нөөц илрэх бүрт түүнтэй холбогдуулан гэрээнд нэмэлт тодотгол хийх
  5. Үйлдвэрийн ашиглалтад оруулах хугацаа болон хөрөнгө оруулалтын хуваарь зөрчигдсөн тохиолдолд гэрээг цуцлах хүртэл арга хэмжээг авах
  6. Нөөц баялгаа үнэлж, урьдчилан худалдах, стратегийн орд газрыг хөрөнгө оруулагчтай хамтран ашиглахад алтан хувьцаа эзэмших эрх зүйн орчин бий болгох
  7. Гэрээний төсөлд АМтХ 30.1 заасан баримт бичгийг бүрэн бүрдүүлж хавсаргасан байх, 30.2 шаардлагыг хангасан эсэхийг хянах, эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр геологийн хайгуулын ажлын тайланг хэлэлцүүлэн нөөцийг бүртгүүлэх санал гаргасан байна.

УИХ-ын 57-р тогтоол

  1. Төрийн эзэмшлийн доод хэмжээг 34 хувиар тогтоох
  2. ХөОГ байгуулахыг Засгийн газарт даалгав
  3. Төрийн эзэмшлийн хувьцааны хэмжээг 50 хувиас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх
  4. Тогтоолд хяналт тавих үүргийг ЭЗБХ-нд даалгав.

Гэрээ буцаагдахаас өмнө нэг хоногийн өмнө хуралдаж зөвлөмж гаргасан. ҮАБЗ-өөс хянан шалгах түр хороонд баримт бичиг огт ирүүлээгүй байна.

Анх 2007 онд Засгийн газраас өргөн барьсан анхны гэрээний төслөөр lIBOR 3.3 бюу 8.8 хувь байсан. 2009 оны аравдугаао сард хувь нийлүүлэгчдийн гэрээ байгуулахад USCPI 9.9 буюу 9.9 дээр тогтворжуулсан хүүг тооцсон. 2011 онд байгуулагдсан нэмэлт өөрчлөлт оруулж дахин тодотгосон гэрээгээр lIBOR 6.5 хувь буюу 6.8 болсон. Гэрээний дагуу санхүүжүүлсэн дүнгийн үлдэгдэл болон хуримтлагдсан хүүгийн нийт дүнгээс улирал тутам хүү тооцож байжээ.

“2009 оны сонгууль хуйвалдааны шинжтэй болж Монгол Улсад ашиггүй гэрээг баталсан”

Хянан шалгах түр хорооны дарга, УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:

-Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр болон УИХ-ын гишүүн асан Д.Лүндээжанцан, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл нарт хандсан асуулт байна. Анхны гэрээний талаар шинжээчийн дүгнэлтийг сонслоо. Тухайн үед ямар зарчим баримталж, ямар шаардлагууд тавьж байсан бэ. Ялангуяа зээлийн хүүтэй холбоотой асуудлуудыг хэрхэн хэлэлцэж, ямар чиглэл өгч байв? 2009 оны аравдугаар сарын 6-нд хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсан. Үүнээс нэг өдрийн өмнө, аравдугаар сарын 5-нд ҮАБЗ хуралдсан байдаг. Тухайн өдрийн хурлын тэмдэглэл болон гаргасан зөвлөмжтэй холбоотой баримтыг бид хүссэн боловч Хянан шалгах түр хорооны жагсаалтад багтаагүй. Иймд тухайн үед юу яригдсан талаар тэр үеийн ҮАБЗ-ийн гишүүдээс тодруулмаар байна. Хоёрдугаарт, бид ихэвчлэн Хөрөнгө оруулалтын гэрээний талаар ярьдаг. Гэвч өнөөдөр хөндөгдөж буй зээлийн хүү, засаглал зэрэг олон асуудал нь Хөрөнгө оруулалтын гэрээнээс бус, тухайн өдөр хамт батлагдсан Хувь нийлүүлэгчийн гэрээгээр зохицуулагдаж байна. Тэгэхээр тухайн үед Хувь нийлүүлэгчийн гэрээний талаар хэрхэн хэлэлцэж, ямар түвшинд авч үзэж байсан бэ?

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр:

-Миний хувьд Оюутолгойн гэрээ байгуулагдахаас өмнөх үеийн үйл явцыг, ялангуяа 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх нөхцөл байдлыг сайн мэднэ. Учир нь тэр үед би Ерөнхийлөгчөөр сонгогдон, ҮАБЗ-ийг тэргүүлж ажиллаж байсан. Бид энэ асуудлыг ҮАБЗ дээр хэд хэдэн удаа хэлэлцэж, нухацтай хандаж, Монгол Улсын эрх ашгийг нэн тэргүүнд тавих хатуу байр суурийг баримталж байсан. Тодруулбал, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр орших стратегийн ач холбогдолтой том орд учраас Үндсэн хуулийн зарчмын дагуу Монголын тал 51 хувийг үнэ төлбөргүй, ямар нэгэн өр зээлгүйгээр эзэмших санал дэвшүүлсэн.

Харин “Рио Тинто”-гийн тал үүнд санал нийлэхгүй, “бид ордыг өөрсдөө олсон тул 51 хувийг шууд өгөх боломжгүй” гэсэн байр суурийг илэрхийлж байсан. Ийм нөхцөлд бид уян хатан хандаж, олон улсын жишигт тулгуурлан, цаашдын хэлэлцээрийн үр дүнгээр Монгол Улс дийлэнх хувийг эзэмших боломж нээгдэнэ гэдгийг хэлж байсан. Энэ байр суурийг би ҮАБЗ-ийн хуралдаанаар төдийгүй гадуур холбогдох талуудтай уулзах үеэр ч удаа дараа онцолж байсан. Ингэснээр төр засгийн бодлого тодорхой болж, “Монгол Улс ирээдүйд 51 хувиас доошгүй хэмжээг эзэмших чиглэл баримталж байна” гэсэн ойлголт талуудын хооронд бүрэлдсэн байсан.

Гэтэл 2009 онд болсон хуйвалдааны шинжтэй сонгуулийн дараа миний баримталж байсан энэ байр суурь, тавьж байсан шаардлагуудыг эсрэгээр нь эргүүлсэн буюу Монгол Улсад ашиггүй гэрээг хийсэн.

УИХ-ын дарга асан Д.Лүндээжанцан:

 -Оюутолгойн гэрээ байгуулагдаад монголын хөгжил суга үсрээд л гараад ирнэ гэсэн романтик мөрөөдөлтэй л байсан. Хоногт 10 тэрбумын зээлийн хүү төлж байна гэхээр цус харвачих гээд байна. Тухайн үед өдөрт нэг цэцэрлэгийн мөнгө орж ирнэ гэсэн танилцуулга хийж байсан. Сая шинжээчийн дүгнэлтийг сонсоод тухайн үеийн зүйлсийг нэлээд сэргээн саналаа.  2010 онд би дурсамжийн ном бичсэн. Тэр номд сэтгэл зовоож, чөмөг дундалж байж шийдсэн асуудал бол яах аргагүй энэ гэрээ байсан гэж бичжээ, би.2008 онд эдийн засгийн хямрал тулчихсан, ганц Эрдэнэттэй, хоёр гурван саалийн үнээтэй байхгүй бол болохгүй нь гээд энэ асуудалд бүгд анхаарч, оролцсон.

Тэр үед парламентын засаглалын дархлаа харагдсан гэж би боддог. Ганц хүн биш олон талаас нь яриул дархлаанд хэрэгтэй гээд бүгд хэлэлцсэн.Хэлэлцэж, хэлэлцэж Монголын төр 34 хувийг авах хувилбарыг сонгосон тохиолдолд Монголын төрд ногдох өгөөж нь 74 хувь, нэрлэсэн үнээр 53 хувь. Харин 34 хувь эзэмшихгүй хувилбарыг сонгох буюу бүтээгдэхүүн хуваах тохиолдолд Засгийн газарт ногдох өгөөж нь тэр үеийн үнэ цэнээр 66 хувь, нэрлэсэн үнэ нь 41 хувь гэсэн зүйлийг бидэнд танилцуулж байсан. Ажлын хэсэг гэхээр С.Баярцогт сайд зэрэг хүмүүс гэсэн үг. Миний сэтгэлийг хамгийн их эмзэглүүлж байгаа асуудал бол тэр үед хоёр орчим тэрбум ам.доллар гэж байсан зардал одоо бараг 20 орчим тэрбумд хүрсэн гэв үү, тэгж сонслоо. Энэ бүр арай хэтэрхий.

УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл:

- Хувь нийлүүлэгчийн гэрээ гэж жижиг төсөл дагаж явж байсан. Үүнийг Засгийн газрын түвшинд хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу хэлэлцэх нь зүйтэй гэдэг зарчмыг барьсан. Засгийн газрын шийдэх асуудлыг УИХ шүүрч авах нь буруу, та нар энэ гэрээг өөрсдийн түвшинд авч үз гэдэг чиглэл ч өгөгдсөн. Үндэсний аюулгүй байдлын 10 дугаар сарын 5-ны хуралдаанд Сангийн сайд С.Баярцогт асуудал оруулсан, үүнийг би тодорхой санаж байна. Энэ өдөр Ерөнхийлөгч нар солигдсон. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр сонгогдоод анх удаа авч хэлэлцсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр энэ. Энэ шийдвэрээр ганцхан л зүйлийг тогтоож өгсөн. Энэ нь Монголын Засгийн газар "Айвенхоу Майнз" компанитай хийсэн гэрээнд гарын үсэг зурах нь зүйтэй гэж хэлсэн. Энэ бол УИХ-ын Засгийн газарт гэрээ байгуулах чиглэл өгснөөс хоёр сар гаруйн хугацааны дараа гарсан шийдвэр. Энэ хугацаанд Засгийн газар УИХ-аас өгсөн чиглэлийг бүрэн тусгасан гэрээг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулж байна гэж С.Баярцогт танилцуулж байсан. Гэтэл тэр гэрээнд гарын үсэг зурах чиглэлийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс авсны дараа гэрээнүүдийг хараад байхад УИХ болон Монгол Улсын хуулийн нэлээд зүйл, заалтыг үл хэрэгссэн гэрээ хийгдсэн байна, үүнийг залуу гишүүд шалгах хэрэгтэй шүү.

“Ц.Даваасүрэн гишүүний ярьж байгаа шиг эсрэг санал өгсөн гэх мэт асуудал огт яригдаагүй”

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-Хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотойгоор 57 дугаар тогтоолоор тодорхой чиглэл өгсөн. Харин УИХ-д танилцуулсны дараа найман гишүүн эсрэг санал өгсөн байдаг. Гэвч энэ бүх материал одоо архивт байхгүй байна.

Сангийн сайд асан С.Баярцогт: 

-Хянан шалгах түр хорооны нээлттэй сонсгол дээр олон зүйл яригдаж байна. Хүмүүс зэрэгзэж сууж байгаад олон худлаа зүйл ярьж байна. Тийм учраас би дандаа баримт цуглуулж, баримттай ярьдаг. Надад 2007 онд УИХ-д өргөн барьсан анхны төсөл байна. Үүн дотор Хувь нийлүүлэгчдийн гэрээ байгаа. Хэрэв та нарт байхгүй гэж байгаа бол үүнийг өгөхөд бэлэн байна. Түүнчлэн 2009 оны хоёрдугаар сард өргөн барьсан гэрээ мөн байна. Үүний дараа хэлэлцсэн байнгын хорооны санал дүгнэлт, ҮАБЗ-ийн 2009 оны наймдугаар сарын 11-ний өдрийг хуралдааны тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт УИХ-ын архивт байгаа.

Мөн Хөрөнгө оруулалтын гэрээнд 2009 оны хоёрдугаар сард өргөн барьсан гэрээ болон наймдугаар сард УИХ-д өргөн барьсан гэрээнүүдийг хооронд нь харьцуулсан материалыг УИХ-ын гишүүдэд бүгдэд нь тараасан. Яагаад гэвэл хоёрдугаар сард өргөн барьсан гэрээ өөрөө бие даасан хууль байсан. Тийм учраас хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа маш олон хуулиудтай зөрчилдөж байсан.Тиймээс 57 дугаар тогтоолоор одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль нийцүүлье гэдэг тогтоол гаргасан. Архивын материал нь байгаа. Хувь нийлүүлэгчийн гэрээг яг адилхан нийцүүлээд өөрчилсөн. Энэ мэт материалуудыг УИХ-д тарааж танилцуулсан. Бүх баримт, материал байгаа. Ц.Даваасүрэн гишүүний ярьж байгаа шиг эсрэг санал өгсөн гэх мэт асуудал огт яригдаагүй. Хэлэлцсэн асуудал нь юу вэ гэхээр, гурван хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлыг л хэлэлцсэн. Тэгэхээр миний ойлгосноор Ц.Даваасүрэн гишүүний будилаад байгаа асуудал нь энэ гурван хуулийг хэлэлцэхэд нэгэн дээр нь найман гишүүн, нэгэн дээр нь долоон гишүүн, нэгэн дээр нь есөн гишүүн эсрэг санал өгсөн.

УИХ-ын гишүүн асан, Эдийн засаг, хөгжлийн сайд асан Ч.Хүрэлбаатар:

-Болоод өнгөрсөн асуудал хэдий ч бид бүгд тухайн үеийн нөхцөл байдлыг тод санаж байгаа. Тиймээс бодитой ярьж, худал мэдээлэл тараахгүй байх нь чухал. Юу ч хийгээгүй хэр нь бүхнийг бусдад тохдог байж болохгүй.Эрчим хүчний асуудлын хувьд ч адил. “Оюутолгой” компани станц барина гээд удаж байна, үндэсний компаниуд ч бас гацаад байна гэдэг шалтгаанаар төр өөрөө тендер, сонгон шалгаруулалтаа зохион байгуулаад шийдчихвэл ямар вэ гэдэг саналыг бид гаргаж байсан.

Улсын төсвөөс “Оюутолгой”-д зориулж станц барина гэдэг бол боломжгүй зүйл. Ямар бяслагны үйлдвэр барих гэж байгаа биш шүү дээ.Энэ хэлэлцүүлэгт оролцож буй хүмүүс эрх мэдэлтэй байхдаа өөрсдийн хариуцсан ажлыг хийж гүйцэтгээгүй. Тиймээс сонсгол зохион байгуулж буй гишүүд энэ бүхнийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Өөрсдөө эрх ашигтаа автаж байсан атлаа өнөөдөр бүх бурууг бусдад тохох гэж оролдож байна. Хамаагүй бусдыг гүтгэж болохгүй.

“Гэрээг голлон хариуцсан луйварчин бол С.Баярцогт юм”

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Цаашид байгуулах хөрөнгө оруулалтын гэрээнд өөр өөр татварын дэглэм тогтоож, татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдлүүлэх мөн гэрээний хугацааг хуулиар бус гэрээгээр тогтоох боломжийг бий болгож байна. Эдийн засгийн үр ашиг багатай байна гэж санал дүгнэлт ажлын хэсгээс гарсан. Та нарын хийсэн зүйл эсрэг болоод байна.

Сангийн сайд асан С.Баярцогт:

-57-р тогтоол нь хоёр дахь төслийг хэлэлцэж баталсан. Энэ төсөл нь биеэ даасан хууль байсан. Энэ нь тухайн үеийн бүх хуультай зөрчилдсөн. Гэтэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуульд нийцүүл гээд заасан байгаа. Тиймээс бид хуулинд нийцүүлж шинээр найруулсан гэсэн үг.

ЭЗБХ-ны гишүүн УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай:

-Оюу Толгойн гэрээ бол олон жил дамжсан Монголыг дарлах гэсэн өөрсдөө дээд зэргийн ашиг авч биднийг доромжилсон маш том хулгай луйвар юм. Тэд нар үнэхээр цагаа хүлээгээд отож байсан. Гэрээг яаж ч хувиргаж болохуйц, албаар ийм гэрээг батлуулсан.Гэрээг голлон хариуцсан луйварчин бол С.Баярцогт юм. Оюу Толгойн гэрээ батлагдсантай холбоотой энэ нөхөр чинь гадаадын хөрөнгийн бирж дээр явж очоод дотоод мэдээллээ ашиглаад 25 сая доллар Швейцарьт оффшор дансандаа нуусан байгаад илэрсэн. Өөрөө 1 сая доллар гэж ярьдаг. Үгүй юм. Одоо тэгээд ичихгүй Монголын төрд гавьяа байгуулсан 20 мянган хувьсагчтай гэж ярьж байдаг. Одоо юун ОНТРЭ-д хувь өгөх огт хэрэггүй.Сая Н.Алтанхуяг хэлж байсан. Миний Засгийн газрыг унагаагаад ийм гэрээ байгуулсан гэж. Үгүй шүү. Ц.Сэдваанчиг далд уурхайн ийм гэрээ хийж болохгүй гэж албан бичиг гаргахад үүнийх нь төлөө Н.Алтанхуяг ажлаас нь чөлөөлж байсан юм. Дараа нь Д.Ганболдыг тавиад өөрөө гадаадын иргэнд захидал бичиж би энэ далд уурхайг чинь дэмжье. Бүрэн эрхээрээ гэрээг баталж өгье гэж, Улаанбаатарт хийх үү, Лондонд гэрээ хийх үү хэмээн бичсэн байгаа юм.

УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва: Гадаадад зангиагаа зүүгээд, гутлаа тослоод явж байгаа хүнийг ч сонсголд дуудах хэрэгтэй

-Мордохын хазгай гэдэг шиг энэ гэрээ эхнээсээ л буруу болсон. Хууль зөрчсөн, стандарт бус Засгийн газар байгуулж зориуд луйврын гэрээ байгуулсан. Хууль бусаар Засаг байгуулснаас болж бүх юм стандартгүй явсны нэг бодит жишээ бол энэ гэрээ. Үүнд оролцсон, чиглэл өгсөн хүмүүс ч энд сууж байна. Тэр үед  Б.Бат-Эрдэнэ, С.Даваасүрэн, З.Энхболд зэрэг гишүүн нам үл харгалзан бодит байдлыг хэлэх гэж оролдож байлаа. Эдийн засгийн байнгын хорооны 2009 оны шийдвэр их зөв байсан. Г.Занданшатар тэр ажлын хэсгийг ахлаад тодорхой чиглэлүүд өгсөн. Миний хувьд тухайн үед ТЭЗҮ-гүй гэрээ оруулж байгаа чинь буруу шүү гэж байсан. Өөрийнхөө үгийг дахин шалгалаа, 2018 онд нэмээд шалгахад үнэхээр ТЭЗҮ-ийн үзүүлэлт батлагдаагүй байсан, сүүлд нөхсөн баримт нь байна.  Гадаадад зангиагаа зүүгээд, гутлаа тослоод явж байгаа хүнийг ч сонсголд дуудах хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ АРВАНХОЁРДУГААР САРЫН 11. ПҮРЭВ ГАРАГ. № 233 (7730)

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

    ХУВААЛЦАХ ЖИРГЭХ

МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо
Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих

Веб сайтад агуулагдсан мэдээлэл зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан тул зөвшөөрөлгүй хуулбарлах хориотой.

Copyright © MMINFO.MN All Rights Reserved. Powered by HUREEMEDIA.

Эхлэл Улс төр Эдийн засаг Үзэл бодол Спорт Нийгэм Дэлхий Энтертайнмэнт Зурхай
  • Нийтлэл
  • •
  • Ярилцлага
  • •
  • Сурвалжлага
  • •
  • Азийн АШТ
  • •
  • Фото мэдээ
  • •
  • Оддын амьдрал
БҮХ СЭДЭВ
  • •Засгийн газар
  • •Нээлттэй сонсгол
  • •Видео мэдээ
  • •Сагсанбөмбөг
  • •Чуулган
  • •Нийтлэл
  • •Нийслэл
  • •Яам, Агентлаг
  • •Улсын Онцгой Комисс
  • •E-Sport
  • •Уул уурхай
  • •Фото мэдээ
  • •Байнгын хороо
  • •Ерөнхийлөгч
  • •ММ-ын тодруулга
ХУРААХ
Үс засуулвал идээ ундаа элбэг...
Тэвчиж болох бүхий л зардлын...

Сонсгол: Хөрөнгө оруулалтын гэрээг парламент хэд хэдэн удаа буцаасан ч ҮАБЗ хэлэлцэж, зөвлөмж хүргүүлсэн

БАТСАЙХАН 2 өдрийн өмнө

ФОТО:

Сэдвүүд : #Нээлттэй сонсгол  
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд дуудагдсан гэрчүүдийн 70 хувь нь оролцлоо
Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөмжийн дагуу төлөвлөгөө боловсруулан ажиллахыг даалгалаа
Гурван жилийн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
ШУУРХАЙ МЭДЭЭ
4 цагийн өмнө өмнө

Есөн улаан мэнгэтэй улаан луу өдөр

4 цагийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг "Team Vitality" багт хожигдож тэмцээнээ өндөрлүүллээ

1 өдрийн өмнө өмнө

Монгол Улсад хүндэтгэлтэй хандахгүй хэнтэй ч бид хамтран ажиллах шаардлага байхгүй

1 өдрийн өмнө өмнө

Компаниудад хугацаатай үүрэг өгснөөр бүх сумдад шатахуун нийлүүлжээ

1 өдрийн өмнө өмнө

Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна

1 өдрийн өмнө өмнө

Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа

1 өдрийн өмнө өмнө

УОК-ын шуурхай хуралдаанаар 21 аймгийн удирдлагад чиглэл өглөө

1 өдрийн өмнө өмнө

Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно

1 өдрийн өмнө өмнө

“...Шударга гэрээ” гээд Шапирогоор рекламдуулаад байсан нь шал худлаа байжээ

1 өдрийн өмнө өмнө

Үс засуулвал эд эдлэл идээ ундаа олдоно

1 өдрийн өмнө өмнө

Цас орохгүй, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна

1 өдрийн өмнө өмнө

МИК 2025 оны “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Сан Антонио Спөрс ЛА Лейкэрсийг хожиж, хагас шигшээд шалгарлаа

1 өдрийн өмнө өмнө

Г.Лувсанжамц: Баялаг бүтээгчдэд энэ хэлэлцээр хэрхэн нөлөөлөх вэ

1 өдрийн өмнө өмнө

Б.Пүрэвдорж: Яамнаас өгч байгаа импортын зөвшөөрөлд чинь авлигал байгаа юм биш үү

1 өдрийн өмнө өмнө

Н.Алтанхуяг: Зураг төслөөс авлигал эхэлдэг

1 өдрийн өмнө өмнө

Ч.Номин:Жилд 2-3 өдрийг амралт болгосноор 1 хувийн бүтээмжээ алдаж байна

2 өдрийн өмнө өмнө

Дүүжин замын тээвэр төслийг хүйтний улиралд тусгай аргачлалаар гүйцэтгэж байна

2 өдрийн өмнө өмнө

Оклахома Сити Тандер баг Финикс Санс багийг бутниргэж, "Emirates NBA Cup" тэмцээнд хагас шигшээд үлдлээ

2 өдрийн өмнө өмнө

Улсын II төв эмнэлэг амьд донороос бөөр шилжүүлэн суулгана

2 өдрийн өмнө өмнө

У.Хүрэлсүх: Хүний эрхийн үндэсний хөтөлбөрийг сайжруулах шаардлагатай

2 өдрийн өмнө өмнө

Наадмын тоглолтын найруулагчийг ирэх оны хоёрдугаар сард сонгон шалгаруулна

2 өдрийн өмнө өмнө

"The Mongolz" баг мэйжорын хасагдах шатанд "Team Vitality" багтай тоглоно

2 өдрийн өмнө өмнө

Фото сурвалжилга: Төв талбайн сүлд модны гэрлийг асаалаа

2 өдрийн өмнө өмнө

Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

САНАЛ БОЛГОХ
2025-12-08 өмнө

БНСУ-ын хоёр мисс Монголд ирж, “АТОНО-2” брэндээ сурталчилжээ

2025-12-08 өмнө

Х.Нямбаатар: Ирэх оны зургаадугаар сард метроны барилга угсралтын ажлыг эхлүүлж, 2030 онд хүлээлгэж өгнө

2025-12-08 өмнө

Х.Нямбаатар:Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна

2025-12-08 өмнө

Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

2025-12-08 өмнө

Н.Учрал:Ипотекийн зээл өгч эхэлснээс хойш яндангийн тоо буурсангүй

2025-12-08 өмнө

Оюу толгойгоос 16 жил өр “олборлолоо”, одоо ашиг олох ганц л гарц байна

2025-12-08 өмнө

Өр-Орлогын Харьцаа нь татварын өмнөх нийт орлогын 45 хувиас хэтрэхгүй байдаг

2025-12-07 өмнө

"Moon Dance" хамтлаг бүжгийн ДАШТ-ий Стандарт төрөлд хүрэл медаль хүртлээ

2025-12-08 өмнө

Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

2025-12-08 өмнө

Дуудлага худалдаанд нийт 800 гаруй толгой мал борлуулагдлаа

2025-12-08 өмнө

Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

2025-12-09 өмнө

Донорын хүлээх жагсаалтад 1000 гаруй иргэн байна

2025-12-07 өмнө

"The Mongolz" мэйжорын шигшээ шатанд шалгарлаа

2025-12-10 өмнө

Дуучин Д.Болд ЭХЭМҮТ-д эмчлүүлж буй хүүхдүүдэд тусалжээ

2025-12-08 өмнө

Тусгай зөвшөөрлийн нотлох баримтуудыг судалж байна

2025-12-07 өмнө

Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойн барилдаанд Улсын арслан Ц.Бямба-Отгон түрүүллээ

2025-12-07 өмнө

Цас орохгүй, өдөртөө 12-14 хэм хүйтэн байна

2025-12-08 өмнө

NBA-ын талбайд болсон тоглолтын шилдэг 10 (25-12-08)

2025-12-08 өмнө

Леброн Жеймс сүүлийн 10 оноог авч багаа хожилд хөтөллөө

2025-12-09 өмнө

Дөрвөн ногоон мэнгэтэй хар хулгана өдөр

2025-12-09 өмнө

Үдээс хойш ялимгүй цас бударна

2025-12-09 өмнө

Б.Ану-Үжин: Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

2025-12-07 өмнө

Зургаан цагаан мэнгэтэй цагаан нохой өдөр

2025-12-08 өмнө

Б.Пүрэвдоржийн “асуудал”-ыг хууль хяналтынхан анхаараад эхэлжээ

2025-12-09 өмнө

Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана

2025-12-08 өмнө

Үс засуулвал сайн нөхөртэй нөхөрлөнө

2025-12-10 өмнө

Нийслэлийн есөн дүүргийн 14 байршилд зассан сүлд модны гэрлийг өнөөдөр 19:00 цагт зэрэг асаана

2025-12-10 өмнө

“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд “Нэг цэгийн үйлчилгээ” ажиллаж эхэллээ

2025-12-08 өмнө

Цас орохгүй, өдөртөө 10-12 хэм хүйтэн байна

2025-12-09 өмнө

NBA-ын өнгөрсөн долоо хоногийн шилдэг тоглогчдын бичлэг (2025-26)

Бидний тухай Редакцийн бодлого Сурталчилгаа байршуулах Холбоо барих Дээшээ буцах